Туркт 2016 онд төрийн эргэлт гарах дөхсөн том ажиллагааны ард Вейсэл Акчай байсан уу
Турк Монголын хамтарсан сургуулийн захирал Вейсэл Акчайг өнгөрсөн баасан гарагт Туркийн тагнуулын албаныхан манай тагнуулын газарт хамтарч хулгайлахыг завдав. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс гүйцэтгэх ажиллагаа явуулж захирлыг баривчлахыг оролдсон ч бүтэлгүйтсэн юм.

Тэгвэл Монгол Улсад 2019 он хүртлээ албан ёсоор оршин суух бүртгэлтэй энэ хүнийг яагаад хулгайлахыг оролдов гэдэг нь яах аргагүй анхаарал сонирхол татаж байгаа юм. Олон талын эх сурвалжууд янз бүрээр тайлбарлаж байна.

Жишээлбэл, Турк улс дотроо шашин хоорондын мөргөлдөөн асуудлаас болсон гэх. Эсвэл эсэргүү шашин томоохон улстөрийн нөлөөнд байдаг гэх энэ сургуулийг албан ёсоор хаалгах гэсэн Турк улсын Ерөнхийлөгчийн цаад далд санаа ч байж магадгүй хэмээн тайлбарлаж байна. Ямартаа ч Турк улсын хэвлэлийнхэн гаргаж нийтэлсэн буруу ташаа мэдээлэлээ тэр даруйд устгасан байжээ.

Тэгвэл манай улсад олон жил үйл ажиллагаагаа явуулж 24 жил жил ажилласан Вейсэл Акчай гэх хүний мэдлийн Монтурк буюу Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар элит” гэх сургууль яг ямар сургууль вэ. Энэ сургуулийг Монголчууд яагаад үхэн хатан өмгөөлж хамгаалаад байна вэ гэдэг нь яах аргагүй анхаарал татаад байгаа юм.

Вейсэл Акчайн ажилладаг Монгол Улсад байдаг сургууль нь Туркийн том “эсэргүү” АНУ-д цагаачилсан номлогч Фетхуллах Гюлен гэдэг хүнээр овоглодог томоохон сүлжээ сургуулиудын нэг гэсэн мэдээлэл ч байгаа юм.

“Гюлен сүлжээ”, “Гюлен хөдөлгөөн” гэж бий. Шашин, улстөрийн томоохон хөдөлгөөн гэнэ.

2016 оны долдугаар сард Туркт болсон төрийн эргэлт гарахаа дөхсөн томоохон ажиллагааны ард Вейсэл Акчай гэдэг энэ хүнийг бий гэж Эрдоган мэдэгдэж байжээ.

Тэр үед уг хүний тухай судалж үзэхэд дэлхийн олон улсад сүлжээ сургуулиудтай, исламын шашны номлогч, "нийгмийн зүтгэлтэн" хүн юм байв. Мэдээж түүний үйл ажиллагаа Баруун, АНУ-аас шууд ил тод дэмжлэгтэй. Тухайн үед “Монголд турк сургуулиуд байдаг даа”  гэж бодогдож байсан.

2016 онд Туркт гарсан бослогын дараа Малайзад байх нэг Турк сургуулийн захирлыг албадан гаргахыг Эрдоганы засаг мөн шаардаж байсан.

Гюлены сургуулиуд нь сайн, муу талаараа алдартай ажээ. Туркт 300 гаруй сургууль, дэлхийн 80 гаруй оронд 1000 гаран сургуультай. Турк өөрийн нутаг дэвсгэр дээрхийг хааж эхэлсэн.

Туркийн засаг өнгөрсөн гуравдугаар сард Косовогоос 6 багшийг баривчилж хувийн жижиг онгоцоор Стамбулд авчирч байжээ. Украйн болон Азербайджанаас мөн сэтгүүлчдийг баривчилж аваачсан байна. Тухай бүрт тэдгээр хүмүүсийг Гюлен хөдөлгөөнтэй холбоотой хэргээр барьжээ.

Гюлены хөдөлгөөн нь бие даасан нам байгуулдаггүй, харин өөрийн бэлтгэсэн хүмүүсийг улс төрийн бүх намд, төрийн албануудад, цагдаа, арми, батлан хамгаалахын байгууллагуудад, бизнест, олон нийтийн байгууллагуудад оруулдаг. Улстөрч, эрдэмтэн судлаачид болдог. Маш нарийн пирамид систем.

Туркийн Гадаад харилцааны сайдын мэдэгдсэнээр энэ ажиллагаагаар Гюлен хөдөлгөөнтэй холбоотой сэжигтэн 100 гаруй хүнийг гадаад улс орнуудаас ангуучлах юм байна гэсэн мэдээлэл ч гарч эхлэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хүний эрх чухал гэдгийг Эрдоганд үзүүлэх 2018-07-30 09:46:52
    Өрсөлдөгчөө баривчлах гээд ирэхэд нь бид тусалж барьж өгөх ёстой юм гэнэ. Угаасаа л улс төрийн орогнол хүссэн хүнийг хамгаалалтанд авдаг биз дээ. Зөв
  • Вейзель багш 2018-07-30 01:50:23
    Вейзель багш төрийн эргэлтэд оролцсон гэвэл итгэхгүй8 хэрэв ороолцсон байлаа гэхэд магтахаас өөр үггүй! Яагаад гэвэл: дарангуйллын эсрэг!!!
  • Зочин 2018-07-29 18:53:54
    Туркууд талцаад харилцан монгол тролл тавиад байгаа юм уу даа. Болимоор юмаа
  • зочин 2018-07-29 17:11:48
    улс нь хүнээ мэдэх байлгүй дээ, тэгээд ч мусульман шашинтнуудад нэг их сүйд болоод байх шаардлагагүй
    202.179.25.26
    Мэдэгдсэн Хариулах
  • монголмаа 2018-07-29 15:10:27
    энэ сайхан гэсэн хүн ямар мундаг мэдлэгтэй байна а манай тагнуулын байгууллагатай хамартсан, энэ захирлыг төрийн эргэлт гаргахад оролцсон гэх мэт хажууд нь байг...
  • Чалчигч байна. 2018-07-29 14:54:10
    Туркт болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын талаар юу ч мэддэггүй хүн байна. Тэгсэн атлаа худал юм бичиж олон түмнийг төөрөгдүүлэх хэрэггүй шүү дээ.
  • Хутган үймүүлэгч!!! 2018-07-29 12:40:17
    Энэ "Сайхан" хэмээх этгээд юу чальчаад байнаа?! Ийм юмнууд сошиалд бохир шүлсээ үсчүүлдгийг болиулах хэрэгтэй!!!
  • Зочин 2018-07-29 12:00:18
    Сайханаа сэтгүүлчээ та энэ мэдээллээ ямар эх үүсвэрээс олж авсанаа бичсэн нь дээр байх. Баримт нотолгоотой бичих нь таны үүрэг.
  • иргэн 2018-07-29 11:18:38
    энэ тийнялгалаа мэддэггуй манай тагнуулын газарт хамтарч гэж бичдэг сайхан малаас арай хэтэрсэн сэдэв бна чи зев бичиж сурчихаад ийм нарийн юм бичиж бай мл минь...
  • zochin 2018-07-29 10:45:48
    Болгоомжтой дээд түвшинд яригдах 2 улсын хоорондын харилцааны нарийн асуудал байна.Аль алинд нь буруу өгөх арга алга
  • Зочин 2018-07-29 09:35:02
    Ямарч бсан Монголын газар нутагт бусармаг, хууль бус үйл ажиллагаа явуулж болохгүй , Тусгаар улсад дур зоргоор аашилж болохгүй , Хэн байх нь хамаагүй ,,,
  • mongol 2018-07-29 08:19:42
    Yankuudiin oroltsootoi tednii tejeever yum bishuu. Nam baiguuldgui shurgaldag geheer mafijsan baiguullaga baih ni.
    27.123.212.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-07-29 07:04:36
    Islamiin shashnii nomlogchiig Anu demjij bga yum u
  • Aimshig  2018-07-29 06:04:34
    Hamgiin aimaar n ene hunii beltgesen turk surguuliinhan buh salbart jigd shurgalsan, ug duugui dagagch bolson baigaa n aimshig.
  • Сайхан аа чи алдаатай буруу мэдээлэл өгд 2018-07-29 04:33:11
    2016 оны долдугаар сард Туркт болсон төрийн эргэлт гарахаа дөхсөн томоохон ажиллагааны ард Вейсэл Акчай гэдэг хүнийг бий гэж Эрдоган мэдэгдэж байжээ.Гюлен гээч
  • !!!! 2018-07-29 04:06:49
    Ene huniig ni ogood yawuulsan ni deer baih Turkiin ZG ajlaa medej baigaa bailgui, tegeed ch Mongold 25 jil bolj baij eroosoo mongoloor yrij chaddagui hun bahuu ...
  • ... гэж бичихийг чамд хэн үүрэг болгов 2018-07-29 04:00:58
    Баривчлах гээд ирсэнийг бодвол учир байсан байж таараа. Түүнийг төрийн байгууллага судалж хужрыг нь тунгаах байхаа. Тэр болтол захилагаар элдэв юм бүү бич