Жуулчдын анхаарлыг татах Даншиг наадам эхэллээ
“Даншиг наадам Хүрээ цам 2018” шашин соёлын наадам Хүй 7 худгийн ногоон дэнжид эхэллээ.
 
Арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулах ажээ.

Даншиг наадмын хэдий шашин соёлын наадам гэсэн ч жуулчдын анхаарлыг татах, жуулчдад Монголынхоо ёс заншил, шашин урлагийг сурталчилах наадам гэдгээрээ ихээхэн онцлогтой болно гэдгийг Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хэлсэн билээ.


Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын өдрүүдэд “Хүй 7 худаг-5 шар” чиглэлд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлнэ.

Тус чиглэлд бэлэн мөнгөөр үйлчлэх ба үнэ тарифын хувьд Том хүн-1000 төгрөг, Хүүхэд-200 төгрөгөөр үйлчилж байна.

Ингээд хоёр өдрийн наадмын хөтөлбөртөй танилцана уу. 


О.Сайхан
Оллоо.mn 

 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.