Эмнэлэгт хүүхдээ сахиж байгаа эцэг эхчүүдийн харилцаа хандлага ийм л байна
Бум бужигнаж түм түжигнэсэн газар бол эмнэлэг л байдаг. Хэзээд ачаалалтай эмнэлгийн үүд хаалгаар эрүүл хүн ордоггүй, эерэг энергитэй хүн ч гэж бараг байхгүй дээ.

Хэдхэн хоногийн өмнө ээжийгээ эмнэлэгт хэвтүүлэх гэж хэдэн өдөр эмнэлгийн үүд сахилаа. Ямар ч улиралд ачаалалтай эмнэлэгт ор дэр олно гэдэг үнэндээ алаан юм байна.
 
Эмнэлгийн дарга нь “Харин энэ сард ачаалал бага байна. Одоо 8 сарын сүүлчээр зуслангаасаа орж ирсэн иргэд эмнэлэгт хэвтэх гээд л оочер дараалал үүсгэнэ шүү дээ. Энэ ачаалал бага дээрээ “гуйлгын”, танил талын хүмүүсээ гялс хэвтүүлэхгүй бол өдөрт утас янгинаад хэцүү байна” гэж ярьсан удаатай.
 
Хэдэн өдөр л шинжилгээ өгөх гэж үрийн таван жингээр босч эмнэлгийн үүд хаалга сахилаа. Хэцүү юм билээ. Танилтай бол талын чинээ танилгүй бол алгын чинээ гэж юутай үнэн юм бэ. Ямар ч эмнэлэг мөнхийн ачаалалтай юм. Уйгагүй явсны эцэст ээжийгээ арайхийж эмнэлэгт хэвтүүлсэн юм.
 
ЭХЭМҮТ ч мөн их ачаалалтай эмнэлэг юмаа. Ядаж байхад хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэж байгаа эцэг эхчүүдийн харилцаа хандлага өөр өөр байна. Янз бүрийн л хүмүүс хүүхэдтэйгээ хэвтсэн харагдана.
 
Тэгвэл хүүхдээ сахиж байгаа ээжүүдийн байгаа байдлыг чухам үнэн бичжээ. Нээрээ л эмнэлэгт иймэрхүү хүмүүс олон ирдэг. Цахим хуудсандаа эмнэлгийн эмч үнэнийг бичжээ.

“Энэ хүмүүс чинь яагаад ийм тэнэг болчихон юм бэ. Хагалгааны өмнөх өрөөнд хүүхдээ харж хянаад сууж байхын оронд гар утсаа ухаж, ухаанаа алдаж сууна.
 
Тэр хооронд нь хүүхдүүд нь болох болохгүй зүйл ам хамартаа хийж, цонхоор хүртэл үсрэх шахах юм. Хүүхдийнхээ хир нусыг угаахгүй бохирын өвчин буглаагаар өвдөж ирчихээд хоол сойх хэрэгтэй гэхээр гайхуулж байгаа шиг миний хүүхэд удаан хүлээж байна, турж үхлээ гэж хэрүүл хийх юм.

 Гарын хумс нь сэлэм шиг урт , өнгө өнгийн будагтай, нүүрээ япон гейша нар шиг будчихсан хүүхнүүдийн хүүхдүүд нь хав халтар.
 
Хүний Монгол хэлээр тайлбарлаад хэлсэн зүйлийг ойлгохгүй дахин дахин асууна. Эсвэл Монголд албан ёсны харилцааны хэл нь өөр хэл болчихсон юм уу. Хүүхэд чинь хэзээ өвдөж эхэлсэн гэхээр эмээ өвөө нь мэднэ гэхийн, хамгийн сүүлд юу идсэн, гэхээр өө сүүлийн 3 хоног бараг хоосон байгаа юу ч идээгүй гэх хэрнээ унтуулгын эрсдэлд хоол ундандаа хахах үхэх аюултай гэхээр дөнгөж сая бууз, бантан, хуушуур, цуйван, пицца чикен идсэн гэнэ.
 
Эрэмбэлэн ангилалт хийгээд хүнд хүүхдүүдээ түрүүлээд хагалгаанд авахаар “чи муу хахууль аваад тэр хүүхдийг түрүүлж хагалгаанд орууллаа чамайг мөнгөөр булаад өгье” гэж орилох юм.
 
Ер нь тэгж яривал мөнгөөр булуулахдаа хүрвэл сууж байгаад биш босож зогсож байгаад булуулна яадгийн. Хүмүүс өдөржин шөнөжин үр хүүхдийнхээ төлөө зогсох завгүй ажиллаж байхад та муусайн юмнууд удлаа тэр энэ дарга сайд хамаатан садандаа хэлнэ гэж айлгах. Хамаагүй тэр сайд дарга нар нь ирээд хагалгааны ширээн дээр хүүхдийн унтуулаад хагалгааг нь хийдэг бол хамаа алга дуудна л биз даанч тэд чадлаа юу.
 
Хүүхдээ хоол сойж хүлээж байхад хэдхэн цаг болж чадахгүй өөрсдөө өлбөрч үхэх гэж байгаа юм шиг хагалгааны хэсгийн гадаа зүсэн зүйлийн хоол үнэртүүлээд хавь орчныг завааруулаад идэж ууна, хогоо хогийн саванд хийчихэж чадахгүй хүлээлгийн сандал доогуураа шиднэ, хүлээгээд ганц нэг цаг суухаараа хүлээлгийн хэдэн сандал дээр тэрийн хадаад хурхирч өгнө.
 
Хэдэн өдөр эмнэлэгт үзүүлэхгүй гэртээ өвдүүлж халууруулчихаад эмнэлгийн хаалгаар алхвуу үгүй юу миний хүүхэд үхлээ шүү дээ, тануус удлаа гэж хашгирна. Уг нь бол хүүхдээ эрүүл саруул өсгөх нь эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага баймаар юм даа. Ай мэдэхгүй ард түмэн минь хаашаа л яваад байна даа.

Өвөө, эмээ, эцэг эхийн минь үед эмнэлэгт очихдоо халуун усанд ороод цагаан хувцсаа өмсөж очдог байсан гэж ярьдаг юм байна билээ. Маний үед усанд орж хувцсаа солих нь битгий хэл хир дагандаа баригдсан хүүхдүүд паалан шиг будсан ээж нар, пизда наахуу гэж хараасан аав нар л байна шүү” гэж бичжээ.

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Khosoo 2018-08-06 00:55:28
    tegej tenegtej baigaa sahiuruud bugd hodoonoos irsen orkuud. tsus ni oirtson duunge garuud.
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-03 11:15:36
    Ene bol mongol. Ene bol ardchilsan mongol ene bol hunii erh mandan badarsan mongol ene bol 1990 onoos hoish sergen mandsan mongol bilee.
    202.179.31.119
    Мэдэгдсэн Хариулах
  • багш  2018-08-03 05:19:05
    Монгол Улсн Боловсрол ямар байсныг л хүмүүс өөрсдөө өиеэрээ харуулж байна даа. 8.10 төгсөөд л цааш суралцаагүй. Ер нь ядуурлаасаа илүүтэй ухамсар дорой болсон.
    59.153.112.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-03 05:13:34
    Тодорхой төлбөртэй Болгоё
    103.26.193.77
    Мэдэгдсэн Хариулах
  • зз 2018-08-03 05:11:05
    ёстой яаааг үнэн. Манайд эцэг эхийн хариуцлага гэж үнэндээ алга болжээ: Албатай юмшиг хүний өмнөөс хүүхэд гаргаж ээж аав болчоод
    203.91.114.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2018-08-03 04:55:23
    Эмчилгээгээ төлбөртэй болго дугаарлах нь багасна.
    66.181.186.56
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2018-08-03 04:43:35
    МУЛГУУ ЭМЧ НАРИЙН ХИИЖ БАЙГАА АЖИЛ ЭМЧ НАРТ ЦАЛИН НЭМЭН ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ
    202.179.24.64
    Мэдэгдсэн Хариулах
    • Эвий дээ 2018-08-03 13:01:09
      Хэрvvл хиймээр байвал ядаж vг vсгийн алдаагvй бич дээ. Бичиг vсэг чинь хvний соел ухамсрын хэмжээг харуулдаг юм шvv
      66.181.177.65
      Мэдэгдсэн Хариулах
  • багш 2018-08-03 04:23:40
    Яг үнэн. Эцэг эхчүүд маш буруу хандлагатай. Бараг хүүхдийнхээ ирээдүйн эсрэг үйл ажиллагаатай юм шиг л хүмүүүс их л ажиглагддаг. Төр ажилла
    150.129.142.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-08-03 04:02:15
    Хүмүүс ухамсар муутай болсон байнаа.Сургуульд маш сайн ЁС зүйн хичээл орох хэрэгтэй байна,Хандлагийг нь өөрчлөхгүй бол болохгүй Улс орон хөгжихгүй ухралт болжэ
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-03 03:39:29
    Эмнэлгийн орны хүлээлтийг эмнэлэгт хэвтсэн хүн бүр 10% иа төлдөг болгох л хэрэгтэй шүү дээ энэ л үед хэвтэх хүн хэвтэнэ эмнэлгийн энэ олон ор хэрэггүй болноо
    202.9.42.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-08-03 03:38:19
    Монголчууд 90 оноос хойш соёл, ёс суртхуунаа алдаад зэрлэг бүдүүлгийн туйл руу мөлхөж байна даа
    103.229.177.50
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-03 03:21:18
    mongolchuud bid chini ukhernees yalgagdakhguy zan gargakh ue ikh shuu
    64.119.18.253
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2018-08-03 11:18:15
      Uher mal bol mongol hunees mongol zaluuchuudaas hamaagui deer. Uher mal bol yadaj ugend ordog. bas uuriin deg jurmaa murddug.
      202.179.31.119
      Мэдэгдсэн Хариулах