Л.Оюун-Эрдэнэ: Ард түмнээсээ уучлалт гуйж, албан тушаалаа өгөхөд бэлэн
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард АТГ-т хандсан билээ.

Тэрбээр мартагдах шахсан алдартай дуулиантай 60 тэрбум төгрөгийн хэргийн талаар тайлбар авахаар, дахин шалгаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хүссэн юм. Өөрөөр хэлбэл, нийгэмд шударга байдлыг хүсч, шударга хууль шүүхийн байгууллагыг ажлаа хийхийг сануулж шаардсан.

Мөн 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар 25 гишүүний гарын үсгийг цуглуулсан ч хийж амжилгүй чуулган завсарлуулж, зуны амралт зугаалгын улирал эхэлсэн юм.

Харин энэ асуудлаар яаралтай ээлжит бус чуулган хуралдуулахаар “хөдөлсөн”. Гэвч өнөөдрийг хүртэл ээлжит бусаар чуулган хийх нь эргэлзээтэй байна. Ерөнхийлөгч ч Л.Оюун-Эрдэнийг дэмжиж чуулган хуралдуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн ч чимээгүй болов. Уг нь өчигдөр хүсэлтийн хариуг өгөх ёстой байсан.

Тэгвэл анх АТГ-т хандсан Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь буруутгаж хариуцлага тооцуулахаар хандсан.

Тодруулбал, долдугаар сарын 23-ны өдөр АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанд хандан гомдол гаргасан албан тоот илгээсэн байна.

Тэрбээр албан тоотдоо хариуцлага тооцох гурван үндэслэлийг тусгажээ. Тодруулбал, “Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд Авлигатай тэмцэх газрын хууль, эрх зүйн чиг үүргийг илт гуйвуулан мушгиж, уг асуудлыг "...Авлигатай тэмцэх газар дангаараа бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөллөөр уг хэргийг болон аливаа хэрэг гомдол мэдээллийг дур мэдэн дарагдуулан замхруулж байна" хэмээн гүтгэж, олон нийтэд мэдээлж байна.

Хоёрдугаарт, Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулах, чөлөөлөх эрх УИХ-ын гишүүн төдийгүй хэн нэгэн этгээдэд олгогдоогүй тул тодорхой хуулиудын холбогдох заалтыг зөрчиж байна.

Гуравдугаарт, Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага нэрээр Авлигатай тэмцэх газрын удирдлагад болон үйл ажиллагаанд илэрхий улс төрийн дарамт, шахалт үзүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэж доромжилсон ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэжээ.

Тэгвэл өчигдөр түүний төлбөртэй нэвтрүүлэг гарав. Тэрбээр 60 тэрбумын асуудалд хариуцлага тооцох ёстой. Хамгийн гол нь хариуцлага тооцох АТГ-ын удирдлагууд буруутай этгээдүүдийн талд шийдвэр гаргаж ажиллаад байгаа учраас тэднийг ажлаас нь чөлөөлж, дараагийн хүнийг нь томилж байж үүнд хариуцлага яригдана.

Түүнээс нааш шийдэгдэхгүй юм байна гэсэн байр суурьтай байгаагаа ярьжээ.

Мөн өөрийг АТГ-аас 25 гишүүний хамт буруутгасан талаараа ч ярив. Хэрвээ миний буруутай эсэх нь тогтоогдвол би хариуцлага тооцно. Ард түмнээсээ уучлал гуйгаад албан тушаалаа өгөхөд ч бэлэн байна гэв. Хамгийн гол нь ард түмнийг хуурч доромжилсон алдарт 60 тэрбум төгрөгийн асуудлаар хэнээс ч айж эмээхгүй, дуугарна, хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kkk 2018-08-08 10:57:32
    Oyun-Эрдэнэ бол зоригтой залуу. Дэмждэг шүү
  • zochin 2018-08-07 03:01:37
    tegeed chi ajlaa ogchihoochdee chadahgui shdee uyn ogoh baotygai deeshee yavah geed dolidogonood shalchihganaad eronhii said eronhiilogch narin ........ yavaa u...
  • zak 2018-08-01 15:20:25
    60 тэрбумынхан амиа тавихнээ. Зүгээр л хэлэлцүүлэх тухай ярихад л ингэж байгаа юм чинь, хэлэлцээд эхэлбэл хэлэлцүүлэг дундаа орохоос өмнө үхчих юм байна л даа
  • bayasaa 2018-08-01 14:31:17
    Ene bol zohiomol zuil bisnee.m.enhboldoos busad ni unen iim uym bolson geed huleesen dee.hind gemsnil uhaaral uucnlal guih setgel bamaar daa.ene hind alga tiim ...
  • Зочин 2018-08-01 11:56:33
    Миний хүү өөрөө шударга хүн мөн үү. Нэг хүнээс мөнгө ахтайгаа нийлж нийлж ээлжит киногоо хийгээд байгаа юм биш биз дээ.
  • Asaa 2018-08-01 07:47:41
    2020 онд МАХН эсвэл АН-с дэвшээд гарч ирнэ. Тэгээд цаашид хэрэглэсэн кондом болоод карер гэдэг юм нь дуусаа. Урд газар очоод цэрэг танк дагуулаад ирж магад.
  • Зочин 2018-08-01 04:20:42
    Энэ ийм их шударга хүн үү айн. Их л мөнгө авч үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлийн араас ингэж үхэн хатан явах байх даа. Төмөр замын асуудлыг хамт яриасай даа
  • zochin 2018-08-01 03:41:43
    Songuuliar mongo ogson hun alban tushaal avdag ni oron nutagt ch bna.Yer ni 2 namin dund uilchildeg tuushgui humuus tord garche.Huuchnaas deeliin shine ni
  • Бат 2018-08-01 01:08:39
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  • zochin 2018-07-31 17:43:39
    chi bish harin m.enkhbold Monglos zailah hun
  • Ynshigch 2018-07-31 15:51:55
    Alban tushaalaa tegeed hurdanogooch
  • Зочин 2018-07-31 15:50:54
    ЭнэТүгжил төмөр замын 280 сая $-ыг ярьсан бол шударга гэж бодьё ярихгүй бол урвагч гэж тооцоё.
  • Zelem 2018-07-31 15:24:58
    Minii mongol erunxiilugchiin zasaglald orox n xamgiin zuv baix, xariuutslagiig 1 xyn yyrne
    78.181.99.22
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-31 11:49:16
    Залуу минь чи 2016 онд АН-с нэр дэвшсэн бол энэ суудалд суух байсан уу эргээд нэг бод доо .Хэн нэгний захиалгаар намаа тараахдаа тулж байх хэрэг байсан уу.
  • hudalch 2018-07-31 11:05:15
    Chi zugeer ingej hurelsuhiin gar hul bolj onig tsaashaa shivshig bolj bhaar uuruu amidarch uz ta nar bugd hudalch
  • L 2018-07-31 10:58:38
    Yavaad baigaarai hen uu gej heleh hamaagui shuu dee buh Hun M E iig buruu gedgiig medej bgaa
  • zochin 2018-07-31 09:31:14
    HERO n gol durd togolj bga zaluu bn da
  • з 2018-07-31 08:34:18
    за даа женко топр 2 шударга ес тогтоохуу оюунка ааан?
  • bold 2018-07-31 07:58:13
    Baasannym Lvndeejantsan bolon gariin vseg zyraagvi nöxdvvdiig ard tvmnii ömnö vg xelvvlj ajilaas ni xal ed nar bvgd ideltsen nöxöd
  • Амаа 2018-07-31 07:30:49
    Энэ залууд оюун санааны үнэт зүйл, боловсрол, хүмүүжил, биеэ авч явах чадвар юу ч байхгүй. Эх орноо хөнгөхөөн худалдаж чадна.
  • ZOCHIN  2018-07-31 07:27:35
    OYUN ERDENE IIN ZOV. UG N SHUDARGA ZALUUG OMOOROH ARD TUMEN ,IRGED BOL BAIGAADAA. OMHII AVILGACHIDAAS...
  • Эрка 2018-07-31 07:19:07
    Энэ нэг юм улс төр хийхээ болиочээ.Олигтойхон хууль муулиа санаачил, ажлаа хий.Мөнгө босгох бохир яриа угаасаа л улс төрчид, намуудын дунд яригддаг яриа.Албан ...
  • оюутан 2018-07-31 06:32:21
    60 тэрбум бол зүгээр л яриа, ийм яриаг МАН АН МАХН аль ч нам хийдэг нь нууц биш, яг учирсан бодит хохирол байвал хэрэг болно, МАХН МАН АН аль аль нь новшнууд
  • алдар 2018-07-31 06:25:47
    Оюун-Эрдэнэ зөв асуудал тавьсан шантарч болохгүй одоогийн хуулийн байгууллагын удирдлагыг өөрчил
  • !!! 2018-07-31 06:18:43
    Offshorchidiig hashraah Battulgiin tolowlogoo heweeree yu TAMINEE !
  • zovhin 2018-07-31 06:17:45
    teg teg sanalaaraa ogtsor. uuruu gishuun bolohdoo bas mungu ugsun l bailgui. yam agentlagt hun shahsan l bailgui dee
  • Dashka 2018-07-31 06:07:13
    Ard tumen tanitai hamt uuruu baihgui bolchihvol naad balair yumnuud bur davarna alban tushaalaa ugch bolokhgui gidhuunee
  • Бат 2018-07-31 05:47:51
    Үндсэн хуулиандаа Параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт дутаж байнаа
  • Нацаг  2018-07-31 05:39:49
    Худлаа гарууд:...
  • Мангар бацаанууд 2018-07-31 05:33:12
    За яахав дээ дараагийн сонгууль нь дөхчихсөн учраас жүжгээ л дэглэж байгаа нь энэ. Тэрнээс энэ мэтийн мангар бацаанууд Монголыг төрийг залах нь алдас юм уул нь!...
  • Оюун-Эрдэнэ зайлбал монголд л хэрэгтэй 2018-07-31 05:18:21
    Ямар ч боловсролгүй мөртлөө америк явж ирээд зохимжгүй инээгээд байдаг болчихсон мэдрэл нь муудсан байх.
  • Зочин 2018-07-31 04:51:22
    Өгөөд зайлаач
  • Монгол  2018-07-31 04:22:44
    Монголд тер засаг гэж байдаг юмуу мэдэхгуй л юм бна хулгайч луйварчдыг хэлээд байгаа юмуу
  • яана даа, харамсаж байна 2018-07-31 04:00:43
    Оюунэрдэнэ шиг авлигачтай тэмцэх УИХ ын гишүүн цөөхөн байна. М. ЭНХБОЛД тэр энхжаргал, АТГ ын бүрэлдэхүүнтэйгээ төрөс зайлах ёстой
  • mongol 2018-07-31 03:48:33
    Ehelsen bol duusgah heregtei. Dutuu alsan mogoi bolvol munguu avaad taglarcee gej haragdah bolson tsag. Zaluu hund ireedui bii.
  • Fjd 2018-07-31 03:36:28
    Tumur zamiin boditoigoor idej uusan mungiig yariach. Jujigchin minee
  • zovhin 2018-07-31 03:34:30
    demjij bna
  • иргэн 2018-07-31 03:33:40
    ЗӨВ зүйлийн төлөө ЗОРИГТОЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ДЮУН-ЭРДЭНЭ МЭТИЙН НӨХДИЙГ АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ. ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛОГСОД ЭСЭРГҮҮЦЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ОЮУН-ЭРДЭНЭ ЗӨВ ...
  • irgen 2018-07-31 03:31:09
    M.Enhbold uuriiguu ymar ch buruugui gej baigaa bol neelttei sonsgol hiihees yund zugataad baigaa ym.Todorhoi ym bish uu.
  • Бандааш 2018-07-31 03:25:51
    Одоо шууд өргөдлөө өгөөд чөлөөлөгдөө бандаашийнхаа араас муусайн чүкэндэгчид
  • Zochin 2018-07-31 03:00:32
    Suirsen turiin tusheedee gej.... Ajil ni ch uragshaa yavahgui ym.huuliig ch guuli bolgoh ym shudarag ym baihgui boljdee.Mie-g yaraltai buulgaj Elbegdorjtoi ni h...
  • зочин 2018-07-31 02:52:31
    бужигнуулах төр байгаа юм уу?хэдхэн баячуул төрийг зайдганаад удлаа .Юм болохоор алдчих нь гэж үхтлээ айж төр бужигнуулах энэ тэр бураад.
  • зочин 2018-07-31 02:51:02
    Төлбөртэй хаягнууд ажлаа сайн хийж Оюун-Эрдэнийг будаж байх шиг байна. Бичсэн хуурамч сэтгэгдэл ард түмнийг төлөөлж чадахгүй шүү дээ. Оюун-Эрдэнийг дэмжиж байна...
  • mongol hun 2018-07-31 02:44:02
    end setgegdel bichij baigaa humuus hyatad humuus yum bn te bi huvi daa Л.Оюун-Эрдэнэ demjij bn
  • зочин 2018-07-31 02:32:53
    зугээр л хурэлсухийн гар хел ухсэнийх нь зоригтой байх вэ зугээр л нэр алдар олох гэсэн алиа салбадай
  • Зочин 2018-07-31 02:29:48
    Цаагуураа Женко, Энхбаярын бүлэглэлтэй нийлж төр бужигнуулаад хэрэггүй шд ,Энэ нь явуургүй л д , Неро нар төр бусниулагч гаргууд болжээ , Баасан ,,,гм
  • зочин 2018-07-31 02:17:21
    Teg teg ajlaa ug. Ard irgediig hagaralduulahaa boli.
  • kk 2018-07-31 02:11:34
    Genko iin PR chin Baatariin duu. Bidniig teneg gej bodood bgnmu?Ard chin Genko l bn shd
  • зочин 2018-07-31 02:10:56
    Зөв зүйлийн төлөө зоригтой дуугарч байгаа гишүүндээ амжилт хүсье, 60 тэрбум, Эрдэнэтийн 49 %, гээд маш олон хууль бус юмны ард байгаа Миеэ-г явуулах нь зөв
  • Иргэн 2018-07-31 02:05:56
    Тэг ээ хө, Хэнтийдээ очиж малаа малла. Гантулгатай хоёулаа бандаашаа тайлаад явж бай