“Чингис хаан” дууг дахин клипжүүлж байна
ХБНГУ-ын “Чингис Хаан” хамтлагийнхан Монголд иржээ. Тэд Монголд байх хугацаандаа Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын төсөлтэй танилцахаас гадна, “Hero entertainment” студитай хамтарч Чингис хаан дууны клипийг Монгол ахуйд дахин бүтээхээр болсон аж.

Энэ талаар “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар нүүр номондоо "Чингис хаан дууг багадаа сонсоод их хааны тухай анх эмээгээс асууж билээ! Хаалтай нийгмийн үед бидэнд ч дэлхийд ч бидний түүхийг сурталчилан сэрэх сэдэл өгсөн дуу! New clip comming soon..." хэмээн бичжээ.

“Чингис Хаан” дуу нь 1970-аад оны сүүлээр зохиогдсон бөгөөд гарсан даруйдаа 13 дугаар зууны Монголчууд төдийгүй Их Чингис Хааныг 20 дугаар зууны төгсгөл үед дахин нэг удаа даян дэлхийд сэргээн сануулсан юм. Уг дуу асар богино хугацаанд Герман, Израиль, Японыг хүртэл дэлхийн хэд хэдэн улсын хит фарадыг тэргүүлж байжээ.

Дууны үгийг орчуулбал:

Мянган морьтон хээрийн салхитай уралдан давхинам хү ха, хү ха
Манлайлан цойлох Чингис хааныг бүгд л даганам хү ха, хү ха
Элс шороон дундуур морьдых нь төвөргөөн тачигнаж
Энэ дэлхийн улс гүрэн бүхэнд айдас түгшүүр төрүүлсэн
Эрэлхэг тэднийг зогсоох хүч аянга цахилгаан, аадар бороонд ч үгүй гэнэм

Чин, Чин, Чингис хаан, Чин чин Чингис хаан
Хүлэг морьдоон давираад бай, хөдөл урагшаа ахан дүүсээ
Хөхөн баясаж наргицгаа хөөрөн цэнгэж дарвицгаа
Наргиад бай дарвиад бай, архи дарс идээний дээж шүү дээ
Алив бид чинь Монголчууд шүү дээ
Албин чөтгөр аваачихаар ирсэн ч айх юм алга яваад л очицгооно.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-27 00:18:15
    толгой нь олгой болсон МАЛУУД клип хийнэ гэж нэг л адил Со кино шиг адилхан юм байх юм даа. нэг л баахан мориор давхисан утга нь ижил нэг нь үхсэн гээд л адила...
    122.201.24.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Айн 2018-07-26 16:26:45
    Хит Фарад ????
    2.247.251.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяраа 2018-07-26 08:12:55
    Хү ха, хү ха, Женко хаан.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах