АТГ-ын даргыг “авч хаях” зорилготой ээлжит бус чуулган хуралдахгүй
 
УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд хэдхэн хонож байхад ээлжит бусаар дахин хуралдуулах хүсэлт гаргасан нь энэ зунжин "асуудал" болов.

Намаржин хаваржин хуралдсан гишүүд ч чимээ чагнаж, тэдгээрийн ажлын алба, УИХ-ын  Тамгын газар гээд бүгд л бэлэн байдалд байгаа сурагтай. Гэтэл энэ нь нэг талаас Хөдөлмөрийн хуулиар хүнд олгосон эрхийг зөрчиж буй явдал гээд хэлэхэд нэг их буруудахгүй болов уу.

Яагаад гэвэл  төр, хувийн хэвшилд ажил эрхэлж буй хэнбугай ч жилд нэг удаа ээлжийн амралт авах эрхтэй. Гэтэл чуулганыг ээлжит бусаар хуралдуулах эсэх тухай яриа гарснаас хойш  амралтаа авч чадалгүй чимээ чагнасан хүн олон байгаа гэнэ.

Харин тэднийг  хэн ингэж уях болов. Эхнийх нь аль хэдийн хууль шүүхийнхэн шийдвэр гаргасан асуудлыг дахин сөхөж, “60 тэрбум”-ын гэх асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулъя хэмээн  чанга дуугарсан эрхэм УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ.

Дараагийнх нь Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга юм.  Тэдний хувьд эхэндээ өөр өөр байр суурьтай байсан ч замын  дунд зорилгоо нэгтгэж, УИХ-ын даргыг “бай”-гаа болгосон нь  аль хэдийнэ нууц сэдэв байхаа больсон.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд эхэндээ зарчим ярьж, УИХ-ын даргатай нэр холбогдон яригддаг “60 тэрбум”-ын гэх асуудлыг нэг талд нь гаргаж, намынхаа нэрийн цэвэрлэхгүй бол энэ яриа биднээс салахгүй нь  хэмээж олны анхаарлыг татсан. Түүнийг ингэж ярьж эхлэхэд  залуу хүнийх нь хувьд  зарчмыг нь дэмжих хүн олон байгаа. 

Тэрбээр ганцаар гал болохгүйгээ мэдсэн учраас ангийнхаа нөхдөөс дэмжлэг хүссэнээр 18 нь түүнийг дэмжиж гарын үсэг зуруулсан байдаг. Мэдээж тэд “60 тэрбум”-ын гэх асуудлаар нээлттэй сонсгол зохион  байгуулж,  холбогдох хүмүүсийнх нь байр суурийг сонсч, нэг талд нь гаргаж эцэслэхээр гарын үсэг зурсан.

Гэвч тэдний энэ гарын үсгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөр зүйлд ашигласан буюу ийм тооны гишүүн чуулганыг ээлжит бусаар хуралдуулах хүсэлтэй байна хэмээгээд  нээлттэй сонсгол хүссэн албан бичиг илгээснээсээ яг долоо хоногийн дараа УИХ-ын ээлжит бус чуулган  зарлаж өгөхийг УИХ-ын дарга М.Энхболдоос хүссэн.

Ингэхдээ “АТГ-ын дарга нарыг авч хаямаар байна” гэсэн нь мэдээж өөр зорилгоор гарын  үсэг зурсан гишүүдийн дургүйг хүргэж, тэд эхнээсээ дуугарч эхэлсэн юм. Тодруулбал, “нээлттэй сонсгол  зохион байгуулахыг дэмжиж гарын үсэг  зурсан болохоос ээлжит бус чуулган хийх ямар ч шаардлагагүй” гэх байр суурийг илэрхийлсээр байна.

Ямартай ч ийнхүү долоодугаар саржин цөөнгүй хүнийг бэлэн байдалд байлгасан хүсэлтийг хангахад учир дутагдалтай байгааг УИХ-ын дарга албан бичгээр дамжуулан хариу тайлбараа хүргүүллээ.

Чуулганыг ээлжит бусаар хуралдуулахыг шаардаж буй Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт багтааж ээлжит бус чуулганы товыг зарлахыг УИХ-ын даргаас шаардаж, албан тоот илгээсэн. Энэ нь нэг ёсондоо УИХ-ын гишүүдийг цуглуулахыг шаардаж байгаа юм.

Гэтэл УИХ-ын гишүүд яг үнэндээ энэ өдрүүдэд ээлжийн амралттай яваа нэгнээс өөрцгүй. Гэтэл ээлжийн амралт нь дуусаагүй байхад байгууллагын даргад нь шахалт үзүүлж, хүмүүсээ дуудаж цуглуулаад ажлыг нь хийлгэ гээд байгаагаас ялгаагүй зүйл болоод байгаа юм.

Ямартай ч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хүсэлтийн дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн сарын 30-нд хуралджээ. Ингээд УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс “Чуулганыг ээлжит бусаар хуралдуулах талаар зарлахад татгалзах зүйлгүй” гэжээ.

Ингэснээр  УИХ-ын гишүүдийн ирц ээлжит бус чуулган хуралдахад хүрэлцэх эсэх мэдээг гаргуулсан байна. Ингэхэд гишүүдийн олонх нь   тойрогтоо ажиллаж байгаагаа мэдэгдсэн бол  зарим нь томилолтоор гадаад, дотоодод  ажиллаж байгаа тухайгаа мэдэгдсэн байна.

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгийн хэлснээр  хуулийн дагуу амралтаа авсан гишүүн ч олон байгаа юм байна.
Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад ирц бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар даргын зөвлөлийн хуралдаанаар ярилцжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчид мэдэгдэх нь зүйтэй гэж үзээд  албан бичгээр хүргүүлсэн байна.  Ийнхүү ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад ирц хангалттай бус байгаа учраас чуулган хуралдахгүй байх нь тодорхой ажээ. Яагаад гэвэл амралттай, тойрогтоо ажиллаж байгаа, гадаадад томилолтоор яваа гишүүд ирэх боломж гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-08-05 02:01:49
    Minii bodloor ene humuus chin bugd ijilhen bna sh dee yag tuhain momentod uy gej duugarval ard tumend taalagdhaar bna gedeg l sonin um bishuu
  • bayasgalan 2018-08-04 08:19:31
    Ih hurliin dargaas awcn hayah snaardlagatai.buun budilaanii ezen .hotiin darga baihaaasaa l awilga hahuuliin hergiin ezen snuud horij snalgah heregtei.namaa net...
  • Зочин 2018-08-04 02:24:21
    Ганц агентлагийн даргыг өөрчлөх гээд ээлжит бус чуулган зарлах гэнэ дээ онигоо болохнээ.Харин эх орлнч хүн бол Оюутолгойн асуудлыг хэлэлцэнэ гээд ээлжит бус чуу...
  • Монголын маань төрийг хэн ч худалдах ёсг 2018-08-03 08:30:02
    Ажлаа хийж чадахгүй байгаа АТГ-д дарлуулсан УИХ-ыг тараасан зөв өө. 60 тэрбумын ойлгомжтой хэргийг шалгаж хуулийн хариуцлага тооцохгүй юм бол АТГ байж яадаг юм ...
  • Zochin 2018-08-03 07:54:49
    Uls ornii erkh ashigaas iluu yum gej baidaggui yum O.Saikhan aa
  • БАТ  2018-08-03 07:38:12
    ГИШҮҮД ОДОО Л ХУУЛЬ ЯРЬДАГ БОЛЖ ГЭНЭ , ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ АШГИЙГ БОЛОХООР 1- Д ТАВИНА , УЛС ОРНЫ ЭРХ АШИГ БОЛОХООР 2- Т , ҮНЭН НҮҮР ЦАРАЙ НЬ ЭНЭ ДЭЭ ,
  • zochin 2018-08-03 07:28:35
    hurlaa zarlaj huralduulj chadahgui bgaa spekreer ch er ni yadag ym. ogtsruulah heregtei. huralduulhiig husehgui bnshdee.
  • Зочин 2018-08-03 05:52:58
    Одоо ирэх Даваа гаригт М.Энхболдыг МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар энэ бүх хууль зөрчиж байгаа үйлдлийнх нь төлөө УИХ-ын даргаас татах шийдвэр гаргана ...
  • ZOCHIN  2018-08-03 05:36:11
    EELJIT BISH CHUULGAN ZARLAHAD L TED IREH ESTOI.TIIM UUREGTEI GEJ BODJIINO.IRJ CHADAHGUI YM BOL BITGII IH HURLIIN GISHUUN BOL. ENHBOLD DURGUI BN...
  • Нэг хүн рүү ингэж дайрахаа болио жонху 2018-08-03 05:35:48
    Энэ жонхуугийн гар хөл өгс долоогчид одоо болио . Нэг хүн рүү дайрахаа. Боль Яг үнэндээ жонху чинь өөрөө ганбатаар хятадуудтай рамтрэх гээд нэлээд явсан даа
  • Ганаа 2018-08-03 04:53:33
    Нэг газрын наймаачин, авилгач, хятад М.Энхболдоос болж улс орон ийм болох гэж.
  • Хариу 2018-08-03 04:32:32
    Эрхэм гишүүд ээлжийн амралтаа авсан гэнэ үү. Хэхэ. Естой хошин шог юмаа. Тэд нар сонгогдохдоо бидний төлөө нойр хоолгүй зүтгэнэ гэж амалсан биш билүү.
  • сонгогч 2018-08-03 02:15:21
    Яасан олон үг нуршдаг юм бэ, Би ээлжит бус чуулган хуралдуулахыг хүсэхгүй М.Э гээд л болоо ш дээ
  • ирэх 2018-08-03 01:51:56
    ирэх боломж гэжээ...их сунжруу юм их хурал ээлжит бусаар хуралдах боломжгуй гэсэн хариуг уих ын даргаас еренхийлегчид хургуулжээ гээд болоо юм биш уу сайханаа