Гүйцэтгэгч компани гүүрэн гарцын ажлыг хугацаанаас нь өмнө дуусгах боломжтой гэжээ
 НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн явцын талаар НАЗХГ-аас мэдээлэл хийв. Одоогийн байдлаар 5370 мкуб бетон цутгалт, 2993 тн арматурын ажил, 2325 м гүн өрөмдлөгийн ажил хийж нийт ажлын 11,9 хувийг гүйцэтгэсэн байна. Гүүрэн гарцыг төлөвлөгөөний дагуу 2019 оны есдүгээр сарын 30-нд хүлээлгэж өгөх ёстой.

Ерөнхий гүйцэтгэгчээс гадна туслан гүйцэтгэгч дотоодын 17 компани, гадаад 2 компани ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажлын талбай болон үйлдвэр дээр Монгол ажилчид 158, хятад ажилчин 83, ажиллаж байна. Харин тоног төхөөрөмжийн хувьд  өөрийн 22 нэр төрлийн машин механизм, 11 нэр төрлийн тоног төхөөрөмж, туслан гүйцэтгэгчийн 45 нэр төрлийн машин механизм, 21 нэр төрлийн тоног төхөөрөмж ашиглаж байна гэсэн мэдээллийг өглөө.
 


 

НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Энэ сарын 2-ны өдөр би өөрөө газар дээр нь очиж  ажлын явцтай танилцсан , шалгасан, тодорхой үнэлэлт дүгнэлт өгсөн.Зарим нэг асуудал дээр харилцан санал солилцсон. Тодорхой үүрэг даалгавар, чиглэлүүдийг ч өгсөн. Дээрх мэдээлэлд хятадын талын гүйцэтгэгч компани 22 нэр төрлийн машин механизм, 11  төрлийн тоног төхөөрөмж ашиглаж байгаа тухай дурдлаа. Гэтэл бодит байдал дээр 4 өрмийн машинаас хоёр нь ажилладаг нэг нь эвдэрсэн нэг нь ажиллаж байгаа гэсэн тайлбар өгсөн. Хамгийн чухал суурийн ажил ийм шалтгаанаар удаашрах учиргүй.  Ажил гүйцэтгэлийн хугацааг нааш татах бүрэн боломж бий гэдгийг гүйцэтгэгч компанийн захирал ч  сая өөрөө хэллээ. Тиймээс  чанар стандартыг алдагдуулалгүй зам, гүүрийн барилгын ажлын технологийн горимыг алдагдуулахгүйгээр хугацаагаа гурван сараар нааш татаж ирэх сарын 1-ний дотор Тэргүүлэгчдийн хуралд төлөвлөгөөгөө танилцуул" гэлээ.

Мөн энэ талаар туслан гүйцэтгэгч компаниуд, нийслэлийн холбогдох байгууллагууд, ерөнхий гүйцэтгэгч, зөвлөх  компаниуд газар дээр нь дахин ярилцаж  хугацааныхаа асуудлыг  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд дахин  албан ёсоор мэдэгдэхийг даалгав.  Мөн НАЗХГ болон хяналт тавьж байгаа байгууллагууд илүү хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

НИТХ ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2018-07-26 02:22:20
    хулхидуулваа сайн шалгаж аваарай даа Эхнийх нь ямар байгаа билээ дээ.
  • зочин 2018-07-26 02:18:53
    Зөв шүү, аль болох эрт дуусвал энэ гацаа эрс багасна гэсэн үг
  •  2018-07-26 02:00:51
    ХУ ЦАЖ БАЙЖ чанаргүй юм хийлгэх нь дээ. яармагийн одоо байгаа гүүрний хучилтыг хараарай маш муу гэхэд болно.
  • Замч 2018-07-26 00:59:43
    Назхг гэдэг байгууллагад мэргэжлийн хүн ажилладаг уу? Хэдэн дарга нар нь гавъат гэх нанзаддорж, од,... гэх мэт мэргэжлийн бус мэргэжлийн ганц нанзаа нь мэдлэггү...
  • хятадууд хурдан хийж чадна 2018-07-26 00:26:59
    Хятадууд богино хугацаанд хийж чадна. Аргыг нь олоод ярилцах хэрэгтэй
  • үнэн 2018-07-25 23:23:39
    Яаж ингэж ичихгүй ярьж чаддаг болцон юм бэ энэ гарууд, аав ээжүүд нь ингэж худлаа яриулж сургаж дээ. 20 монгол хүн ажиллаж байгаа, хужаа нар нь ажилаа эхлээчгү...
  • Zochin 2018-07-25 17:34:42
    Shal hudlaa yum yrij bichih yum. Yun 200 garui hun, ter olon tehnik be. Ulger yrihaa boli. Mash udaan bn .
  • ЗОЧИН  2018-07-25 15:29:05
    дөнгөж 11 % тай байгаа юмуу.бүтэн 5 сар өнгөрөөд байхад уу ???