Шинэ харцагадаа Баянбулагчууд суурь хонь, азарга адуу бэлэглэжээ
Энэ жилийн төрийн их баяр наадмаар Баянхонгорчууд өнгөтэй сайхан наадаж, шинэ харцагатай болсон билээ.

Сүүлийн хэдэн жил бөхийн тааварт зүй ёсоор бичигдэж, цолонд хүрэх хүчтэний нэг болж явсан аймгийн хурц арслан Н.Золбоо өнөө жил цолоо ахиулж, өндөр босготой улсын цолонд хүрч нутаг олноо буюу наадамчин олныг баярлуулсан юм.

Шинэ харцага Н.Золбоогийн хувьд цолны хишиг болгож төрсөн нутагтаа 90 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэснийг олон нийт зөв жишиг хэмээн үнэлсэн юм.

Тэгвэл өчигдөр Улсын харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүлэх барилдаан Баянхонгор аймгийн Баянбулаг суманд амжилттай болж өнгөрчээ. Хүндэтгэлийн барилдаанд Улсын начин Ж.Чулуунбат түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд үзүүрлэсэн бол их шөвөгт Увс аймгийн харьяат, аймгийн арслан Мөнхбаяр, Говь-Алтай аймгийн заан Эрдэнэсайхан нар шөвгөрч үлджээ.

Хүндэтгэлийн барилдааны дараа Баянбулагчууд залуу харцагатаа суурь хонь, азарга адуугаар бэлэглэсэн байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sonin shuu  2018-07-28 01:44:34
    emneleg yum uu surguuli bariy mal handivlaach gevel malchid hodloh bolov uu kkk.
    121.94.100.174
    Мэдэгдсэн Хариулах
  • ta nar yagaad hynii erh ryy haldaad bnaa 2018-07-27 18:53:07
    yagaad Mongolchyyd hynii sagnal bayariin belegiin hymyyst taraaj egsen deerch geh sig ingetlee ta nar doroitoo yu?setgel chini ingej doosoo orj yadagaan aldaj m...
    83.205.199.57
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2018-07-27 14:46:56
    тэр суурь хонь, азрага адуугаа ядуу айлууддаа тараагаад өгчихгүй дээ............бөх яахав.............сайхан мэдээ биш байна.
    202.9.42.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Занабазар 2018-07-27 13:05:03
    баяр хүргэе
    59.153.114.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-27 07:55:35
    Авч байгаа нь ч, егч байгаа нь ч ялгаагуй тэнэгууд, ийм улстай юу ярих билээ
    66.181.185.92
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2018-07-27 03:46:34
    Ene ih mongoo aimag oron nutagtaa buteen baiguulalt hiisen deer gej neg ni ch bodohgui baigaad uneheer haramsaj bna !!!! Yah we ene Hun durstuudiig !!!
    139.5.218.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Нацаг  2018-07-27 02:30:28
    Сайхан юмаа атаархаж байна шүү.
    66.181.160.33
    Мэдэгдсэн Хариулах