Д.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурлын тов гарчээ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов.
 
Тус хэлэлцүүлэгт нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцжээ. Харин хохирогч Ч.Наранзаяа дээрх урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцоогүй байна.

Яллагдагч Д.Гантулга хүсэлт гаргах эрхээ эдэлнэ гэснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг долоон цаг үргэлжилжээ.
 
Хохирогч Ч.Наранзаяагийн хувьд Д.Гантулгын үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэж гомдол гарган, улмаар шүүх хуралдаанд сэтгэл мэдрэлийн эмч оролцуулах, дахин хоёр өмгөөлөгч нэмэх, өөрийн төрсөн эгч Ч.Саранзаяагаа гэрчээр оролцуулах зэрэг хүсэлтэй байгаа ажээ.
 
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллагдагч Д.Гантулгын хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсэж байх тул гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлаар түүний хүсэлтийг шийдвэрлэх захирамж гаргасан байна.
 
Улмаар Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг энэ сарын 17-ны өдрийн 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр шийдвэрлэжээ.
 
Хохирогч Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж буй Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Үүнд:
 
12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

“Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • з 2018-08-05 05:05:37
    Яасан ч хэцүү юм бэ дээ? Улсын их хурлын гишүүд л гэнэ.бас байсан л гэнэ. Хэлэх үг алга даа
  • Zochin  2018-08-05 04:45:28
    Ymarch hiisen buteesen zuilgui zaluu yl avhgui salval ajil turul olj hiidee
  • Irgen 2018-08-04 12:39:04
    Odoo shuugch nar uls toriin zahialgaar namiin zahialgaar shiidver gargana daa
  • battulga 2018-08-04 08:48:22
    nuguuhuu shurguulah n shurguulsan bh negent shurguulsan ym tavisan bh te kkk
  • зочин 2018-08-04 06:31:42
    овоо босгоогуй бол шаазгай юун дээр суунам бэ энэ хуу хирээ мэдэхгуй женкогийн эсрэг охин компаниуд гэсэн дэмий юм чалчаад ийм байдалд орсон шуу дээ
  • zochin 2018-08-04 05:31:30
    shal hudlaa ene huuhen hurdend orood garch chafahgui humuusiin togloom bolj bn da ehleed itgej bsan ch suuldee neg l bishee