Х.Баттулга: Би бага ярьж ихийг хийдэг
Х.Батгулга сайд энэ сарын 2-нд ҮХАА-н сайдаасаа сайн дураар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ. Тэрбээр, ТОМ ТӨРӨӨС УХААЛАГ төрийг дэмжин ийм шийдвэр гаргасан гэсэн юм. Тэгвэл түүний чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон  Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ.  Сайдаас чөлөөлөгдөх асуудлыг Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцэн мягмар гаригийн орой УИХ-ын даргад  өргөн мэдүүлсэн байна.
 
Тиймээс дээрх асуудлаар өчигдөр намын бүлэг нь хуралдаж  дараа нь  хамтарсан байнгы хороогоор хэлэлцэх боломж бүрдсэн юм. Засгийн газрын шйидвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцууллаа. Тэрбээр, “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэв
 
Х.Баттулга сайдын хувьд огцрох шалтгаанаа тайлбарлахдаа “Ерөнхийлөгчөөс өргөн барьсан, УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдаар давхар ажиллахыг болиулах төслийг би дэмжиж байсан. Гэвч энэ санал УИХ дээр унасан. Би өөрөө ийм санал өгчихөөд, эргээд Засгийн газарт байгаад байх нь онцгүй юм. Тиймээс сайдын албан тушаалаас огцрохоор шийдвэр гаргасан. Гэхдээ Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт өөрийнхөө эхлүүлсэн ажлыг УИХ-ын гишүүний хувьд байнгын хороо, бүлгийн хуралдаан дээр шахаж, шаардаад явна” хэмээсэн юм. Байнгын хорооны хуралд оролцсон 26 гишүүнээс 14 нь түүнийг огцрох өргөдлийг дэмжсэнээр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
 
Түүнийг сайн дураар чөлөөлөгдөх асуудлаар гишүүдийн илэрхийлсэн байр суурийг товчлон хүргэе.
 
Ж.Энхбаяр: Бид улс төрд хариуцлагатай хандах ёстой. Ялангуяа та. Хоёр Засгийн газарт та ажиллалаа. Монголын ард түмэнд их л олон зүйл ярьсан. Монголын аж үйлдвэрийн парк гэж том зүйлийг ярьсан. Төмөр замын асуудал яриад зургаан жил болж байна. УИХ-д Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл унасан буюу, УИХ-д эрх барьж байгаа хүчин “Давхар дээл тайлах шаардлагагүй. Засгийн газар нэгдмэл байдлаар ажиллах шаардлагатай” гэх байр суурийг АН-ын бүлэг, Ерөнхий сайд ч илэрхийлсэн. Би бол таныг Монголын ард түмэнд амласан, ярьсан зүйлээ хэрэгжүүлж дуусах ёстой гэж бодож байна. Улс орны эдийн засаг  хүндэрсэн нөхцөл байдлыг бий болгочихоод давхар дээл тайлаагүй гэдэг шалтгаанаар улс төрийн хариуцлагаас зугтаж, ажлаа өгнө гэж байгаагаа болих хэрэгтэй.
 
Нэг бол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцор, үгүй бол нэгдмэл байдлаа хадгалаад ажлаа хий. Энэ хүний амнаас гарсан Аж үйлдвэрийн парк, төмөр замын асуудал нь АН-ын сонгуулийн гол амлалт байсан. Сүүлд нь бид хариуцлагыг хэнээс нэхэх юм бэ.
 
Х.Батгулга: Төмөр замыг зургаан жил яриагүй. 2010 оны наймдугаар сард Монголд төмөр зам барих тухай бодлого УИХ-аар баталсан. Хамгийн анхны мөнгө 2013 оны есдүгээр сард 55 сая ам.доллар өгснөөр эхэлсэн. Мөнгө байхгүй бол шүдэнзний үйлдвэр ч босохгүй.  Сү.Батболдын Засгийн газар мөнгө өгөөгүй шүү гэдгийг хэлчихье. Мөнгө өгөөгүй тохиолдолд төмөр зам явахгүй. Түүнээс хойш 255 сая ам.доллар өгсөн. Ажлууд нь энэ дагуу хийгдээд явсан. Гэхдээ одоогоор мөнгөний асуудал бий. Монголд төмөр замын бодлого чухал. Тиймээс бодлого гаргаад, зүүн Ази руу чиглэсэн төмөр зам тавья гэсэн боловч тухайн үеийн Хуульзүйн сайд Ц.Нямдорж нууц асуудлыг задалж гаргасан. Түүнээс болж хөрөнгө оруулагчдын толгой эргэсэн. Хөдөө аж ахуйн салбар бодлогоо гаргасан. Удахгүй УИХ- аар орно. Харин Сайншанд дээр бүх судалгаанууд хийгдсэн. Гол зорилго нь өнөөдөр бид бие биенээ тавлаад байх хэрэггүй. Маш их төмрийн хүдэр, коксжсон нүүрс урагшаа урсаж байна. Хариуцлагыг би үүрээд явна.
 
С.Бямбацогт: “Монгол мал” хөтөлбөрийг Х.Баттулга сайд явуулаагүй. Үндсэндээ монголын мал, монгол малчин хоёр үнсэнд хаясан шалз шиг болсон. Сайдаа өгөхөөр та сул гишүүн болно. Сул гишүүн болчихоод малчдын нийгмийн асуудлыг шийдэх манай бүлгийн гишүүдийн өргөн барих гэж байгаа төслийг дэмжих үү.
 
Х.Баттулга:      Малчдын талаарх бүх бодлогыг дэмжиж ажиллах нь тодорхой. Би бага ярьж ихийг хийх гэж боддог. Малчдын хувьд хамгийн их бодлого гаргаж, хэрэгжүүлсэн нь өнгөрсөн хоёр жил. Мал аж ахуйн салбарт бодит ажил хийсэн нь өнгөрсөн хоёр жил шүү.
 
Н.Батцэрэг: Х.Баттулга сайд 2012 оны сонгуулийн дараа АН-ыг төлөөлөн одоогийн Засгийн газрыг байгуулах асуудлаар “Шударга ёс” эвсэлтэй хэлэлцээрт орж байсан. Хэдийгээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал Ерөнхий сайдын мэдлийн ажил ч та энэ засгийг байгуулахад идэвхийлэн оролцсон. Харин өнөөдөр та замын дундаас ажлаа өгөх болж байна. Энэ хугацаанд ядаж ганц ширэм хайлуулах үйлдвэр барьж чадсангүй. Хоёрдугаарт, таны эрхлэх асуудлын хүрээнд ТӨХ ордог. Засгийн газрыг байгуулах гэж байхад ТӨХ-г хаана байгуулахаа шийдэхдээ танд хариуцуулсан. Энд ямар үр дүн гарав?
 
Х.Баттулга: ТӨХ ашигтай, ашиггүй, хувьчлах ёстой гэсэн тооцоо гарсан. Сайншандын аж үйлдвэрийн хувьд манайд энэ талаар ойлголттой гишүүд ч байхгүй. Эдийн засгийн байнгын хороон дээр 3-5 сая тонн ган үйлдвэрлэх боломжтой байна гээд танилцуулга хийхэд, гуравхан гишүүн сонссон. Ингэж чадвал 2018 он гэхэд манай ДНБ 18-20 хувь өсөхөөр байгаа. Засгийн газраас гарлаа гэдэг энэ ажлыг зогсооно гэсэн үг биш. Хамгийн оновчтой шийдвэр бол Сайншандыг хувийн хэвшлийнхэн авч явна. 60 хувь нь төр, 40 хувьд хувийнхан орно гэсэн бодлоготой явах юм.
 
...Ийнхуү асуулт асууж дууссаны дараа гишүүд саналаа хэллээ.
 
Ц.Нямдорж: Би Баттулгатай гурван жил зургаан cap нэг Засгийн газарт  байсан юм. Намайг гэрээг өөрчилсөн гэж хэллээ. Би тэр гэрээг 2012 оны нэгдүгээр сард АН засгаас гарсны дараа харсан юм. Энэ хүн зүгээр нэг давхар дээлээс болоод Засгийн газраас гарч байгаа юм биш. АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болоод эдийн засаг уналтад ороод ирэхээр Солонгост сүйрсэн хөлөг онгоцны ахмад шиг багаа хаячихаад зугтаж байна. Энэ бол Х.Баттулгын хийдэг ажил. 2012 онд АН-ыг засгаас гарахад Н.Алтанхуяг мэдэгдэл хийсэн нь Х.Баттулгаас өрсөх гэсэн арга. Н.Алтанхуяг Х.Баттулгад хулхидуулахгүйн тулд түрүүлээд мэдэгдэл хийчихсэн байхгүй юу. Хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр төмөр зам хийх ажлыг эхлүүлээд гурван жил болж байхад энэ нөхөр зогсоосон. Одоо зөвхөн төмөр зам дээр 400 сая ам.доллар авна гээд бондоос гаргуулж байна шүү дээ, энэ төр.
 
АН-ынхан Х.Баттулга хэн бэ гэдгийг одоо ойлгож байгаа нь сайн хэрэг. Удахгүй чиний үнэн төрх ард түмэнд танигдана. Мөн ч олон муу зүйл хийсэн дээ. Т.Бадамжунайгийн үед бүрэн хангачихдаг байсан газар тариалангийн салбарыг хоёр жилийн дотор 100 мянган тонныг ч авчихаж чадахгүй болгочихлоо. Сайд нарыг огцруулах асуудлыг орж ирэхэд, татвар чөлөөлүүлэх ажлын хариуцлага тооцох ёстой. Үүн дээр та нар алдлаа.
 
Х.Баттулга: Та намайг бодвол олон жил Хууль зүйн сайд хийсэн. Би маргааш гэхэд ажлаа өгнө. Хуульзүйн сайд байсан хүний хувьд бүх нүх сүвээрээ намайг шалгуулах эрхтэй. Та наад хэлсэн үгэндээ эзэн болно шүү. Намайг муулах нь том асуудал биш. Би таныг “Зайсанд айлын байр хөлсөлж байна” гэснээс болж надад өс саначихсан хүн шүү дээ та. Тиймээс та үүнийгээ хуулийн байгууллагаар шалгуул за юу.
 
С.Дэмбэрэл: Мэдээллийг нь харлаа. Хөдөө аж ахуйн салбарт яамных нь хийсэн ажил нь байна. Сайншандын аж үйлдвэрийн паркийн хувьд 2018 онд ДНБ 20 гаруй хувиар өсөх тооцоо байна. Эндээс харахад муу ажиллаагүй юм байна. Ажил нь унаад албан тушаалаа өгөөгүй юм байна. Тэгэхээр ямар шалтгаан байх вэ. Тэгэхээр асуудалд бодитой хандах хэрэгтэй.
 
Б.Бат-Эрдэнэ:Улс орны эдийн засагтай холбоотой асуудлаа хар. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын ханшийн сулрал та бүхэн шиг баян чинээлэг хүмүүст огт хамаагүй. Ард түмэнд хэцүү байна. Тэгээд энэ бүхэнд нь хариуцлага хүлээлгэх гэхээр олонхи хүлээж авдаггүй. Үүнийхээ зэрэгцээ ард түмний амьдрал сайхан байна гээд байх юм.
 
Д.Ганбат: АН-ын МоАХ фракцийн хүмүүс бид. Ярьж байгааг чинь сонсохоор арай дэндэж байна. Улс төрийн соёл хэзээ ийм байсан юм. Сайн дураараа огцорч байгааг нь шинэ соёл гэж хүлээн авах ёстой. Бээжингийн олимпоос Монголын шинэ аварга төрсөн. Үүнийг Жүдогийн холбоо, манай хүн л хийсэн. 1990 оноос хойш МАН л Монгол Улсаар тоглож өнгөрсөн шүү дээ. Харин бид хоёрхон жилийн дотор сайжруулж дийлэхгүй байна. АН ухаалаг төр рүү явах ёстой. Сайд нарынхаа тоог цөөлөх ёстой. Үүнийг Х.Баттулга сайд харуулж байна. Монголын төр зүтгэсэн хүндээ ээлгүй хатуу байдаг шүү.
 
Ц.Дашдорж: Монголын аж ахуйн бүхий л эрх зүйн бичиг баримтуудыг 2012 оноос өмнө цэгцэлчихсэң байсан. Төмөр замын асуудал ч гэсэн хувийн хэвшил ажиллаж, мөнгө төгрөгөө босгоод явж байсан. Гэтэл Ч.Сайханбилэгээр ахлуулсан ажлын хэсэг гарч ирээд зогсоосон. Үүнээс болж 2014 онд ашиглалтад орох байсан төмөр зам өнөөдөр эхлээгүй байна. Төмөр замын асуудлаа шийдэж байж гангын үйлдвэр, ширэм, томрөө. ярих байсан. Ингэж гоомой ажиллаж, өрсөлдөх чадвараа ухрааж алдаа гаргасан учраас уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш унасан шүү дээ.
 
М.Зоригт: Хөдөөгийн  ард түмний амьдралд чанарын том өөрчлөлт орсныг харж байгаа. Үүнийг нь би Х.Баттулга сайдын хийсэн ажил гэж дүгнэж байгаа учраас онц сайн ажилласан гэж тодорхойлж өгөөрэй. Мөн эргэлдүүлж, захиран зарцуулж байна. Хянах ёстой УИХ нь ажлаа хийж чадахгүй байна. Бондын тайланг тавь гэхээр Ерөнхий сайд нь хэдэн хуудас харуулчихаад л явчихдаг. АН-ын удирдлагууд юу ч хийхгүй байгаад би харамсч байна. Заавал ор хөнжилдөө орох нь шийдэл биш шүү дээ.
 
Ж.Энхбаяр: Огцруулж болохгүй. Амлалтаар сонгогддог учраас ажлыг нь хийх ёстой. Амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Эдийн засаг хүндрэхэд мал аж ахуй л авардаг. Малчдын хоршоо, тамга тэмдэг, ноос ноолуурын татаас өгдөг бодлогыг бид л хэрэгжүүлсэн. Ийм ажлууд хийснийг та нар өмчилж авчихаад гүйгээд байсан. Гэтэл хоёр жилийн хугацаанд бүгдийг нь орвонгоор нь эргүүлчихлээ. Хамгийн ноцтой нь эмчилгээ, эмийн үнэ ямар их өсч чанар нь муудаж байна. Бүх салбар ийм байгаа. Гэм буруутай нь тогтоогдоогүй албан тушаалтан хориход нас барж байна. Зургаан cap хорихдоо нэг удаа л байцаасан гэж байгаа. Бие өвдлөө гэхэд эмчилгээ хийхээс татгалзсан гэсэн. Хүний эрхийн байгууллагууд нь хаана, юу хийж байгаа юм. Төр ажиллах чадвараа алдчихлаа. МАН үнэмлэхүй ялж 45 суудалтай байхдаа хамтарч ажиллая гэсэн. Харин одоо та бүхэн санаачлагыг гаргах цаг болсон шүү. Эс тэгвээс парламентын засаглалаараа, 20 жилийн ололтоороо төлбөр төлж магадгүй шүү.
 
Г.Баярсайхан: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бид яамтайгаа хамтарч ажилладгийн хувьд Х.Баттулгын ажлыг илүү мэднэ. Гэтэл хуралдаандаа огт суудаггүй гишүүд хол төөрөөд өор зүйл яриад байх юм. Ойрын үед би Х.Баттулга шиг шийдвэр гаргасан сайд байсныг санахгүй байна. Авлига элдэв хэрэгт холбогдож байсныг нь санахгүй байна. Гэхдээ ухаалаг төр рүү бид бүхэн нам харгалзахгүй явах ёстой. Үүнийг Х.Баттулга сайд эхлүүллээ. Тэгэхээр Ардын намын журамт цэргүүд ээ. Та бүхэн жаахан ёс зүйтэй баймаар юм. Ардчилсан засаг гарснаар Монголын ард түмэн өлсөөгүй юм шгүү.
 
Монголын мэдээ
Э.Пагма
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-07-01 02:49:48
    mongoliin tord judagtai mongol er hun bna uu. Battulga gishuuniig mongol eriin nunjigtei hun gej bodoj bna shuu
    103.242.45.39
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-07-01 02:49:24
    mongoliin tord judagtai mongol er hun bna uu. Battulga gishuuniig mongol eriin nunjigtei hun gej bodoj bna shuu.
    103.242.45.39
    Мэдэгдсэн Хариулах
  • гаяа 2014-06-26 02:42:44
    Ажил хийж зүтгэж байгаа хүнээр улс төр хийгчид бүү оролд, харин бодлогоор дэмжиж байхсан Юманд бас хязгаар гэж бий өнөөдрөөр биш 20-30 жилийн дарааг болон хойч ирээдүйг тооцоолж харж ажиллах юмсан. Баттулга шиг зүтгэлтэй тууштай хүн энэ нийгэмд нилээдийг
    103.26.193.3
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2014-05-17 11:46:00
    hudal huurmag hor nairuulj yavaa hun ter bolgonoo yarih hereg uy baih bilee dee kkkk... harin ih nuuts uym hiij dee kkkkk
    103.26.194.9
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2014-05-16 05:51:11
    Их ярих гээд ч толгой нь хүрэхгүй юм чинь гуйвуулаад иймэрхий юм ярихыгаа ч мэднэ байх л даа
    124.158.109.62
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-16 05:00:53
    Гантөмөрийг зайлуулаач ээ. Электрон жаалтай нийлж түүний үр дүнг нь хэн ч хэзээ ч үзээгүй үзэх ч үгүй, ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй хар аргын хий мөрөөдлөөр туршилт хийх нэрээр Боловсролын салбараар мөнгө угаах гэж байна. Монголын ирээдүйг бодож үүни
    103.9.89.202
    Мэдэгдсэн Хариулах
  • ganga 2014-05-15 03:40:36
    uuriinhuu tuluu uv tegeed hiigeechdee
    202.126.91.170
    Мэдэгдсэн Хариулах