Ипотекийн зээлтэй холбогдуулан арилжааны банкуудад шалгалт оруулна
Өнгөрсөн долоо хоногт Монголбанкнаас хийсэн ажлаа тайлагнаж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл орон сууцтай болох гэсэн иргэдийн ганц гацаа буюу шийдэгдэхгүй байгаа асуудал нь ипотекийн зээл юм.
Засгийн газар Монголбанкнаас энэ зээлийг хэвийн олгож байгаа гэх ч арилжааны банкууд зээл олгохгүй байна гэдгийг иргэд хэлж буй.  

Арилжааны банкууд өөрсдийн эрсдэлээ дааж тухайн сард хэчнээн харилцагчид зээл олгох эсэхээ дотоод журам, шалгуурынхаа дагуу шийдэж байгаа. Ингэхдээ зөвхөн өөрсдийн санхүүжүүлсэн барилгаас сонгохыг иргэдэд тулган шаардаж байна гэх гомдол их гараад байгаа юм.

Тухайлбал, Монголбанкнаас мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сард 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 42 хувь нь хөтөлбөрийн, 58 хувь банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр зээл олгожээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.6 хувь буюу 3.9 тэрбум төгрөг 80 мкв хүртэлх талбай бүхий орон сууц худалдан авахад зарцуулагдсан аж.

Тэгвэл төв банкнаас ипотекийн зээлийн хэрэгжилттэй холбоотойгоор банкуудад шалгалт хийх талаар тус банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Монголбанкнаас сар бүр ипотекийн санхүүжилтэд 16 тэрбум төгрөг, Сангийн яамнаас улирал бүр 30 тэрбум  буюу сар бүр 10 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд олгож байна.

Энэ оны хагас жилийн байдлаар Сангийн яамнаас нийт 60 тэрбум төгрөгийг, Монголбанкнаас 96 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд олгосон. Монголбанкнаас  гаргасан ипотекийн санхүүжилтийн журам болон МИК-ээс тавьсан худалдан авч буй зээлийн багцад тавих шалгууруудыг хангасан харилцагчдад ипотекийн  зээлийг олгоно гэсэн  шаардлагыг тавьдаг.

Тухайн банк өөрийнхөө зээлийн эрсдэлийг хариуцаж ажилладаг учраас  Монголбанкны зүгээс банкуудад яг ийм байршлын орон сууцанд, ийм орлоготой хүмүүст зээл олго гэсэн шаардлагыг тавьж чадахгүй байгаа. Монголбанкны зүгээс ипотекийн зээлийн хэрэгжилттэй холбогдуулан банкуудад шалгалт хийхээр ярилцаж байна.

Энэ оны есөн сарын сүүлчээр гэхэд бид ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх талаар төлөвлөгөөгөө батлах ёстой. Энэхүү төлөвлөгөөнд үндэслэж 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар хариуцна” гэлээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Maira 2018-08-24 21:08:09
    Монгол хүн миний сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна БУРХАН ДЭЛХИЙН ДАВЬД...
  • Maira  2018-08-24 20:59:07
    Монгол хүн миний сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна БУРХАН ДЭЛХИЙН ДАВЬД...
  • hollo 2018-08-08 05:43:28
    Жозеф Лиза зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогоос бэлэн мөнгө олгож, 50.000 еврогоос 30000 еврогоос 300 мянган еврогоор санхүүжилт хийдэг. Тэдний зарим хэрэгцээ...
  • Zochin 2018-07-31 01:41:20
    JENKO ZEEL TEGLUULNE GEJ HUDLAA AMLAJ ERUNHIILEGCH BOLSONOOSOO. ICHEESEI
  • Bi 2018-07-30 14:21:22
    Haad zeelchini ariin haalga
  • Zochin 2018-07-30 09:22:18
    Ali ch orond oron suutsjuulah hotolbor bdag. Mgl shig hund surtaltai, bankuudiig ayiig harj avdag n tsoon. Uuniigee unet tsaasjuulaad, ulam hurteemjtei bolgomoo...
  • zochin 2018-07-30 06:03:11
    Ipotekiin zeel ny yagaad iim baga telegdej baina be, yagaad undsen zeel ny barag telegdehgu irged ny bankind shuluulsaar baigaa yum, boliulah heregtei
  • төрийн албан хаагч 2018-07-30 04:40:22
    Ерөнхийлөгч бүх зээлийг хүчингүй болгох биш, Ядахдаа өнөөдрийг хүртэл төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасуулаадахвал мөн том буян болно шүү.
  • Зочин  2018-07-30 04:03:29
    Залуу гэр бүлийг ганц гацаанд оруулаж дарамталж байгаа гол асуудал наадах чинь шүү.Ажлаа хийгээд авсан цалин н хүрэхгүй хэцүү байгаа ,8% зээлийг 6% болгох хэрэг...
  • иргэн М 2018-07-30 03:03:00
    Залуу гэр бүлд энэ нь их хүнд шалгуур болж байна. Залуу хүмүүс учраас НДШ 1 жилээс дээш хугацаанд төлөгдөөгүй гэх зэрэг хариулт өгдөг
  • !!! 2018-07-30 03:00:02
    Ipotekiin asuudal olon jil hariuzsan daa Enkhbayr awgai ene asuudliig sain medej baigaa daa !!! Shalgah l heregtei !