Д.Батбаатар: Намын нэр хүндийг сэвтээж байгаа хүмүүст хариуцлага тооцно
МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Д.Батбаатар төрийн өндөр албан тушаалтны сахилга хариуцлагын тухай болон намын хяналтын ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Д.Батбаатар “Найман сарын өмнө манай намын 28 дахь их хурал хуралдсан. Хурлаар гишүүдийнхээ ёсзүйн асуудалд онцгой анхаарал хандуулсан. Намын даргаа шинээр томилсон. Гол анхаарал хандуулсан зүйл гэвэл намын дүрмэндээ гишүүдийнхээ ёсзүйн асуудалд онцгой анхаарна гэж заасан.
 
Намын их хурлын шийдвэр нь нийгмийн амьдралд шударга ёсыг тогтооход гишүүдийн үүргийг нэмэгдүүлэх зорилготой. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд наадмын өмнө нийт 9 дүүргийн хорооныхоо гишүүдэд сургалт хийлээ.
 
Энэ үеэр намын гишүүд болон дэмжигчид хэд хэдэн асуудалд онцгой анхаарахыг санал шүүмжлэл гарч ирсэн. Намын боловсон хүчин алдагдаж, тохиолдлын шинжтэй хүмүүс тодорхой албан тушаал дээр томилогдсноор намын нэр хүндэд сэв суулгаж, нэр хүндэд нөлөөлж байна гэсэн.
 
Сүүлийн хоёр сонгууль дамнаж яригдсан 60 тэрбумын асуудал дээр намын гишүүд дэмжигчид эмзэглэж буйгаа илэрхийлсэн.
 
Мөн тодорхой нэр бүхий албан тушаалтнууд оффшор данстай холбоотой нэр холбогдсон байгаа. Баримт нотолгоотой энэ асуудалд нэр холбогдсон байх юм бол хууль хяналтын байгууллага нь шалгаж үзэх ёстой. Хэрвээ нэр холбогдолгүй бол гүтгэлэг дайралтыг няцааж намын нэр хүндээ хамгаалалтаа аваачээ гэсэн нийтлэг зүйлүүдийг намын гишүүд дэмжигчид ярьсан байгаа.

Энэ сургалтад намын дарга нар оролцсон. Тиймээс манай хороо дараах ажлуудаар үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.
 
1-т Намын дүрмийн дагуу гишүүдийнхээ сахилга хариуцлагыг дээшлүүлнэ. Намын удирлагууддаа ч хатуу шаардлага тавина. Ялангуяа УИХ дахь намын бүлгийн дотоод эв нэгдлийг бэхжүүлж, шаардлага тавьж ажиллана.
 
2-т намын удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэхээр тодорхой санал санаачлагыг гаргаж ажиллана.
 
Түүнчлэн Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хурлаа хуралдуулж чадахгүй өдий хүрлээ. Энэ асуудалд намын хяналтын ерөнхий хороо онцгой анхаарал тавьж ажиллах ёстой.  Мөн намын анхан шатны үүр хороодын идэвх суларсан байна. Үүнийг идэвхжүүлнэ.
 
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой улс төрийн албан тушаалтан манай намын гишүүдийн нэртэй холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ тал дээр  манай хороо гишүүдийнхээ нэр хүнд, эрх ашгийг хамгаалахыг намын удирдлагуудад идэвхжүүлэхийг шаардана.
 
Ингэж шаардахын зэрэгцээ үнэхээр намын нэр хүндийг сэвтээж байгаа, хүлээлгэсэн үүрэг хариуцлагыг биелүүлэхгүй байгаа намын сонгуульт ажилтнуудад хатуу хариуцлага тооцно.
 
Энэ ажлынхаа хүрээнд ирэх пүрэв гарагт хуралдах хуралдаанаар зарим нэгэн сахилга хариуцлагын асуудлыг авч хэлэлцэж ярилцана. Албан тушаалтнуудын ёсзүй, сахилга баттай холбоотой бодитой баримт байвал яаралтай мэдэгдэх шаардлагатай.
 
Түүнчлэн нийгэмд шударга ёс, сахилга баттыг дээшлүүлэх талаар манай намаас дорвитой алхам хийх байх. Энэ үүднээс манай намын удирлагууд, удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хүрээнд манай аймаг, нийслэлийн намын хороо нэгдэж нягтарч ажиллах ёстой. Учир нь МАН нэг дүрэмтэй. Дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа улам идэвхжүүлнэ. Сахилга батыг дээшлүүлэх тал дээрийн төрийн сахилга, хяналт суларсан байх. Гэвч намын хяналт сулраагүй шүү. Хариуцлага алдсан албан тушаалтан гишүүд байвал баталгаатай баримттай, нэр хаягтай нь мэдээлэлтэй нь авчирч өгөөрөй” гэв.
 
Ингээд түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.
 
-Танай намын гишүүн Л.Оюун-Эрдэнийг АТГ-аас буруутгасан байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
 
-Бид намын дүрмийн хүрээнд намынхаа гишүүдтэй ярина. Төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хэрэг нь тэрүүгээрээ явагдах байх.   

-Албан тушаал наймаалцахыг санаархсан гэх 60 тэрбумын асуудлаар нэлээн яригдаж байна. Үүнд танай хорооноос ямар тайлбар өгөх вэ?

-60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүс өөрсдийнхөө байр суурийг намын гишүүдээрээ дамжуулж үнэн худлаагаа хэлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг манай хорооноос хүргүүлсэн байгаа.
 
-Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид хуралдаж чадахгүй өнөөдрийг хүрлээ гэсэн. Хурлыг дүрмийн дагуу явуулахын тулд Хяналтын ерөнхий хорооноос юу хийж байна вэ?
 
-Нийслэлийн намын хороо хуралдахаар товоо зарласан байгаа. Харамсалтай нь товлогдсон өдрүүд нь наадам, амралтын өдрүүдтэй давхцсан. Гэхдээ товлосон хугацаандаа шахаж хуралдуулах шаардлагыг Нийслэлийн намын даргын үүрэг гүйцэтгэгчид хүргүүлсэн байгаа. Удахгүй энэ асуудал шийдэгдэж хурал нь болох байх. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-07-31 09:26:02
    одоо МЭнхболд гэж нэг Бул чулуу МАН-ынхаа Нэрийг мөн ч их Унагааж байна даа
    202.179.26.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-31 02:15:34
    Наад бүх ажил чинь Миеэ зайлсан цагт л хэрэгжинэ дээ, 2020 онд МАН ялах эсэх бас 60 тэрбумаас салсан эсэхээс хамаарна, Мөн Хотын дарга Батболдыг одоо явуулаа...
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-31 01:58:10
    Оффшорчдын нэр тодорхой бол хууль бусаар олсон эсэхийг тогтоож арга хэмжээ авахгүй ярихаас хэтрэхгүй бна.Заавал тэрийг шалгасны дараа тэрийг гэхгүйгээр шалгаад...
    66.181.177.75
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2018-07-30 13:29:17
    ЁС ЗҮЙ САХИЛГА ХАРИУЦЛАГА ГЭЖ МАН БҮТЭН 2 ЖИЛ ХАШГИРЧИХААД ЁС ЗҮЙГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ ТЭТГЭВРИЙН АВГАЙ, НО ИХТЭЙ СУИС ИЙН ЗАХИРЛЫГ ОДОО БОЛТОЛ СОЛИОГҮЙ БАЙГААГ ЮУ...
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
    • kkk 2018-07-30 14:19:36
      MAN M.Enkhbold terguutei 60 terbumtanguudiig namaasaa hoochih. Tegvel MAN hariutslaga tootsdog nam yum bna gej dugneie, Chadahgui bol zailaaaa
      211.116.50.65
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-30 12:42:32
    М.Энхболд, Энхжаргал нарыг албан тушаалаас нь зайлуулаад зогсохгүй гэмт хэрэг үйлдсэн болон нуун дарагдуулсны төлөө эрүүгий хариуцлагад татах ёстой...
    122.201.24.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-30 10:21:31
    МАН - хан нэр холбогдоод бгаа 60 тэрбумаа хурдан шийдээч ээ , Наадахыг чинь нэг талд нь гаргачихвал дараа нь Төмөр замыг зувчууосан , Эдэнэтийн 40 , Сайншандых ...
    150.129.140.159
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-30 08:54:38
    М. Энхболд,АТГ-н дарга Энхжаргал нарыг зайлуул тэгвэл мөн сайн байна даа
    66.181.187.48
    Мэдэгдсэн Хариулах
  • удаанбайна 2018-07-30 08:47:40
    Авлига авсан зодоон цохион хийсэн төрийн мөнгийг зувчуулсан тендерээр баяжсан мөн 60 тэрбумын хүмүүс ажлаа хийж л байг уу.
    66.181.178.240
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-07-30 07:13:51
    Монголын нэрийг сэвтүүлж л байг уу? Нам л гэх юм.
    202.9.42.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-07-30 07:03:54
    ATG IIN DARGA BURELDEHUUN CHINI ELBEGDORJ ,M.ENHBOLD NARIIN AVILGAL DEER TOGTSON HAIRIIN GURVALJINSHDEE. TEGEED UNENIIG HELSEN ZALUUGAA YAHIIN.....
    203.59.154.185
    Мэдэгдсэн Хариулах
  • МАНАН 2018-07-30 06:39:20
    Намтайгаа цуг зайлаарай.Ер нь энэ улс төрийн намууд устаж үгүй болбол эх оронд минь хэрэгтэй.
    27.123.214.123
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-30 06:36:35
    энэ хүн өөрөө Хөшигийн хөндийд шинэ нисэх буудалтай залгаа газарт нарны станц байгуулна гэх мэт газрын асуудалтай орооцолдсон хүн шүү дээ яаж бусдыг шийтгэх юм ...
    203.91.112.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-30 06:26:56
    Нэн түрүүннд 60 тэрбумынхаа асуудлыг шийд чадахгүй бол бусад ямарч асуудал байсан гоншигнохоо боль танай нам 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг зарж тэр мөнгөөрөө...
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах
  • нэгэн 2018-07-30 06:21:06
    эрүү үүсгэгдсэн байгаа агентлагийн дарга нар албан тушаалаа ашиглан хэргээс мултрах арга их сэдэж байгаа тул тэднийг албан тушаалаас нь түдгэлзүүлж өгнө үү
    66.181.178.240
    Мэдэгдсэн Хариулах