Уян дэлгэцтэй гар утас худалдаанд гарна

Гар утасны “Самсунг” компани ирэх жилийн нэгдүгээр сард уян дэлгэцтэй ухаалаг утас үйлдвэрлэж худалдаанд гаргана гэж мэдэгджээ. Үүнээс өмнө 2014, 2015, 2016 онд гаргана гэж байсан ч хойшилсоор 2019 онд гар утасны зах зээлд нийлүүлэхээр болсон байна.

“Валл Стрийт Журнал” сонинд “Самсунг” компани уян олед дэлгэцийг ашиглаж бүтээсэн анхны уян дэлгэцтэй гар утсаа худалдаанд гаргахад бэлэн болсон гэж бичжээ. Өмнөд Солонгосын энэ компани нь 2016 онд дундуур нь нугалж болдог уян дэлгэц бүтээх эрхтэй болсон.

Үүнийхээ дараа компанийн удирдлагууд энэ жил шинэ утасны загвараа худалдаанд гаргана гэж байсан ч 2019 он болж хойшилсон юм. “Валл стрийт Журнал” сонинд голоор нь нугалж болдог долоон ямхын урт дэлгэцтэй ухаалаг утас гэж онцолжээ. Мөн утсанд хоёр дахь давхар дэлгэц суулган гадна талыг нь бэхжүүлж өгнө. Ингэснээр энэ утсыг нугалсан байсан ч гар утасныхаа дэлгэцийг харах боломжтой гэж бичсэн байна. Харин АНУ-ын хэвлэлд энэ шинэ утас нь гар утсаар тоглоом тоглодог хүмүүст зориулагдсан гэж мэдээлжээ.

Энэ утасны үнэ нь 1500 ам.доллараас хэтрэхгүй гэв. Мөн “Самсунг” компани нь ирэх сарын 9-нд Нью-Йорк хотод “Galaxy Note 9” шинэ загварын утсаа худалдаанд гаргана.

Зууны мэдээ
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.