Оюутолгойг шалгаж байгаа Ажлын хэсгийнхэн улсаасаа урвасан гэв
“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн” ТББ тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрест өнөөдөр дахин дөрөв дэх шаардах бичгээ хүргүүллээ.

Өмнө нь гурван удаа “Оюутолгой 51” хувийг Монголын талд өгөхийг шаардаж байсан бол өнөөдөр дөрвөн асуудлаар шаардах бичиг хүргүүлж байгаагаа А.Эрдэнэбаяр, Б.Жагар нар мэдэгдлээ.

ТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр “Манай төрийн байгууллагаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Оюутолгой компани Монголын ард түмнийг, Монголыг өргүй болгох баталгаа гаргаж өгөх ёстой гэсэн шаардлагыг удирдах албан тушаалтнуудад нь тавьж байна. Мөн Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлнэ" гэв. 
 
Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бол улайн цайм урвагч
 
 
Улсаа аврах үндэсний хөдөлгөөний ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Жагар “Яагаад баталгаа гаргуулах тухай ийм шаардлага гаргаж өгч байгаа талаар хэлэхэд Оюутолгой компани баталгаа гаргах үндэслэлийг өөрсдөө гаргаж өгсөн. 2018 оны зургадугаар сарын 25-нд Оюутолгой компанийг шалгах ажлын хэсэгт ажилласан хүмүүсийн төлөөллийг цагдаад өгч шалгуулсан. Биднийг гүтгэсэн гүжирдсэн гэж шалгуулж байгаа юм билээ. 1-т  Өмнөд Африкийн банкинд 100 хувь Оюутолгой компанийн лицензийн эрх шилжүүлж өгсөн гэдгийг гүтгэлэг гэж үзсэн байгаа юм. 2-т Уурхайн хаалтын ажиллагаа буюу уурхайг ашигласны дараа цөмийн хог хаягдал булшлах эсвэл атомын цахилгаан станц барина гэж ярьсан нь гүжирдлэг гэсэн.

Мөн УИХ-ын гишүүн Гарамжавын хүргэн Алтаннар гээд хүний оронд Түмэнцогт гэж хүн компанийн ТУЗ-д орсон бөгөөд энэ хүний нэр төрд халдаж гүтгэж доромжилж байна гэж биднийг цагдаад шалгуулсан. Одоо хэрэг нь прокурорт шилжсэн байгаа юм билээ. Хэрвээ эдгээр зүйлсийг гүтгэлэг гэж үзэж байгаа юм бол одоо нотлох ёстой. Жагар, Эрдэнэбаяр, Бээжин, Энхбат гэх хүмүүс өөрсдөө үнэнийг яриад байгаа. Тэгэхээр Оюутолгой компани баталгаа бичиг гаргах ёстой.

Тухайлбал, Монгол Улс ирээдүйд Оюутолгой төслөөс болж ямар нэгэн өр зээлд орохгүй гэсэн баталгааг гаргаж өгөх ёстой. Эсвэл өрөнд орвол хөрөнгө оруулагч тал өөрсдөө хариуцлагаа хүлээнэ гэсэн баталгаа гаргаж өг. Мөн уурхайг ашигласны дараа цөмийн хог хаягдал булшлахгүй гэсэн баталгааг ч гаргаж өгөх ёстой. Түүнчлэн Монгол Улсын иргэний эрх ашгийг ноцтой зөрчсөн Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй цуцлаж өгөхийг шаардаж байна. Хэрэв бидний тавьсан шаардлагын хариуг ажлын 3 хоногийн дотор өгөхгүй бол компанийн гадаа тэмцлээ үргэлжлүүлнэ” гэлээ.

Ийнхүү түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Танай хөдөлгөөнөөс удаа дараа шаардах бичиг хүргүүлдэг. Шаардлагын хариуг Оюутолгой компаниас өгдөг юмуу?

-Хариу ирдэг. Оюутолгойн орд газрыг ашиглаж байгаа учир 51 ээс дээш хувийг нь ард иргэдэд эзэмшүүлэх ёстой гэсэн шаардлагыг дөрөв дэхь удаагаа тавьж байна. Эхний хоёр хариугаар ард түмний тархийг угаасан хариу өгсөн. Оюутолгойн ордыг ашигласнаар Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргасан гэж ярьж байгаа. Мөн 10 мянга гаруй ажилчдыг эрүүл ахуй болон бусад зүйлсээр хангаж ажиллуулж байна гэж тархи угаасны хариуг буцаагаад өгсөн. Монголын газрын баялагийг ухаж авч ашиглаж байж ард түмнийх нь ахуй амьдрал, эрүүл ахуйн байдлыг нь 100 хувь хангахгүй гээд яах юм бэ. Дандаа ард иргэдийн тархийг угаасан захиалгатай төлбөртэй нэвтрүүлэг гаргаж байгаагаа таслан зогсоох хэрэгтэй байна. Харин гуравдахь албан шаардлагын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Гүйцэтгэх захирал нь бидэнтэй уулзана гэж цаг товлосон ч өнөөдрийг хүртэл уулзаагүй. Уг нь энэ тавиад байгаа шаардлагуудаа ширээний ард сууж байгаад хэлэлцээр хийж шийдвэрлэмээр байгаа юм.

-Та нар Оюутолгойг шалгах ажлын хэсгийн гишүүд. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл. Тэгвэл ажлын хэсгийн гишүүд хоорондоо хэр уялдаа холбоотой ажиллаж байна. Та нарын санал бодлыг хүлээж авч байгаа юу?

-Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлөөс зургаан хүн байгаагаас дөрөв нь манай ТББ-ынх. Тухайлбал, Бээжин, Энхбат, Эрдэнэбаяр, Жагар гээд бид хэд. Ажлын хэсгийн ахлагч Тэрбишдагвад бид албан шаардлагаа өгч, шинээр гарч ирж байгаа үндэслэлүүдийг шалгаж өгөхийг мөн намрын чуулганаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулж, сайн судлахыг хүссэн ч хүлээж авахгүй байна. Оюутолгой Монгол Улсад татвар төлөх ёстой. Одоо л дуугарахгүй бол хэзээ хойно бүх юм болоод өнгөрсний дараа “Та нар дуугарч тэмцэхгүй яасан юм бэ” гэж даапаалж даажигнавал яах вэ.

-Оюутолгойг шалгах ажлын хэсгийн ахлагчийг нь улайм цайм улайрч байгаа урвагч гэж хэллээ. Үүнийг хэн нотлох вэ?

-Оюутолгойн санал дүгнэлтийг гаргах дээр улайрч мэдэгдэл хийсэн нь үнэн. Тэр дундаа 155 сая ам.долларын татварын өрийг ярьсан. Улсын хилээр 62 тэрбум төгрөгийн зэс гараад явчихсан гээд мэргэжлийн хяналтын дэд дарга хэлж байхад түүнийг ярихгүй байж өмнө нь ТЕГ-аас тогтоосон  татвар, гаргасан дүгнэлтийг яриад байж байгаа нь харамсалтай. Шинэ ажлын хэсэг дээр илэрсэн но баримтуудыг шалгахгүй байна. Одоо үүсээд байгаа ноцтой асуудлуудаас Оюутолгой компанийг бултуулах гээд байгаа. Улсын хилээр хууль бус хоёр элемент гарч яваагүй, намайг гүтгэж байна гээд дайраад байгаа.

Тэгвэл тэр асуудлыг Тэрбишдагва дарга өөрөө хоёр чихээрээ сонсчихоод чимээгүй байна гэдэг нь их нотой. Хударгагүй новш болж байгаа талаар ч өөрт нь хэлсэн дээ. Би хурлын портокл хөтөлсөн хүн. Тэрбишдагвыг цагдаад бичиг гаргаад өгөөч гэсэн.  Гэтэл тэрийг харан байж болно гэсэн. Үндсэндээ эх орноосоо урвах үйлдлээ өөрөө биеэрээ оюунсанаагаар харуулж үзүүлээд байна. Яагаад надтай хамт хуралд суучихаад түүнийг олон нийтэд ойлгуулаад ярьж чадахгүй байгаа юм бэ гэдэг нь асуудалтай. Нөгөө гай болсон нууцын баталгаанд бид нар гарын үсэг зураагүй болохоороо хамаагүй яриад байгаа юм. Тэгвэл Тэрбишдагва өөрөө нууцын баталгаанд гарын үсэг зурж, эх орноосоо урвах юмаа өөрөө хийчихжээ. Өөрсдөд нь такс өгч байж насан туршийн нууцын баталгаа зуруулж амыг нь тагласан байгаа нь ойлгомжтой.

-Ажлын хэсгийнхэн та нарын санаа бодлыг хүлээж авч, сонсохгүй байгаа юм байна. Тиймүү?

-Дотроо дөрөв хуваагдсан. УИХ-ын гишүүдийн бүлэглэл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, нууцын баталгаанд гарын үсэг зураагүй, 51 хувийг Монголын ард түмэн өгье гэсэн байр суурьтай бүлэглэл, төрийн албаны болон намын суудалтай хүмүүс гэх мэт.  Төрийн албаныхан бол хүнд асуудлыг зөөрүүлж гаргаж өгөхөөр ажиллаж байгаа юм билээ.

-Ажлын хэсэг нийт хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-100 гаруй хүн байгаа.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа тэдний тавьсан шаардлагыг Оюутолгой компаниас төлөөлөл гарч ирж гардаж авсан бөгөөд удирдлагууд нь шаардлагыг нь хүргүүлж, гурав хоногийн дотор бичгээр хариуг нь өгнө гэдгээ мэдэгдлээ.



 


О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erdene 2018-07-25 20:06:34
    Tolgoigoo sjiluulj yum hiihiin orond shataaj hiij heden turug oloh sanaatai baasnuud
  • ДОРЖ 2018-07-24 14:42:21
    зөвөө зөв дэмжиж бнаа
  • mangar patsaan 2018-07-24 12:08:27
    ene nuguu daljignasan patsaan bna shdee. naadahaa haya aa
  • Зочин 2018-07-24 11:19:32
    Амжилт хүсье. Сайн байна аа...
  • зочин 2018-07-24 11:00:23
    чишш чимээгүй гадны хөрөнгө оруулах батгануудыг үргээчих нь батгана ирэхгүй бол бид үхнэ батганаа хүлээж ялхайж сууцгааяаа
  • өөр арга 2018-07-24 10:52:28
    36 хувиасаа болоод өрөнд орчихоод байхад юун 51 хувь. Арай өөр шийдэл санал болгох хэрэгтэй. 36 хувиа зарах ч юм уу. Тэгвэл иргэн хүний хувьд дэмжинээ
    • иргэн 2018-07-25 00:18:24
      юуны чинь зарах, баялагаа үнэлж 36 хувийн хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй. Үүнийхээ ногдол ашгийг жил бүр авч байх ёстой шүү.
  • ulaanbaatariin emegtei 2018-07-24 09:52:49
    Hen neg n zaawal dugarah yostoi. Huwidaa demjij bn. Hen ch helehgui bol bidniig mallaad bj bolno gej oilgogdono
  • зочин 2018-07-24 09:45:25
    Улсаа аврах биш сөнөөх хөдөлгөөнийхөн байна даа. Зүгээр л хэдэн төгрөг олчих гээд шүлсээ үсчүүлээд явж байгаа хүмүүс. Эд нарыг үхсэнээ хийж ажлын хэсэгт оруулав...
  • Чааваас!!! 2018-07-24 09:02:41
    Сул дорой, нээнтэгтэй төр засгийг иймэрхүү юмнууд хүссэн зоргоороо шантажлан улс орны эрх ашгаар тоглодог юм! Эд бол хэдэн төгрөг л олох санаатай!!
  • Tulgaa 2018-07-24 07:57:17
    Ehleed ninja nartau temtseedhee