“Тал нутгийн Монгол” олон улсын марафон болно

“Тал нутгийн Монгол” олон улсын марафоныг энэ жил наймдугаар сарын 19-ний өдөр Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

Японы иргэн Фүживара болон Кон Аяа нар 1996 онд  анхлан санаачилж байсан уг наадам Япон болон бусад гадаад орнуудын мөн Монгол улсын гүйгчид, спорт сонирхогчдыг өргөнөөр татан жил ирэх тусам хүрээгээ тэлж буй. Тус тэмцээнд ойролцоогоор 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог байна.

Энэ жилийн тэмцээний үеэр тал нутгийн 3, 5, 10, 21 километрээс гадна “Богдхан уулын ултра трайл” болох 50 километрийн марафоныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.