УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдад асуулга тавилаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьж байгаагаа дуулгав.

Түүний тавьсан асуулгад,

1-т Английн Лондон хотод өнгөрсөн долдугаар сард болсон арбитрын шүүх хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал бүрэн эцэслэгдсэн эсэх.

2-т: “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд болон компанийн өмч хөрөнгө, үйл ажиллагаатай холбоотой ямар шийдвэр тус шүүхээс гаргасан талаар.

3-т: “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан этгээдүүдэд ямар арга хэмжээ авах талаар.

4-т, “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох төлөвлөгөөний талаар мэдээлэл авахыг хүссэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг судлах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан томилогдсон юм. Ингээд УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү  ажлын хэсгээс явц байдлыг нь тодруулжээ.

Ингэхэд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Ирэх долдугаар сарын 6-нд Английн Лондон хотод арбитрын шүүх хурал болох гэж байгаа. Энэ шүүх хуралд ажлын хэсгийн гишүүн Т.Аюурсайхан оролцоно. Шүүх хурлын шийдвэр нааштай гарна” гэдэг тайлбарыг өгчээ.

Гэтэл арбитрын шүүх хурлын шийдвэр Монгол Улсад таагүй гарсан гэж О.Баасанхүү гишүүний танилууд түүнд дуулгасан гэнэ. Арбитрын шүүхээс таагүй шийдвэр гарсан тул “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг хаа байгаа газраас нь саатуулах, тус үйлдвэрийн өмч хөрөнгийг нь хураах нөхцөл байдал үүсч болзошгүйг О.Баасанхүү гишүүн анхааруулж, дээрх асуулгыг тавьж, хариу шаардав.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дэмжигч 2018-08-06 02:33:50
    зөв асуулга бна дэмжиж бна
  • зочин 2018-08-03 10:28:42
    сэтгэл мэдрэлийн евчтенгууд туруучээс нь хун хутгалаад / бзд- ийн тамгын газрын даргыг/ эхэллээ баасанхуу батзандан нар хаврыг хулээлгуй намраар солиорч эхлэв