Ээлжит бус чуулган хуралдуулвал ирц хүрэх үү
 УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд сар  болоогүй байна. Гэвч чуулганыг ээлжит бус чуулган хуралдуулах сураг сонсогдож эхлэв.

Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах тухай хүсэлтээ УИХ-ын даргад М.Энхболдод албан ёсоор хүргүүлжээ. 

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд  чуулган завсарлахын өмнө “60 тэрбум”-ын гэх асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагыг тавьж байсан ч уг байр сууринаасаа ухарч,  энэ асуудлаар чуулганыг ээлжит бусаар хуралдуулах хүсэлтээ өргөн барьжээ. 

Харин маргааш нь Ерөнхийлөгч Х.Баттулга  мөн энэ асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлт гаргаад байгаа юм. Дээрх хоёр эрхмийн хувьд “60 тэрбум”-ын гэх асуудлаар халхавчлан АТГ-ын дарга Х.Энхжаргалыг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтэй байгаагаа УИХ-ын даргад илгээсэн бичигтээ  тус бүртээ  дурдсан байгаа. Харин үүний эсрэг АТГ-аас гишүүн Л.Оюун-Эрдэнэд сөрсөн базаа үзүүлж, өөрийг нь хууль зөрчсөн учир шалгах үндэслэлтэй гэсэн албан бичгийг илгээгээд буй. 

Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай албан бичиг илгээлээ.

Албан бичигт:
 
“Танаас ирүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/8637 дугаар албан бичигтэй танилцлаа. Уг албан бичигт “…ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн…” гэж дурджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно”, Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана” гэж заасан байдаг.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, 16.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана” гэж тус тус заасан байна.

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага, болзол журам болон түүний хүрээн дэх Улсын Их Хурлын даргын үүргийг хуулийн дээрх зохицуулалтуудад нарийвчлан тодорхой заасан байх бөгөөд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа тухайн чуулганы хуралдах өдрийн товыг тогтоох шийдэл нь хуульд нийцэхээргүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг хуулиар олгоно гэж заасан. Үүний хүрээнд Ерөнхийлөгч төрийн байгуулал, улс орны удирдлагын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тодорхой бүрэн эрхүүдийг хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч …улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана” гэж заасан.

Миний бие 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Е/15 дугаар албан бичгийг танд хүргүүлж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай өөрийн саналыг хэлэлцэх асуудлын хамт өргөн мэдүүлсэн боловч Улсын Их Хурлын даргын зүгээс чуулган зарлах өдрийг хуульд заасны дагуу тохиролцон тогтоох арга хэмжээг авсангүй.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлах санал хүргүүлж байна.

Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон ийм тохиолдолд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин, биелүүлж ажиллах шаардлагатай байна.

Саналыг судлан үзэж, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор өөрийн саналыг ирүүлэн, хуульд заасны дагуу ээлжит бус чуулганы хугацааг тохиролцож, товлон зарлана уу” гэжээ.

Ийнхүү ээлжит бус чуулган хуралдуулах эсэх саналд УИХ-ын дарга маргаашийн дотор хариу өгөх ёстой болов. 

Ээлжит бус чуулган хуралдуулах гээд байгаа гол учир цаад шалтгаан бол  АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга нарыг нь ажлаас нь чөлөөлөх гэдэг нь тодорхой харагдана.

Гэхдээ ээлжит бус чуулган хуралдуулахад гишүүдийн ирц хүрэх үү гэдэг нь бас асуудал болно. Ээлжит бус чуулган  зарлахад ядах юмгүй. Гэвч урин дулааны улирал эхэлсэн, хүн бүр хөдөө гадааг зорьж буй энэ үед чуулганы ирц бүрдэх эсэх нь тун эргэлзээтэй. Яагаад гэвэл намаржин хаваржин хуралдсан гишүүдийн  амралт эхэлсэн ч бүгд зугаа цэнгэл хөөгөөд яваагүй нь лавтай. Хүн л болсон хойно тэдэнд ч бас амарч, зугаалах эрх мэдээж бий. Одоогийн байдлаар дийлэнх нь орон нутагт ажиллаж байгаа юм байна.

Нэг хэсэг нь ингэж сонгогдсон тойрогтоо амарч, ажиллахыг хослуулж яваа бол нөгөө хэсэг нь хуулийн төсөл дээр суугаад завгүй байгаагаа ч хэлж байна. Тодруулбал, ирэх намрын чуулганаар Үндсэн хуулийг өөрчлөх том ажил  энэ парламентад хүлээлт үүсгээд буй. Цаашлаад намрын чуулганаар Улс төрийн намын тухай хуулиас авахуулаад  цөөнгүй чухал хуулийг хэлэлцэнэ.

Харин  тэдгээрийг хэлэлцүүлэгт бэлтгэх гэх мэт ажилд зарим гишүүн шамдаж буй.  Энэ мэтийг орхиод ээлжит бус чуулгандаа анхаарах нэгэн мэдээж бий. Гэвч амралтын цаг үеэр улс төрийг бужигнуулж ээлжит бусаар хуралдах нь хэнд ашигтай юм бэ, хэнд хамаатай вэ. 

Зарим нэгэн гишүүд "Амралттай байхад юун ээлжит бус чуулган хуралдуулах вэ, очихгүй" гэх "60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг нь дэмжиж гарын үсэг зурсан болохоос ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй" гэжээ. 
Үүнээс үзэхэд Л.Оюун-Эрдэнэ гишүүний анхны санаачилга өөрчлөгдсөн учраас түүнийг дэмжих  хүн цөөн бололтой юм.  Улмаар ээлжит бус чуулган  зарлалаа гэхэд ирц бүрдэхгүйн улмаас тарах магадлал ч маш өндөр байна шүү.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • L 2018-07-27 20:07:12
    Eh oron ard olnii tuluu songuuld ursulduj garsan um 76 ajilaa hii es tegeegui huvi a bodoj hudlaa yarij garsan bol hariugiin ni 2020 ugnu shuu dee
    64.119.18.109
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-07-27 00:03:55
    Ээлжит бус чуулганаа хуралдуулаач энэ улс орныг цөөхөн хэдэн луйварчин зарж үрж идэж ууж дууслаа.Жилд нэг сар амархад болоо юм бишүү.Гишүүд ажлаа хийгээч
    202.9.44.67
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэнийг хүсэгч 2018-07-26 07:46:30
    ээлжит бус чуулган санаачлаад байгаа Баттулга, Оюунэрдэнэ нарт хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх бодлого л явж байгаа нь илт байна.Толгойгүй болгож цаг хожих санаа....
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоч 2018-07-26 07:00:23
    Тийшдээ шууд 76-г хүч хэрэглээд барь
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-26 06:51:30
    Миеэ зайлаад, яваад өгөөч, залуусыг ажлыг нь хийлгээч, Энэ засаг овоо юм хийж эхлээд байгаа юм,, Түрүүчээс нь саад болоод эхэлж байгаа юм байна,
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-26 05:55:20
    Мэлгэрийн аргаа бараад ийм юм бичүүлж мөнгө суугаа юм биз дээ. Явах цаг нь болсон, бүр явах...
    150.129.140.33
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-07-26 01:55:21
    ингэж худлаа жүжиг үзэж байхаар, шууд л босоод хүч хэрэглээд хулгайчуудын хуйхыг хуулж хаяя. нэгэнт хулгайчуудын баг хуурсан тул хурдан арга нь энэ.
    64.119.21.211
    Мэдэгдсэн Хариулах