60 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүст ёсзүйн хариуцлага тооцно
МАН-ын Хяналтын ёсзүйн хороо өнөөдөр дахин хуралдаж, дараа нь хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хурлаар ирэх долоо хоногт болох МАН-ын бага хурлаараа юу хэлэлцэх талаар болон сүүлийн үед нийгэмд хэл ам дагуулаад байгаа 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон удирдлагуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан талаараа мэдээлэв.

Намын дарга М.Энхболд, Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, хорооны тэргүүлэгч, зөвлөх А.Ганбаатарыг ёсзүйн алдаа гаргасан байна гэж үзсэн учраас хариуцлага тооцох нь зүйтэй гэж хуралдаанаас шийдвэр гаргажээ.

Мөн цаашид 60 тэрбумын гэх энэ асуудлаар улстөрийн хожоо, улс төр хийх гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд энэ бол явуургүй алхам юм шүү. Намын нэр хүндэд халдахгүй байхыг  хүсчээ. 

Гэхдээ намын нэр хүндийг унагаж, намд сэв оруулсан дээрх гурван албан тушаалтныг ёсзүйн алдаа гаргасан байна гэж үзэж хариуцлага тооцохоор болжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-04 08:48:27
    энэ 3-г харин ч тушаалаас нь хөөж наранд цовдлох хэрэгтэй
  • даварсагсад дүүрчээ 2018-08-04 08:40:22
    Хэлбэр төдий ёс зүй яриад өнгөрөөх нь дээ. ард түмнийг малнаас дорд үзэж, доромжилж дуусахгүй юм бна л даа. Хариуцлага тооцож албан тушаалаас буулгаж, шалгах ...
  • Гүйцэт хий 2018-08-04 05:04:47
    Салбар салбаруудад байгаа 60 тэрбумын дарга нарыг чөлөөл
  • Бат 2018-08-04 04:18:08
    202,9,42,9 эзэмшигч эрхмээ та өөрөө жаахан соелтой үг хэллэг хэрэглэж сур
  • Gilaan 2018-08-04 02:17:09
    hariutslaga tootsoj chaduul saikhan l bndaa
  • зочин 2018-08-03 10:31:26
    нэг утгатай егуулбэрийг дахин дахин битгий бичиж бай сэтгуулч ухаантай юм бол мэдээгээ бичихдээ жаахан сэтгэл гарга чадахгуй бол больчих сайхан мал минь