Даншиг наадамд тэрбум төгрөг зарцуулахгүй, 297 сая төгрөг зарцуулж байгаа гэв
 Шашин, соёлын наадам болох “Хүрээ цам-Даншиг наадам” энэ сарын 4, 5-нд Хүй долоон худагт болно. Наадмын  бэлтгэл ажил хэр хангагдсан байгаа талаар өнөөдөр Гандантэгчилэн хийд болон НЗДТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус наадмыг 2015 оноос НЗДТГ, Гандантэгчилэн хийдтэй хамтран зохион байгуулж ирсэн. Хурлыг зохион байгуулагчид “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны томоохон зорилт бол “Зүүн хойд Азийн аялал жуулчлал бизнес, соёл, санхүүгийн том төв” болох зорилго тавьж байна.  Энэхүү зорилгын хүрээнд өөрийн үндэстний өв соёлыг олон улсад таниулах зорилгын нэг хэлбэр юм” гэж хурал хийсэн албаныхан хэлэв. 

НЗДТГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Даншиг наадмын хоёр өдөр Хүй долоон худаг руу нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ. Өчигдрийн байдлаар энэ наадмыг үзэхээр хэчнээн жуулчин ирсэн байгаа талаар тоо судалгааны дүнг өнөөдөр гаргана.

Ерөнхий байдлаар жил ирэх тусам жуулчдын тоо өсөн нэмэгдэж байгаа. Жил бүр 500 мянга орчим жуулчин ирдэг гэсэн мэдээлэл байдаг ч энэ жил илүү нэмэгдсэн гэх мэдээлэл байна.

Гадуур тус наадамд тэрбум гаруй төгрөг зарцуулах гэж байна гэх худал мэдээлэл тархаж байна. Нийт 297 сая  төгрөг зарцуулж, зохион байгуулалт хийнэ. Аялал жуулчлал болон дотоодын иргэдэд зориулсан энэхүү үйл ажиллагаа жил бүр зохион байгуулагдана” гэлээ.
 
Нэг талаар шашны үйл ч нөгөө талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх том боломж 

Харин Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц Хүрээ цам Даншиг наадмын хийгээд гурван жил болж байна. Цамын үйл ажиллагаа бол хүнд хүчир ажил. Цамын бүжгийг халуун зун том баг, зузаан хувцастайгаар бороог шороог ажрахгүйгээр хийдэг учраас тэдний бэлтгэл ажлыг хангах асуудалд нэлээдгүй цаг хугацаа шаардагддаг ажил юм.
Цамд гардаг хүмүүс буян их хураадаг гэдгийг хууччуул хэлдэг байсан.

Энэ утгаараа цамчид үнэхээрийн урт удаан настай хүмүүс байдгийн жишээгээр н.Сэрээтэр гуай 100 насалсан. Цамын хурал тав хоног үргэлжилнэ. Түүнээс өмнө долоон өдрийн бясалгал болдог. Үүнийг хөдөө хээр буюу үймээн самуунгүй газар  хийгээд “ваан авшиг” авдаг.

Цам нь хоёр янз бий. Нэг нь шашны чиглэл буюу хүмүүсийн сайн сайхны төлөө уншдаг уншлага юм. Нөгөө талаар хотын захиргаа энэ үйл явдалд оролцож байгаа нь жуулчидтай холбоотой.

Монгол оронд зочлон ирсэн жуулчдад үзүүлж сонирхуулах ач холбогдолтой. Цамыг гадаад дотоодын жуулчид их ирж үздэг болсон. Тухайлбал, Японоос 100 гаруй жуулчин үзэж сонирхохоор захиалга өгчихөөд байгаа. Энэ нь нэг талаар шашны том зан үйл боловч, нөгөө талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх том боломж юм” гэв.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-08-02 02:21:25
    Манай лам нар татвар төлдөггүй, хүнд сайхан сэтгэлээсээ тусалдаггүй. Өөрсдөө зөндөө мөнгө сүсэгтнүүдээс авдаг биз дээ. Тэр мөнгөөрөө наадмаа хийгээч ээ.
  • иргэн 2018-08-02 02:10:03
    Гандангийнхаа хашаан дотор Жанрайсагын сүмийн өмнөх талбайд цамаа гаргаж болно шүү.
  •  2018-08-02 01:55:56
    Христийнхэн. Лалынхан Мүүн, мормон гэд бүгд наадам хийгээд эхэлбэл бидний цусыг сорсоор байх нь дээ.
  • зочин 2018-08-02 01:47:22
    Христийнхэн. Лалынхан бас наадмаа хийнэ гэвэл төрөөс мөнгө гаргах уу? Үндсэн хуулиа дагана биз дээ. Энэ олон баяр,наадмуудыг цөөлмөөр байнаа.
  • pkxny  2018-08-02 01:39:40
    Манай лам нар татвар төлдөггүй, хүнд сайхан сэтгэлээсээ тусалдаггүй. Өөрсдөө зөндөө мөнгө сүсэгтнүүдээс авдан биз дээ. Тэр мөнгөөрөө наадмаа хийгээч ээ.
  • зочин 2018-08-02 01:21:01
    Монголчуудын наадам ихдэж байна. Бүр хэрээс хэтэрлээ.Энэ даншиг бол бүр хэрэг алга.Баахан мөнгө зарж байгал бохирдуулж,архидалт нэмэхээс өөр юу бна. ЗГ-аас хори...
  • Ану 2018-08-01 22:10:15
    Улсад татвар телдеггvй сvм хийдvvд еерсдее менгее гаргаач ээ. Татвар телегчдийн менгенеес гаргаад байхдаа яадаг юм. Татвар телехее болье доо.
  • Mongoliin zaluu ye ni teneglehees eeriig 2018-08-01 19:40:33
    Naadamaan ch hiij chadahgyi bainga heryyl hiine?ene 21 zyyniihan chini yachihsan nobsnyyd be?...ta nar hoid Solongos ylas sig baisan bol ylam heerhen ee!!!teneg...
  • иргэн 2018-08-01 12:40:39
    шууд 297 сая төгрөгөөр хийнэ гэвэл их сонсогдоно. Тэрбум төгрөг зарцуулахгүй гэж худалаа тайвшруулж бнаа. Найр наадам ихэдсэн үү гэхээс багадаагүй.
    • тэрбум уу? тэрбумаас бага уу?  2018-08-01 14:33:18
      мөнгөний дүндээ гол нь бишээ! элдэв янзын элий балай юмаар шалтаглаж татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрэн таран хийдгийг л таслан зогсоох ёстой !!!
      • АРАЙ Л  2018-08-01 14:34:40
        ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД НЬ АРАЙ Л ДЭНДЭЖ БАЙНАА
  • хотын иргэн 2018-08-01 11:13:36
    энэ олон сүм хийдүүд өөрсдөө 297 сая төгрөгөө шийдчихэж чаддаггүй юм уу ард түмнээс маш их өргөл барьц авдаг ш дээ.Түүнийгээ ийм зүйлд зарцуулбал буян болно шүү...
  • бб 2018-08-01 10:30:17
    Hiid barih gej ulsaas mongo avaad tegeed l naadam
  • Хачин улс юмаа!!?? 2018-08-01 08:10:36
    297 сая чинь ч их мөнгө шүү дээ!!! Найр наадамд мөнгө үрж байхын оронд цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих нь чухал байна шүү дээ!!!!!