Баабар:Түрэг сургуулийн захирлыг баривчлуулахад манайхны оролцоо байна
Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Аксайг  хулгайлж, улмаар Чингис хаан олон улсын нисэх буудалд хүргээд байгаа нь яах аргагүй өнөөдрийн  анхаарал татах гол сэдэв болоод байна.

Туркээс гурван жижиг тийрэлтэд онгоц ирж захирал Вейсэл Аксайг авч явахаар зэхэж буй гэнэ. Харин сургуулийн захиргаа болон эцэг эхчүүд эсэргүүцэж нисэх онгоцны буудал дээр цуглараад байна. Тэдний дунд УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ харагдав. Тэрбээр нисэх онгоцны буудлын вип хаалгаар үйлчлүүлэх эрхтэй тул дотогшоо орж нөхцөл байдал юу болж байгаа талаар харахаар оржээ.
 
Мөн Монголын тусгай албанынхан ч газар дээр нь ажиллаж байгаа юм. Нөхцөл байдлын талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Чингис хаан ОУНБ-д УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Лу.Болд, ЗТХЯ, ИНЕГ, ХХЕГ, ГЕГ-ын холбогдох хүмүүс ажиллаж байна. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг удахгүй мэдээлэл хийнэ. Онгоц хяналтад байна” гэж мэдэгджээ.
 
Харин нийтлэлч Баабарын жиргээ цахим сүлжээнд нэлээн хүчтэй тархаж байна.

Тэрбээр “Түрэгийн түрүүний Элчин сайд намайг Элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гэж гуйж байгаа хэрэг л дээ” гэж жиргэжээ.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-07-30 09:47:18
    Баабар нээрээ худалч гар шүү.
  • kkk 2018-07-28 15:29:59
    gadniihanii hölsnii bitseetsee huleelee...hölsöö golood barigdalaa
  • mongol 2018-07-28 11:46:43
    Baabariin odoo bicsen ni c hend c hulslugdsun baij magadgui yanhan shuu dee.
  • 1122 2018-07-28 03:38:12
    ТУРК ДЭХ ЦЭРГИЙН ЭРГЭЛТИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭН БАЙХ
  • Мандах 2018-07-27 14:27:16
    энэ хүн яасан болоод баримчилж байгаа юм бол
    • uchir n  2018-07-28 00:56:25
      mania turk surguuliud anh shashnii sangin shugamaar baiguulagdsan yum, sanhuujuulegch n USA-d amidardag, 2016 ond Turked toriin ergelt gargah gesen hun bii.
  • Medehed iluudehgui 2018-07-27 14:05:25
    Baabar novsh gadniihnii hulsuur Mongoliinhoo tuuhiig guivuulj harluulj yavdgaa uuruu ilchleh shiv dee. Zuudee yarih geed hulgaigaa yarilaa. Uhej dald ormor
    • Ах 2018-07-27 19:47:04
      Яг тэглээ шүү ...энэ новш дандаа л гадны захиалгаар бичдэг гэдэг нь нотлогдох шив.
  • hehe 2018-07-27 12:55:42
    Baabariig duugaraad ogooch gej amerik elchin ni guij dee. idevhitei baih chini
    202.21.106.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-07-27 10:37:48
    Баабар ийм ноцтой мэдээлэл мэдэж байж яагаад өдий хүртэл иргэний үүргээ биелүүлж Тагнуул ч юм холбогдох газарт мэдээлээгүй вэ. Шалгаж, тогтооно уу
  • Асаа 2018-07-27 10:35:32
    Ёслолд нь наадмын өмнөхөн Зика очоо биз дээ.
  • T 2018-07-27 10:33:53
    Baabar ingeed l OT gees yum avsanaa uuruu huleej baigaamdaa
  • Долгион 2018-07-27 10:29:47
    Хурц шиг цэвэрхэн баривчлаад авч чадахгүй чацагнууд байна өөө