АТГ: Прокурор зөвшөөрвөл 60 тэрбумын асуудлаар ярихад бэлэн
УИХ-ын сонгуулийн үеэр албан тушаал наймаалцахыг санаархаж 60 тэрбумаар үнэ тохиролцсон гэх асуудал өнөөдрийг хүртэл өндрөө авсан хүчтэй сэдэв хэвээрээ байна.

Бүх баримт нь тодорхой энэ уйвагүй үйлдэл, гэмт хэргийг халхлан далдалж, гэмт хэрэгтнүүдийг хаацайлж байгаа хууль хяналтынханд өөрсдөд нь их учир но байна хэмээн олон нийт ойлгоод байгаа нь үнэн. Яагаад өнөөдрийг хүртэл “60 тэрбум”-ын хэрэгт холбогдуулж хэн нэгэн албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцож чаддаггүй, хууль хяналтын байгууллагууд байгаад байна вэ гэдэг нь яах аргагүй анхаарал сонирхол татаж байгаа юм.

Өчигдөр болсон АТГ-ын ээлжит хурал их ширүүхэн болжээ. Авлигач албан тушаалтнуудыг илт өмгөөлж хамгаалсан тус газрын хэлтсийн дарга нарыг хэвлэлийнхэн ширүүхэн шүүмжилж “балбав”.

Үнэндээ авлигтай тэмцэх, авлигын эсрэг байх ёстой АТГ-т итгэх олон нийтийн итгэл алдарсан байна.

Тухайлбал, хэл ам болоод буй “60 тэрбум”-ын хэрэгт холбогдуулж яагаад хэнийг ч шалгахгүй байгаа юм бэ. УИХ-ын 25 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг өглөө. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг буруутгасан байгаа талаараа АТГ-ынхан ийм тайлбар өгөв.

“60 тэрбум”-ын хэргээр нээлттэй сонсгол явуулах хүртэл нөхцөл үүсээд явж байгаа. Өмнө нь энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэд хэдэн удаа өгсөн. Прокурорын байгууллагаас ч энэ хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосон талаар тайлбарууд өгснийг та бүхэн мэдэж байгаа. Нэгэнт прокуророос хэрэгсэхгүй болгосон хэргийг барьж аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бидэнд байхгүй. Прокуророос нь зөвшөөрөөд “60 тэрбум”-ын нээлттэй сонсгол хийвэл бид энэ талаар тодорхой ярьж тайлбарлахад бэлэн. 60 тэрбумын хэрэг эвлүүлэг биш. Гэхдээ энэхүү бичлэгийг хийсэн анхны хувилбар нь олдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү хэргийг хуучин хуулийн дагуу шалгаад, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлж байсан. Учир нь нотлох баримт нь эх хувиараа байх ёстой гэдэг шаардлага хангаагүй учраас бид эрүүгийн хэргэг үүсгэхээс татгалзсан. Түүнээс биш “60 тэрбум”-ын гэх хэрэг огт болоогүй гэж үзээгүй” гэв.

Ийнхүү томоохон олны анхааралд байгаа эрүүгийн, авлигын гэмт хэргүүд шүүхээр орж нэг мөр шийдэгдэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, цагаан захтнуудад хуулийн байгууллага тэр дундаа АТГ-ынхан арай л зөөлөн хандаад байгаа юм бишүү.

Томоохон хэргүүд замхарч, шийдэгдэхгүй байна гэх шүүмжлэлийг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрчээ. Хууль эрх зүйн орчин өөрчлөгдөөд, өнгөрсөн 2017 оны долдугаар сарын 1-нээс шинэ хуулийн зохицуулалтад орсон. Авлига албан тушаалын хэрэг алга урвуулахын хооронд хурдан шалгагдаад шийдэгддэггүй.

Хэргийн шийдвэрлэлтийн асуудлыг прокурор цугларсан нотлох баримтын хэмжээнд хянаж шалгаж, шүүх прокурор эцсийн шийдвэр гаргадаг гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн тайлбар хийгээд сууж байгаадаа ичдэггүй юмуу АТГ-ын удирдлага, хэлтсийн дарга, мөрдөн байцаагч нараа.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-07-30 15:14:31
    L .Oyun Erdened 60 terbumaas oor yarin yum oldohgui bna u? Uunees gadna ochnoon olon hereg bna sh dee.Oor namin olon herguud bgaa shuu de.
    122.201.22.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-28 07:17:02
    Хунийг алсан хутга нь олжохгуй бна гэсэн ? гэсэн хэрэг уу?! Аан ойлгохгуй бна АТГ -хаан ?!
    66.181.161.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Gulguu 2018-07-27 06:34:55
    Enhjagiin hotoch 4 nohoi hudlsa hutsaj ard tumniig ailgah geed baigaa uim uu chaavasdaa.
    73.239.110.215
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-07-26 08:33:38
    Ерөнхий прокурор нь Миеэ-ийн эрхшээлд байгаа бол яаж зөвшөөрөх вэ дээ!!! Эхлээд Миеэгээ түдгэлзүүл, тэгвэл цааш шуудрах ёстой!!!!
    66.181.160.67
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2018-07-26 07:54:15
    ...санаархаж, 60 тэрбумаар үнэ тохиролцсон гэх хэрэг гээд л намчирхаад байх юм, энэ чинь хийсэн биш хийхийг завдсан хэрэг юм биш үү. хэн ч хариуцлага хүлээхгүй....
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • хавдрын эмч 2018-07-26 06:01:59
    Сарангэрэл сайд Билэгт гишүүний барьсан байшинг манай эмнэлэгт авна гээд ярмлцлага өгөөд байна. Улаан цайм биш үү. Ус албаар тавьчихсан юм уу. шалгаач
    64.119.27.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-26 05:50:49
    АТГ-н энэ дарга удирдлагууд байгаа цагт 60 тэрбумын эх бичлэгийг гаргаж өгч ёстой болохгүй шүү өөрсдөө устгачихаад бичлэг шаардлага хангахгүй байна гээд хэргийг...
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-26 03:54:04
    5 даваанд унаад байгаа бөхчүүдийг шалгаачээ. Ард түмний нүдэн дээр ил байгаа хэрэг шүү дэ. АТГ ажлаа сайн хийх хэрэгтэй. Ажилдаа Сэтгэл дутаад байн уу да
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах
    • ХУУЛЬЧ 2018-07-26 04:29:34
      АТГ -ыг соц үеийн " АРДЫН ХЯНАН ШАЛГАХ ХОРОО"" гэж бүү андуур??? Иргэн ,Байгууллагын гомдолоор мөрдөн шалгадаг учиртай ???БИД ЭРХ ЗҮЙТ НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙ...
      202.9.42.9
      Мэдэгдсэн Хариулах
  • Кvvк 2018-07-26 03:50:10
    Жэнкогийн 690 тэрбум темер замын шороо овоолж идсэн хэргийг шалгахад УИХ тvтгэлзvvлж шалгах хэрэгтэй
    139.5.216.222
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-07-26 03:35:29
    АТГ эрүүгийн хэрэг үүсгээд ПРОКУРОР, ШҮҮХЭД өгнө.??? ТЭД ЭРҮҮД ТООЦОЖ ЯЛ ШИЙТГЭЛ ӨГНӨ ??? Муу ажиллаж байгаа нь ЕРӨНХИЙЛӨГЧИЙН томилдог ШҮҮХ ПРОКУРОТ БАЙНА ??...
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-07-26 03:07:49
    Одоо хэн хаана авилагүй ажилд авч байна би ормоор байна харина авилага тодорхой болчихвол зөв бус уу ийм л нийгэм болчихлоо
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах