Хусан ойг шатааж, утаагүй түлш үйлдвэрлэх гэж байгаа нь үнэн үү
Сүүлийн хэдэн өдөр цахим сүлжээнд нэгэн бичлэг хүчтэй тархаж, шүүмжлэл дагуулав.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд нялх хусан ойг шатааж, байгаль сүйтгэж утаагүй түлш үйлдвэрлэж эхэллээ гэсэн баттай бус мэдээлэл хүчээ авав. Бүр тодруулбал, “Нармон” компани энэхүү утаагүй түлшийг үйлдвэрлэх захиалгыг өгч Хятад иргэдээр хийлгэж байгаа тул нутгийн иргэд нь эсэргүүцэж харьяа яаманд нь мэдэгдэж, энэхүү ажлыг нь таслан зогсоохыг хүсчээ.

Энэхүү мэдээлэл шүүмжлэлтэй холбоотой БОАЖЯ-ынхан ч тайлбар хийж “Хусан ой шатааж түлш үйлдвэрлэх боломжгүй. Ойгоос мод бэлтгэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийн санд Нармон нэртэй компани байхгүй” гэсэн тайлбарыг хийсэн юм.

Тэгвэл “Нармон” компанийн захирал М.Хүрэлсүх энэ асуудлаар өөрийнхөө байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Бид ойгоос зөвшөөрөлгүй мод огтолж, утаагүй түлш бэлтгээгүй. Ойн цэвэрлэгээ хийх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн хөгшин, унанги модыг худалдан авч, сайжруулсан түлш үйлдвэрлэхээр зэхэж байсан юм. Хуснаас гадна шинэс зэрэг өөр төрлийн мод авахаар тохиролцсон. Ойн цэвэрлэгээний компаниуд энэ саналыг дэмжиж хүлээж авсан. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж эхний туршилтаа ч хийж чадаагүй байтал ийм ташаа мэдээлэл гарснаас болж ажлаа зогсоолоо” гэжээ.

Дашрамд дуулгахад, Мандал сумын иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж ахуйн нэгж нь “Нармон” компанийн охин компани болох “Хүннү медиа” юм байна. Тэд сайжруулсан түлш боловсруулах төслөө холбогдох байгууллага, яамдад энэ намар танилцуулахаар төлөвлөжээ.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-27 14:25:47
    хятадын өодлогоор монголын аль өөдтэ й сайхан бүхнийг устгаж далд оруулах ажилыг хийж байхаар ойдоо нэмж мод тарь. мод тарих явцад хаана нь цэвэрлэх нь тод илэр...
  • зочин 2018-07-27 09:07:27
    Яг тэгж харагдаач.
  • Малдаг 2018-07-27 05:42:23
    Хятадууд л МУ-аас хусны нүүрс авах гэдэг. Бээжин нугас ресторан хусны нүүрсээр нугасаа шарж гоё амт, үнэр оруудаг. Тэдний гар хөл л бүү байгаасай.Майхны хөл нь
  • zochin  2018-07-27 05:05:33
    Хяналтгїй тєрд гадна дотны хїмїїс юу ч хийж болдог болжээ. яан даа хайран хялх моднууд тэр хїнд улс орон,байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл гэж єчїїхэн ч байхгїй ...
  • иргэн 2018-07-27 03:39:22
    Танилцуулаагүй зөвшөөрөл аваагүй байж юугаа хуцаад байгаа новшнууд вэ?
  • Иргэн 2018-07-27 03:31:19
    Vvniig nutag ornoosoo hooj yavuul haraachuudaa herhevch hiilgej bolohgvi BOAJYamnad husaar orolddog neg nuhor bii shvv
  • zochin 2018-07-27 03:15:30
    zurag chin buruu bna setguulgee, huls hus gej 2 uur mod shuudee