Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхэд хариуцлага тооцно
Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн талаар гомдол санал МАН-ын Хяналтын хороонд ирснийг хэлэлцжээ.  
 
Ховд аймгийн намын хорооны 38 дугаар бага хурал дээр намын гишүүд асуудалд шүүмжлэлтэй ханджээ.

Засаг даргын орлогч Ш.Батсүх тухайн үед асуудлыг өөртөө ашигтайгаар шийдүүлэхийн тулд намын гишүүдэд тодорхой хэмжээний шан харамж, амлан өөрийн талд татах оролдлого хийснийг намын гишүүд өөрийнх нь нүүрэн дээр ил тод хэлж шүүмжилсэн гэнэ.

Ийм асуудалтай Хяналтын хорооны удирдлагууд эвлэрэхгүй гэдгээ хэлжээ.
 
Энэ асуудлыг намын ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцээд Ш.Батсүхийн үйлдэл манай намын дүрэмд харшилсан, ёс зүйгүй үйлдэл байна гэж үзээд, Хяналтын ерөнхий хорооны хуралд танилцуулсан.

Хяналтын хорооны шийдвэрээр Ш.Батсүхтэй хариуцлага тооцохоор болсон. Цаашид энэ хүнд намын зүгээс ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-04 06:39:41
    авлига егне гэдгээ ил тод зарлачихсан юмуу ойлгохгуй л юм бна