Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсчээ

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (07.23) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт Б.Отгон "Монгол Улсын шүүхийн 2018 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тойм”-ыг танилцуулсан юм. Мэдээллийг тоймлон хүргэе.

Анхан шатны шүүх 2018 оны хагас жилийн байдлаар эрүүгийн 6213 хэрэг, иргэний 25438 хэрэг, захиргааны 786 хэрэг, нийт 32437 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 6997 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 465 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 787 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 64.0 хувиар, иргэний хэрэг 4.0 хувиар тус тус өсөж, захиргааны хэрэг 26.5 хувиар буурсан байна.

Эрүүгийн хэрэг, зөрчил

Зарим гэмт хэргийн тоо өсчээ. Тодруулбал, хүчиндэх, залилах, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Хүнийг алах гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсчээ.
 

  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 21 хэргээр буюу 11.9 хувиар,
  • Хүчиндэх гэмт хэрэг 42 хэргээр 43.3 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 133 хэргээр буюу 18.3 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 38 хэргээр буюу 36.9 хувиар,
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 26 хэргээр буюу 2.7 дахин,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 148 хэргээр буюу 49.3 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 104 хэргээр буюу 2 дахин,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 13 хэргээр буюу 25.5 хувиар тус тус өсчээ.

 
Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав


 

  • Хүнийг алах гэмт хэрэг 13 хэргээр буюу 12.5 хувиар буурсан,
  • Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байна.
 

Шүүх хорихоос өөр төрлийн ялыг түлхүү оноожээ. Монгол Улсын хэмжээнд 2018 оны хагас жилд шүүхээс нийт ял шийтгүүлсэн 6312 хүний 1657 хүнд хорих ял, 3756 хүн, хуулийн этгээдэд торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял 899 хүнд оноожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан тоо 2017-оор буюу 2.2 дахин буурсан бол торгох ял 3756-аар буюу 24.9 дахин, нийтэд тустай ажил хийлгэх ял 675-аар буюу 4 дахин тус тус өссөн байна. Шүүхээс 3756 хүн, хуулийн этгээдийг нийт 3 тэрбум 131 сая 355 мянга 211 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 5 дахин нэмэгдсэн байна.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав. Улсын хэмжээнд 2018 оны хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 1287 хүн буюу 62.0 хувиар, сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 403-аар буюу 7.0 дахин буурсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг баривчлах болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах үндэслэлийг илүү тодорхой болгож хуульчилж өгсөнтэй холбоотой гэж үзэхээр байна.

Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав. Улсын хэмжээнд 2017 онд нийт 96 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 51 хүн буюу 34.6 хувиар, хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, нээлттэй дэглэмээс хаалттай дэглэмд шилжүүлсэн хүний тоо 5 хүнээр буюу 45.4 хувиар тус тус буурсан байна.

Иргэний хэрэг

Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо өсөв. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 996 хэрэг буюу 4 хувиар өссөн байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг, маргаанаас Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 117 хэргээр буюу 4.8 хувиар, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 395 хэргээр буюу 29.5 хувиар, Дампуурлын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 4 хэргээр буюу 28.5 хувиар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 48 хэргээр буюу 20.6 хувиар тус тус буурсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2692 хэргээр буюу 39.5 хувиар өссөн бөгөөд нийт шийдвэрлэсэн иргэний хэргийн 37.3 хувьтай тэнцэж байна. Үүнээс онцгой ажиллагааны журмаар 8129 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2200 хэрэг буюу 37.1 хувиар өссөн дүнтэй байна.

Захиргааны хэрэг

Төрийн албаны маргаан, газрын маргааны тоо буурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 284 хэргээр буюу 26.5 хувиар буурсан байна. Захиргааны хэргийн хувьд ашиг малтмалтай холбоотой маргаан 15 хэргээр буюу 20.0 хувиар, татварын маргаан 3 хэргээр буюу 9.3 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 4 хэргээр буюу 14.2 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 4 хэргээр буюу 33.3 хувиар тус тус өсчээ.

Харин төрийн албаны маргаан 54.8 хувиар, газрын маргаан 22.4 хувиар, эд хөрөнгийн эрхтэй холбоотой маргаан 43.4 хувиар, тендерийн маргаан 40.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тоо нэмэгдэв

Давж заалдах шатны шүүх 2018 оны хагас жилд эрүүгийн 1183 хэрэг, иргэний 1967 хэрэг, захиргааны 705 хэрэг, нийт 3855 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар буурсан байх ба эрүүгийн хэрэг 8.9 хувиар, иргэний хэрэг 8.4 хувиар, захиргааны хэрэг 23.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Хяналтын шатны шүүх 2018 оны эхний хагас жилд эрүүгийн 281 хэрэг, иргэний 1043 хэрэг, захиргааны 283 хэрэг, нийт 1607 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 18.0 хувиар, захиргааны хэрэг 5.0 хувиар тус тус буурсан бол иргэний хэрэг 4.0 хувиар өсчээ гэж ШЕЗ-ийн ХМОНХХ-ээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-07-23 10:39:52
    Бусад оронд өндөр ялтай манайх хуулгүй байж хүлээж байгаад одоо хэрэглэгч дамжуулагч үүссэн хойно нь хуультай болох нь ёстой ухиагүй төрийн л шинж юм даа
    202.9.42.1
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2018-07-23 10:28:10
    Uls daryarraa ene mansuurliin esreg baigaad baihad osood baigaa gol shaltgaan Huuli ni zooldood baina shuu dee changalaad ogohgui yum bol Mongol ugui boloh wii...
    139.5.218.248
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-23 07:25:54
    Энэ муухай хэргийг түрүүчээс нь 3 жилийн ял өгөөд байхаар нэмэгдэхээс яахав.
    202.9.42.3
    Мэдэгдсэн Хариулах