Арьс цайруулах шалгарсан 10 арга

Зуны турш хөдөө гадаа, салхинд гарч арьсаа D амин дэмээр нөхөөд ирсэн болохоор нэлээд борлосон нь мэдээж. Дан ганц эмэгтэйчүүд  гэлтгүй эрчүүд  ч мөн адил борлосон арьсаа хэрхэн цайруулах вэ гэж бодож байгаа байх. Тэгвэл танд хамгийн хурдан арьсаа цайруулах энгийн зөвлөгөөг хүргэе!

1. Тараг бол хамгийн сайн цайруулагч.

Нүүр болон хүзүүгээ сайтар угааж цэвэрлэсний дараа хоёр амны халбага таргийг гурван дусал нимбэгний шүүстэй хольж хутгана. Ингээд нүүр болон хүзүүндээ жигд түрхэж, арьсанд тань шингээд ирэхээр дахин дээрээс нь давхарлах маягаар түрхээд 30 минут байлгана. Үүний дараагаар бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Энэ аргыг хуурай арьстай хүнд хийх нь илүү үр дvнтэй бөгөөд 16-18 цагийн хооронд хэрэглэхэд тохиромжтой. Учир нь энэ үеэр үр дүнгээ илүү өгөх болно.

2. Эмчилгээний эмульс

Энэ аргыг хvмvvс тэр бүр мэддэгүй. Гэсэн ч эмульс нь ямар ч арьсанд тохирох бөгөөд нүүрэн дээр гарсан элдэв зvйлсийг хатаах үйлчилгээтэй байдаг. Эмульсээ буцалсан хүйтэн усаар зуурна. Хэт шингэн биш. Мөн л арьсаа сайтар цэвэрлэсэн байх ёстой. Ингээд бэлэн болсон маскаа гэртээ байх хугацаандаа шингэх бүрт нь давхарлан түрхэж хэрэглэнэ. Бүлээн усаар зайлж маскаа арилгасны дараа чийгшүүлэгч лосьон болон цайруулах үйлчилгээтэй тос түрхэх хэрэгтэй.  

3. Нимбэгний шүүс

Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчина. Хатсаных нь дараа бүлээн усаар угаагаад үр дүнг нь мэдрээрэй.

4. Гүзээлзгэнэ

 Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих.

5. Улаан лоолийн шүүс 

Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.

6. Улаан лууван

 Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй аж.

7. Цөцгий

Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих.

8.  Лемон болон сүүтэй усанд орох

Баннаа халуун усаар дүүргэх хэрэгтэй. Дээр нь сүү болон хэрчсэн нимбэг (нэг ширхэг байхад хангалттай) хийгээрэй. Ийм усанд 20 минут хэвтээд, дараа нь цэвэр усаар биеэ зайлах хэрэгтэй. Энэ маягаар долоо хоногт 1 удаа усанд ороход хангалттай.

9. Ус ихээр уух хэрэгтэй

Ундаа, цай болон кофеноос татгалзаж цэвэр ус ихээр уух нь арьс цайруулж, тураахад туслана. Тиймээс өдөрт 7-оос 8 аяга цэвэр ус ууж хэвшээрэй.

10. Төмс

Төмсөө хальстай нь чанаад, арилгаад нухна. Дээрээс нь 2 хоолны халбага сүү, 1 ширхэг өндөгний шар нэмнэ. Сайтар холиод устай ваннанд 25-30 минут тавина. Дараа нь бас жаахан хутгаж байгаад нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа арилгана. Нүүрээ угаагаад арьсанд чинь тохирдог лосьоноор арчаарай.

Анхааруулга:
- Нимбэг ихээр хэрэглэх нь арьс хуурайшуулж мэдэх тул тос болон чийгшүүлэгч байнга хэрэглээрэй
- Цайруулах зориулалт бүхий гоо сайхны бараа болгоныг туршиж үзэх хэрэггүй. Нэг төрлийн гоо сайхны хэрэгслийг байнга хэрэглэж байж арьсанд нөлөө үзүүлдэг бөгөөд байнга солих нь муу шүү.
- Өдөр болгон цайруулах маск хэрэглэх хэрэггүй.
 

Эдгээр зөвлөгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.