92 дугаар сургуулийн захиралд сахилгын шийтгэл оногдуулжээ
АТГ-т сургуулийн удирдлага болон захиргаатай холбоотой гомдол саналыг эцэг эхчүүд болон хүүхдүүдээс их ирүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тухайлбал, анги тохижилт болон засвар нэрийдлээр эцэг эхчүүдээс сургуулийн захиргаа их мөнгө нэхээд байна гэсэн гомдол байгаа юм. Тэгвэл дээрх газраас хэд хэдэн сургуульд шалгалт хийжээ.

Тодруулбал, нийслэлийн БЗД-ийн 92 дугаар сургуулийн захирал Д.Октябрь нь сургуулийн зарим засварын хөрөнгийн асуудлыг эцэг эхийн хандив, санхүүгийн дэмжлэгийг авч гүйцэтгэж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 "Албан тушаалтан .., иргэн, хуулийн этгээдээс бэлэг бусад санхүүгийн туслалцаа авах хүсэхийг хориглоно", 17.3 "Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна" гэж заасныг тус тус зөрчжээ.

Түүнчлэн Д.Октябрь нь сургуулийн захирлын хувьд бэлнээр мөнгө хураах, хандив цуглуулах ажлыг зогсоогоогүй болох нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар сануулах сахилгын шийтгэл тооцуулсан байна.

О.Сайхан 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-25 11:37:01
    улаан чулуутын рейс бүртгэгч хийлгэвэл яаг сонирхолд нь нийцнэ:
    64.119.20.40
    Мэдэгдсэн Хариулах