Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 8.3 тоннд хүрчээ
Монголбанкны алтны худалдан авалт 2018 оны долдугаар сарын 20-ны байдлаар 8.3 тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 14 хувийн өсөлттэй гарсан үзүүлэлт юм.

Монголбанкнаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран олон ажлыг зохион байгуулж, мэдээллийг шуурхай хүргэн ажиллаж буй гэнэ. Мөн алтны үнийг өдөр бүр Лондонгийн металлын биржийн үнээр шинэчлэн тогтоож, олон улсын зах зээлийн ханшаар худалдан авч байгаа гэв.
 



Эх сурвалж: Монголбанк
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-07-24 13:26:59
    Төгрөг эмиссээр гарган алт худалдаж авч байгаагаа нэг их гавьяа байгуулж байгаа юм шиг сурталчлах юм. Мөдхөн алтны нөөц дуусна.
  • Бат 2018-07-24 04:43:16
    алтгүй улс орон гэж байхгүй алтаа манайх шиг эмх замбраагүй ухдаг улс орон ч байхгүй газрын өнгөн хар хөрс 3000 аад жил болж үүснэ аль нь илүү үнэтэй вэ