Туркээс ирсэн ачаанаас нунтаг цагаан бодис илэрч хүмүүсийн эрүүл мэндэд “заналхийлжээ”

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачаа тээш хадгалалтын хэсгийн зааланд БНТУ-аас ирсэн ачаанаас нунтаг цагаан бодис илэрч, хүмүүс амьсгал нь боогдож, ханиалгаад байна гэсэн мэдээлэл өчигдөр иржээ.

Мэдээллийн дагуу  ОБЕГ-ын 2, ОБЕГ-ын харьяа ҮАБ-ийн 7 алба хаагч, цагдаагийн 7, Мэргэжлийн хяналтын 5, Чингис Хаан Олон Улсын нисэх буудлын ачаа тээш, шуудангийн албаны 10, нисэхийн Гаалийн 14, МИАТ-ын 6, нийт 51 хүн техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж, Монгол Оросын хамтарсан “Мон-маг” ХХК-ийн барилгын зориулалтаар оруулж ирсэн UN 1325 кодтой, 40х60 хэмжээтэй цаасан хайрцганд савалгаатай үл мэдэгдэх бодисыг битүүмжилжээ.

Улмаар ҮАБ-ийн агуулахад хийж шинжилгээ хийхээр авч явсан байна.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-08-18 07:25:38
    Хар тамхи
    182.160.33.186
    Мэдэгдсэн Хариулах
  • a 2018-08-01 11:19:14
    mmmmm hm
    66.181.179.116
    Мэдэгдсэн Хариулах