Зүүн болон төвийн бүсийн наадмуудад ямар бөхчүүд түрүүлж, үзүүрлэв
Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр Сүхбаатар, Булган, Дорноговь зэрэг аймгуудад зүүн бүсийн наадам, Эрдэнэт хотод төвийн бүсийн даншиг наадам ч өргөн дэлгэр болж өндөрлөсөн.

Даншиг наадмууд түүхэн ойнуудтай давхцсан бөгөөд Сүхбаатарчууд Дарьганга Алтан-Овоогоо тахисан бол, Дорноговьчууд энэ жил   Говийн Их ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойгоо тэмдэглэлээ.
Харин Булганчууд аймгаа үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойг тэмдэглэсэн бол Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулсан хурдан морины уралдаан, үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өнгөрөв.

Тэгвэл эдгээр түүхэн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ямар хүчтэнүүд түрүүлж үзүүрлэснийг танилцуулж байна.

Эрдэнэт хотод улсын цолтой бөхчүүд барилдсан бөгөөд Улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, харцага Б.Бат-Өлзий үзүүрлэжээ.  Харин Алтан-Овооны тахилгад энэ жил шинээр улсын цол хүртсэн бөх нь түрүү үзүүр булаалдаж,  Улсын харцага Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Улсын начин Бо.Батжаргал үзүүрлэв.

Булганы түүхт  80 жилийн ойн барилдаанд нутгийн хүү, Улсын начин Э.Энхбат түрүүлж, улсын заан Б.Баасандорж үзүүрлэжээ.

Дорноговь аймагт болсон наадамд мөн л нутгийн хүү Улсын харцага А.Цацабшир түрүүлж, Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэж,  Багануурт болсон барилдаанд  Улсын начин Ч.Батчулуун түрүүлж, арслан Э.Оюунболд үзүүрлэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-02 04:30:17
    сайхан аа булганд хангайн дорноговьд говийн бусийн наадам болсон толгойныхоо эргээг гаргачихаад мэдээ бичиж бай
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах
  • ???? 2018-08-02 03:04:59
    Наадаад л байдаг, наргиад л байдаг!!! Намар, өвөл гэж нэг юм ирнэ гэдгийг мартжээ!!! Энэ улс маань яана даа, яана???!!!
    66.181.160.12
    Мэдэгдсэн Хариулах