ОУВС-ийн үнэлгээний баг ажиллаж эхэллээ

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монголд иржээ. Үнэлгээний багийг өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  хүлээн авч уулзан, эдийн засгийн нөхцөл байдал, ойрын хугацааны төлөв байдал, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон байна.

Олон улсын валютын сангийн үнэлгээний багийнхан өнөөдрөөс эхлэн ирэх наймдугаар сарын 6-ны өдрийг хүртэл Монгол Улсад ажиллана. Ингэхдээ "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн  тавдугаар шатны үнэлгээг хийнэ. Энэ удаагийн хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл яригдана гэдгийг Сангийн сайд мэдэгдээд буй юм.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.