Вейсэл Акчай:Намайг өмгөөлж хамгаалсан монголчуудад баярлалаа
Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсэл Акчайг Туркийн тусгай албаныхан хулгайлах гээд бүтэлгүйтэв.
Гурван онгоц хөлөглөн ирсэн тэд дээрх сургуулийн захирлыг хүчээр авч явахаар ирсэн ч өчигдөр орой 21 цагийн үед нисэх онгоцны буудлаас хөөрсөн юм.

Харин бусдад хулгайлагдсан гэх Вейсэл Акчай хохирогч болж Эрүүгийн цагдаагийн газарт байцаагдахаар үлдсэн юм.  
Монгол Турк сургуулийн ерөнхий захирал, БНТУ-ын иргэн Вейсэл Акчайг шөнийн 01:40 цагт шүүх эмнэлгээс гаргажээ. Тэрбээр “Би зүгээр ээ. Хэргийг шалгаж байна. Намайг хамгаалж өмгөөлсөн та нартаа баярлалаа. Намайг ямар хүмүүс авч явсныг мэдэхгүй, хэргийг шалгаж байгаа" гэснээр Эрүүгийн цагдаагийн албаныхан түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр авч явжээ.

Тэрээр ийнхүү чөлөөтэй болсныхоо дараа болсон явдлын талаар дурдаж, монголчуудад баярласнаа илэрхийлсэн бичлэгээ цахим сүлжээнд тавьжээ.

Уг бичлэгт тэрбээр “Би “Элит” сургуулийн засварын ажлыг шалгах ёстой байсан тул 10:00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад иртэл гэрийн үүдэнд үл таних хүмүүс машинаас буугаад, над руу чиглээд ирсэн.

Сайн зүйл болохгүй нь гэдгийг ойлгоод буцаж зугтахыг оролдсон боловч хоёр гараас минь барьж сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан. Энэ хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна.

Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээн хэлжээ.

Энэ бичлэг дэлхий даяар түгж байгаа бөгөөд бусад улс оронд байгаа турк багш нар төдийгүй иргэд “Монгол Улсад баярлалаа” хэмээн олон нийтийн сүлжээгээр талархал илэрхийлж, Монгол Улсын ардчилал дэлхийд хүчтэй гэдгээ харууллаа хэмээн сэтгэгдэл бичсээр байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2018-07-30 14:58:06
    Мөнгө угааж байгаадаа баярлаж байгаа шүү дээ. Монголд гийгүүлсэн гавьяа байхгүй шүү дээ
  • mongol 2018-07-29 08:31:19
    Bayrlah ert baina. Hulgailsan bolhoor cini tusgaar uls hamgaalsan biz. Gishgesen muruu ergej har byatshan ursed hor tsatsval yaj iigeed bolgocihno.
  • !!! 2018-07-29 04:14:52
    Agchai ch genuu ene hun 25 jil mongold ajillaj amidarchihaad Mongoloor yriad tailbar hiij ch chadahgui archaagui undesrheg hun baina gej haragdsan shuu!!!
  • Ану 2018-07-28 22:46:03
    Хvрэлсvхэдсэн юм биш биз. ЕС болох гэж Хvрэлсvх хамаатнуудаараа еертее дагуул тавиа биздээ. Ер нь тэр хэрэг юу болсон бэ.
  • gaya 2018-07-28 10:29:16
    Улсыг минь дэндүү басамжилж бх шиг Т.Редагон гуай,өөр-н эрх ашг-г зөвхөн улс орондоо л хязгааргүй явуулж үз,манай долдой нарыг ашиглан хууль бус үйлдэлдээ сөхөр...
  • хуульч 2018-07-28 10:22:33
    ЕРӨНХИЙ САЙДЫН дэргэдэх байгууллагын хамар дор йим асуудал үүсч байгаа болохоор УИХ-аас энэ талаар НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ явуулах учиртай МӨД БИДНИЙГ ХУЛГАЙЛВАЛ?...
  • Noo 2018-07-28 08:19:15
    Gol n yaah gej hulgailsan yum bol. Ymr humuus yum be gadaad uu mongolyy hulgailsan humuus n. Hulgailagdahaar yu hiisen hun be? Oilgohgui bn noo bn da
    • terrorist 2018-07-29 01:59:05
      Turkiin terrorist baiguullagiin gishuun, turk surguuliig anh shashnii san baiguulsan. 2016 ond toriin ergelt hiih gesen humuus ene sangiin humuus bga yum.
  • Ок 2018-07-28 07:11:55
    Вейсэл Акчай чи дэгээ ороох, тонгорох, сээрэн дунгуй гэх мэт ойр зуурын мэхийг наад шавь нараараа заалга. Тэгвэл ийм асуудал цаашид гарахгүй гэж бодож байна.