Вейсэл Акчайг хулгайлсан хэрэгт Туркийн Элчин сайдын яамны гурван ажилтанг сэжигтнээр татжээ
Монгол Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсэл Акчайг хулгайлахыг оролдсон явдал яах аргагүй олны анхаарал татаж, шуугиан тарьсан билээ.

Тэгвэл энэ асуудалд Монголын хууль хүчний байгууллагынхан оролцсон уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Харин энэ мэдээллийг Турк улсын Засгийн газар Монголын нутаг дэвсгэрт хүн хулгайлахыг завдсан уу гэдэг мэдээллийг эрс няцаажээ.

Харин цагдаагийн байгууллагаас өнөөдрийг хүртэл нэг байр сууриа илэрхийлсэн хэвээрээ байгаа. Тодруулбал, “Маск зүүсэн үл таних гурван хүн байсан гэсэн. Энэ асуудалд ЦЕГ-аас ажлын хэсэг гарч машины дугаар явсан маршрутыг тодруулахаар ажиллаж байгаа” гэсэн юм.

Тэгвэл өөр нэгэн албан эх сурвалжийн хэлж буйгаар дээрх гурван этгээд Монгол дахь Турк улсын Элчин сайдын яаманд ажилладаг гурван монгол иргэнийг сэжигтнээр татан саатуулж, эрүүгийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗБ 2018-08-18 04:02:01
    Гаднын байгууллага, улсын нөлөөнд орж өөрийн улсын хууль дүрэм журмыг уландаа гишгэснийг урвалт гэж үзэхээс өөр аргагүй
  • зочин 2018-08-02 01:41:51
    нэг туркийн асуудал бидэнд ямар хамаа байнаа. Битгий дэвэргээд бичээд байгаач ээ. Өөр бичих сэдэв алга уу