Хар утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ сарын 01-нээс эхлэн БГД-ийн Замын цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй хар утаа ихээр ялгаруулж байгаа автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байна.

Энэхүү аяныг дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс санаачилан эхлүүлсэн бөгөөд тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх аж.

Тээврийн хэрэгслээс гарч байгаа утааг явуулын утаа хэмжигч төхөөрөмжөөр шалгана. Хэрэв заасан хэмжээнээс хэтэрсэн буюу утааны тогтворжилт 0.40 хувиас их байвал тухайн жолоочид хариуцлага тооцох юм байна.

Тиймээс жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, хорт утаа ялгаруулж байгаа бол замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарна уу. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Утаа 2018-08-20 06:35:53
    Энэ бас шоу, зөвхөн утаатай машин явахыг л зөвшөөрсөн юм шиг байна лээ шүү дээ, явж л байна лээ
    122.201.20.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2018-08-04 16:47:15
    Zuvhun Bayangol duuregt heregjuuleed yamar ch ur dungui shuu dee.
    66.181.183.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-04 12:17:05
    утааны тогтворжилт биш тортогжилт байлгүй дээ.
    182.160.1.65
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-08-03 06:28:57
    бүлт бүлт шааж байна даа.
    64.119.17.100
    Мэдэгдсэн Хариулах