Ерөнхийлөгчийн биелэгдэшгүй даалгавар
Ерөнхийлөгч сүүлийн үед нэг асуудалд нэлээд анхаарч ажиллаж байна. 

АТГ-ын даргыг солих гэж хэдэн сарын турш үзлээ.  Хаврын чуулган хаахаас өмнө АТГ-ын даргыг солих саналаа хүргүүлсэн ч санал нь дэмжигдээгүй.  Бүр орных нь хүнийг олон нийтээс асуугаад тодруулчихсан байлаа.  Гэсэн ч түүний хүсэл биелээгүй. 

Чуулган хаасны дараагаас ээлжит бус чуулган хуралдуулж, энэ саналаа дэмжүүлэх гэж их ч үзэж байна.  УИХ-ын дарга М.Энхболдод хэд хэдэн хүсэлт, албан бичиг явуулж, сүүлдээ шаардах бичиг хүртэл хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн энэ даалгавар биелэгдэшгүй бололтой. Тэрээр энэ сарын 17-нд анхны албан бичгээ явуулсан байдаг. 

Албан бичигт “УИХ-ын нэр бүхий 26 гишүүн “төрийн албыг арилжаалсан “60 тэрбум”-ын авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг. Тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж энэ асуудлыг шийдвэрлэх хүсэлтээ уламжилсан.  Иймд дээрх ээлжит чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулшгүй шаардлага байна гэж үзэн өөрийн саналыг үүгээр хүргүүлж байна. Судлан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.

Энэ хүрээнд долдугаар сарын 19-нд УИХ-ын даргын зөвлөл хуралдаж,  ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ тухайгаа ч Ерөнхийлөгчид саналаа хүргүүлжээ. Үүний хариуд Ерөнхийлөгч   дахин албан бичиг илгээлээ.  Энэ нь долдугаар сарын 25-ны  өдөр юм.  Энэ удаа тэрээр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай албан бичиг хүргүүллээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Ерөнхийлөгч улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана” гэж заасан. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу 2018 оны долдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлах санал хүргүүлж байна” гэлээ. 

Эхлээд санал хүргүүлж, дараа нь тохиролцъё гээд л Төрийн тэргүүн янз бүрээр л үзэж байна.  Харин  асуудал нь нэг л  явдаггүй ээ.   Ерөнхийлөгчийн биелэгдэшгүй даалгаврын цаана асуудал биш хүн байгаа учраас тэр байх.  Улс орны хөгжил биш улс төрийн ашиг сонирхол учраас ингэж гацаад биелэхгүй байгаа байх.

 
Зууны мэдээ
Т.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-17 07:02:58
    Er. BATTULGA ZTYamnii said baikhdaa l ene muukhai ajliig hkiij l bnsn bizdee. Ta ter TEMER ZAM , ASEM, ...
  • Зочин  2018-08-01 01:56:40
    Хэдийг авсан бэ хошного оо
  • zochin 2018-07-30 17:49:32
    m.enkhboldiin golognuud hujaaruuaa zail
  • Zochin 2018-07-30 15:16:15
    B.Batsaikhan uls ornii erkh ashig gedeg yum medekh uu.
  • Болд 2018-07-30 15:01:34
    Албан тушаал наймаалцана гэдэг бол ноцтой хэрэг ээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
  • Зочин 2018-07-30 08:19:06
    Тэнэг Т.Батсайхан одоо болно. Тэнэгтэхээ боль.
  • Зочин 2018-07-30 05:29:46
    Энэ женкод АТГ даргыг солих ямар эрх ашиг байдаг юм бол нэг л юм байгаа даа
  • үнэнийг хүсэгч 2018-07-30 05:24:22
    Баттулгын гараар могой бариулах гэсэн Зи-гийн санааг хүмүүс мэдэж байна шүү дээ.Улс орны биш хувь хүний эрх ашигт нийцүүлж их хурал хуралдаж болохгүй дээ...
  • Зочин  2018-07-30 04:23:24
    Наад хүмүүсдээ Ерөнхийлөгч байж яагаад хариуцлага тооцож чадахгүй байнаа.Нөгөө олон Офшорын хахуулын идсэн уусан мөнгө нүүд хайчив хурдан хариуцлага тооц,
  • ЗОЧИН 2018-07-30 04:17:48
    60 ТЭРБУМЫГ ярьж салахгүй бол МАН-д гай болно. Энхжаргалаас салахгүй бол 60 тэрбумыг өмгөөлнө, тэхээр Баттулгын зөв болж таараад байна даа
  • зулаа 2018-07-30 03:16:33
    энэ асуудалд женко биш зика энхболд илуу анхаарч байгаа байх.угийн хор найруулж оорийнхоо ашиг сонирхлыг боддог хун.энхболдын бизнесмен дуугийн сайн сонирхо атг...
  • Анхаарах асуудал! 2018-07-30 03:03:51
    Ерөнхийлөгч гарцаагүй хуулийн үндэслэлтэй асуудлаар л санал тавих ёстой бөгөөд нэгэнт тавьсан саналаа заавал гүйцэтгүүлдэг байх ёстой!!! Гүйцээ!!!
  • Djd 2018-07-30 02:58:44
    Tumur zamiin munguur ix xural huraldya
  • Irged 2018-07-30 02:33:26
    Naizaar min namaig tanidag uchirtai gedeg Genkogiin naizuud Tsenher Tseren Soliot Baasan Shuur Monhbayasgalan Beltreg Zika geed l yawj ogno doo
  • зочин 2018-07-30 02:21:09
    еренхийлегчийн ард чонын бэлтрэг зи солиот баасан мэтийн хог шаарнууд байхад яаж ажил нь явах вэ дээ энэ хоер чинь бехийн эр хунийх нь хийморьт муу л баймаар юм...