Олон улсын стандартад нийцсэн байт харваан талбайтай болов

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд өчигдөр /2018.08.01/ олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын байт харвааны ерөнхийлөгч П.Цагаан, холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул, тив дэлхийд нэрээ цуурайтуулсан тамирчид гээд олон хүндэт зочид оролцов. Мөн залуу, өсвөр үеийн төлөөлөл болон байт харваан талбайг бүтээн босгоход хандив өргөсөн, гар бие оролцсон иргэд хүрэлцэн ирсэн юм.


Байт харвааны зориулалтын талбай олон мянган хүний сэтгэл, зүтгэлийн хүчээр босчээ. Өөрөөр хэлбэл байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив, тусламжаар богино хугацаанд стандартын талбайтай боллоо. Энэхүү санаачлагыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэмжиж, бүтээн байгуулалт хийх боломж нөхцлөөр ханган ажиллажээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боссон байт харвааны зориулалтын талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид ирж, сум тавьж чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл ийнхүү бүрдэж байна.



Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.