ОУВС: Үр ашиггүй зарлагыг танахгүйгээр цалин нэмэх боломжгүй

МҮЭ-ийн холбооны удирдлагууд өчигдөр ОУВС-ийн төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭМА-ны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер болон Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн тав дахь үнэлгээний ажлын хэсгийн ахлагч, Ази номхон далайн бүсийн хэлтсийн орлогч дарга Жеоф Колтейбээр ахлуулсан төлөөлөгчид оролцов.

 


Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монгол Улсын Засгийн газар сүүлийн дөрвөн жил төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр хүлээсэн амлалтаа биелүүлэлгүй өдийг хүрсэн. Энд улс орны нөхцөл байдал хүнд байсныг сайн олгож байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрээс эхлээд 2017-2018 оны улсын хэлэлцээр хүртэл амлалтаа биелүүлэхгүй аргацааж ирсэн. 2017 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх хэлэлцээр байгуулсан, харамсалтай нь Засгийн газар, ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр байгуулснаар тус хэлэлцээрийн хэд хэдэн заалт хэрэгжихгүй байдалд орсон. МҮЭ-ийн холбооноос Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаарх Нэмэлт хэлэлцээг хийсэн. Хэлэлцээний явцад МҮЭ-ийн холбооноос гаргасан “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар энэ оны II улиралд багтаан нэмэгдүүлэх” саналд талууд санал нэгдээгүй буюу саналын зөрүү гарсан. Нийгмийн зөвшлийн талууд цалинг нэмэгдүүлэх асуудалд санал нэгдээгүй хэвээр байгаа тул МҮЭ-ийн холбооны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хөдөлмөрийн маргаан үүсгэсэн бөгөөд Хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях эрх хуулийн хүрээнд үүссэн тул төрийн үйлчилгээний буюу боловсрол, эрүүл мэнд, соёл урлагын салбарын хэмжээнд 2018 оны 09 сараас ажил хаялт зохион байгуулахаар болсон. ОУВС-гаас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хийгдэж байгаа энэ удаагийн яриа хэлэлцээ төрийн албан хаагчдын цалин орлогыг нэмэгдүүлэх, төсвийг оновчтой зарцуулах, үргүй зардыг багасгах, төвсийн тодотгол хийх замаар үр дүнтэй шийдэл гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Уулзалтанд оролцсон салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нар эрүүл мэнд, боловсрол, соёл урлагын салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх санал байр сууриа илэрхийллээ.



Харин ОУВС-ийн Монголд хэрэгжүүлж байгаа тав дахь хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, Ази номхон далайн бүсийн хэлтсийн орлогч дарга Жеоф Колтейб хэлэхдээ “Таны хэлсэн хоёр зүйл дээр санал нэг байна.

Нэгдүгээрт цалин хөлс нэмэгдүүлэх эх үүсвэр олох бусад үр ашиггүй зардлаа хасах ёстой.

Хоёрдугаар асуудал нь Засгийн газрын өр төлбөр маш өндөр төвшинд очсон. гэтэл Төрийн албан хаагчдын цалин, хөлс маш бага байна. Яагаад ийм байдал гарсан бэ гэхээр өнгөрсөн олон жилийн турш үе үеийн Засгийн газрын гаргаж байсан шийдвэрийн үр дагавар гэж харагдаж байна.

Тэгэхээр хамгийн том сорил нь, төрийн албан хаагчдын цалин хөлс бага байгаа байдлыг ойлгоод тэр асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ гэдэг энэ асуудлыг шийдвэрлэх нь МҮЭ-ийн холбоо болон Засгийн газар манай ажлын хэсгийн хамтран хэлэлцэх асуудал юм. МҮЭ-ийн холбоо бол төсвийн зардлыг хянах, татварыг нэмэгдүүлэхгүй байх, цалин орлогыг нэмэгдүүлэх асуудлаар маш хүчтэй илэрхийлдэг Монгол улсын ганц байгууллага юм. Тэгэхээр татвар нэмэгдүүлэхгүйгээр үр ашиггүй зарлагыг танахгүйгээр цалин, хөлсийг нэмэгдүүлнэ гэдэг нь хэцүү. Бүх зүйл аливаа зүйлийн хоёр талын аль нэгийг сонгох сонголтон дээр тулгуурладаг. Цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ найдвартай эх үүсвэрээр нэмэгдүүлсэн байх шаардлагатай. Энэ эх үүсвэр нь урт хугацаандаа найдвартай эх үүсвэр байх ёстой.

Одоо Монгол Улсын хувьд Засгийн газрын өрийн хэмжээ маш их болсон. Төсвийн үр ашиггүй зардлаа бууруулах арга замаа олоогүй энэ үед нэг жилийн дотор цалин, хөлсийг их хэмжээгээр нэмэгдүүлэх боломж нь хаанаас гарч ирэх вэ, МҮЭ-ийн холбооноос цалин, хөлсийг маш бага байна. Авах ёстой цалингаа авч чадахгүй байна гэж хэлж байгаа ч энэ асуудлыг урт хугацаандаа Засгийн газрын өр төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. ОУВС-гаас Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм биш. Харин эдгээр төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх арга замыг төсвийн алдагдалд хүргэхгүйгээр хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй вэ гэсэн байрь суурьтай байна. Өнөөдөр та бүхний байр суурь нөхцөл байдлын талаар мэдээлэл авсандаа баяртай байна. Бидний өнөөдрийн уулзалт МҮЭ-ийн холбооны байр суурийг таньж ойлгож мэдэхэд маш их тусаллаа. Иймээс Засгийн газарт та бүхний өгсөн мэдээллийг үндэслэн зөвлөмж хүргүүлэх болно" гэлээ.

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар төсвийн тодотголын хүрээнд төсвийн орлогоо нэмэгдүүлэх бололцоо, төсвийн оновчтой, үр ашигтай зарцуулалт хийх нь аливаа улс орон бүрт нээлттэй байдаг. Энэ бололцоогоо МУ-ын Засгийн газар авч үзэх шаардлагатай гэж МҮЭ-ийн холбооноос үзэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн турш төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлээгүй ирсэнийг эрс шүүмжилж ирсэн. Энэ цаг үед иргэд хөдөлмөрчдийн хүлээлт туйлдаа хүрч МҮЭ-ийн холбооноос ирэх 9 сард ажил хаялт хийхээр тогтсон байгаа гэдгээ албан ёсоор ахин, дахин хэлмээр байна” гэв.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-01 05:07:38
    AN-iig ter barij baikhad er heterlee geed orilood ajil hiilgehgui baisan, odoo durtai zugtee er tavij baina, buruu namiig songosnii chin gai, odoo yay gehev,...
  • Ard  2018-08-01 02:49:38
    Toriin danhar buttsee ahij bagasgaachee, AN -nam bur nemeed baisan, tsomhotgoochee, boon hund surtal bolson humuus toriin alba!
  • Ih or 2018-08-01 01:50:40
    dandaa buruu songuuli harj shiidveruud gargadgiin l gai, Odoo ch sangiin said songuuliin bulai shiidver ih gargah bh shuu, hugiin gar uls ornoo bodohgui
  • Бат 2018-08-01 01:07:40
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  •  2018-08-01 00:34:08
    цалин нэмнэ гэж байхаар эдийн засгийн өгөөжтэй төсөлөө яаж сайжруулах гэж байгаагаа л ярьж төлөвлөхөд туслалцаа зөвлөгөө авмаар юм даа. үйлдвэржилтээ хий.
  • зочин 2018-07-31 17:57:19
    үндсэндээ бид эдгээр харийн хүмүүсд саналаа ѳгжээ.
  • u 2018-07-31 12:18:58
    mongolin tor haajiw
  • Zochin 2018-07-31 11:58:04
    ОУВСан, дэлхийн банк бүгд луйварчид, мөлжигч, шимэгчид! Үтэр түргэн зайлуулж эдний нөлөөнөөс гарах хэрэгтэй. Орос, Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлж....
    • Zochin 2018-07-31 12:12:28
      BRICS-t элсэж, US доллар-с татгалзах нь ирээдүйд хэрэгтэй. Эцсийн дүнд Оросын ард түмнээс өөр сайн түнш олдохүйдээ, цаг хугацаа тун удахгүй харуулнаа
  • Бат  2018-07-31 11:17:36
    Төрийнн албаны Орон тоог нь цомхотгоод цалинг нэмэх хэрэгтэй. төр дэндүү данхайсан. хувийнхан татвар нэмэхвэл төрийн эсрэг ажил хаялт зарлаж чадна.
    202.179.25.79
    Мэдэгдсэн Хариулах
  • ha 2018-07-31 10:04:11
    uneheer pizdaashig umaa buhel buten uls baij tsalingaa olon ulsiin balutiin san gesen luivarchuudaar meduuleed baihdaa yaadiin um be sonoj baigaa uls ba...
  • hi 2018-07-31 09:48:35
    Offshored nuusam mngiig avchiryaa,
  • irgen 2018-07-31 08:06:20
    yo yo Basdan awgai suuj bn gej ailaa holoos jataad
  • Заййл 2018-07-31 08:03:02
    Эд нар одоо зайлайсай. Эд нарыг үргүй зардалуудыг болиулсаныг сонсоогүй л юм байна
  • bold 2018-07-31 07:54:35
    ene 76 nowshiin tolgoi ni ajillaj chadaxgvi OYBC gadaad nöxdöör töröö ydirdyylj bna.yls törchid zöwxön öörsdöö möngö xalaaslaxaa l bodoj syydag
  • иргэн. 2018-07-31 07:40:54
    Төрд байгаа гадаад, дотоодод сургууль төгссөн эдийн засагчдыг халах хэрэгтэй.Тэгээд ОУВС ажлыг нь хийнэ биз.тэд удирдаад, зааварлаад байгаа биз дээ.
  • иргэн 2018-07-31 06:28:00
    Монгол төрийг ОУВС удирдаад байгаа юм уу. Тийм бол Засгийн газар огцорсон дээр. Ийм Төр засгаар яах юм
  • irgen 2018-07-31 05:16:04
    Uildverchnii evlel chini gishuudeesee mungu saaj bas uls turchdiin gar hul bolj sanhuujdeg. Ed nar bol ymar ch bolovsrolgui gahainuud.
  • haha 2018-07-31 04:41:19
    Mongoliin uildverchinii evlel haanaas sanhuujdeg um bol.
  • зочин 2018-07-31 04:34:56
    тах ын тоо нэмэгдэнэ яагаад гэвэл шинээр маш олон эмнэлэг сургууль цэцэрлэг байгуулагдаж байгаа биздээ харин оюуны емчийн газар гм хэрэггуй газруудыг татан буул...
  • дэд сайд  2018-07-31 04:16:32
    төрийн зардлыг тана дэд сайдуудыг цүнк барьсан
  • Бат 2018-07-31 04:15:12
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 тахимтай болгож төрд ард түмний хяналт л хэрэгтэй өөр гарц байхгүй
  • иргэн 2018-07-31 04:07:00
    ОУВС-ын энэ хөтөлбөрөөс Монгол улс гарах хэрэгтэй.Ард түмнийг ядууруулсан ийм хөтөлбөр хэрэгжүүлээд улс орон хөгжихгүй.Харин ард түмэн улам ядуурах болно.
    • ! 2018-07-31 13:45:16
      Тэнэг амьтан тэнэг гэдгээ мэддэггүй!!! Бас тэгээд болоогүй хамар дор хагархай байна гээд чалчина!!!
  • Иргэн 2018-07-31 03:40:53
    Төрд танаж болох хэрэггүй зардал их байгаа шүү, яам агентлагийн дэд сайд орлогч дарга нараа ядаж боль л доо, төрийн захиргааныбүтцийг бүхэлд ньбагасгах хэрэгтэй...
    103.229.177.50
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!!!!!!! 2018-07-31 03:28:22
    Төрийн албаны орон тоог 50 хувь цомхотгох боломжтой! Гагцхүү сонгуульд дагаж гүйсэн цүнх баригчдаа цомхотгох зориг л дутаад байгаа юм!!! Өөр зүйлгүй!!!
    66.181.160.12
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-31 03:22:53
    МҮЭ-ийн холбоотой ОУВС хэлэлцээр хийж байна. МОНГОЛ УЛСЫН ТӨР БАЙНА УУ.
  • зочин 2018-07-31 02:54:45
    Зүгээр л зайл