Засгийн газар хуралдаж, ЗДТГ-ын даргыг хутгалж гэмтээсэн долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Мөн долоо хоногийн онцлох үйл явдал бол Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргыг сэтгэцийн өөрчлөлтэй үл таних этгээд ажлын байран дээр нь хутгалж танхайрсан нь олны анхаарлыг татав. Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлож байна.

 
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна
 
Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. “Нарийн сухайтын төмөр зам” компанитай хамтарсан төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Шивээхүрэн төмөр зам” компани байгуулж, тус компанийн нийт хувьцааны төрд ногдох 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” компанид эзэмшүүлэхээр болов.

Боомтын зориулалттай 13 км төмөр замын суурь бүтцийг ажлыг гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шивээхүрэн-Сэхэ чиглэлд төмөр зам барьснаар Нарийнсухайтаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ боломж бүрдэнэ. Ингэснээр нүүрсний экспортын зах зээл өргөжин, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг буурна гэж тооцоолж байна. Шивээхүрэн-Сэхэ боомтоор хүнд даацын автомашинаар 10-15 сая тонн нүүрс тээвэрлэдэг бол төмөр зам барьснаар жилд 25 сая тонн тээвэрлэх боломж бүрдэх юм.

 
Үерийн улмаас учирсан хохирлыг арилгахад шаардлагатай хөрөнгийг гаргав

Баян-Өлгий аймагт долоодугаар сар гарсаар дөрвөн удаа усархаг аадар бороо орсны улмаас Өлгий сумын долоон багийн 530 айлын 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдсэн. Гурван иргэн бэртэж гэмтэн, 287 байшин бүрэн нурж, гэр, хашаа, байшин усанд автсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссыг зарлан хуралдуулж нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон холбогдох хүмүүст үүрэг, чиглэл өгч шийдвэр гаргасан юм.

Өлгий суманд учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөг болоод байна. Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцээд шаардагдах 540 гаруй сая төгрөгийн 468 саяыг Засгийн газрын нөөц сангаас, үлдэх хэсгийг аймаг, сумын нөөц сангаас гаргах нь зүйтэй гэж үзэв.
Мөн Өлгий сумын үерийн хамгаалалтын даланг шинэчлэх ажлаа шуурхайлахыг аймгийн Засаг даргад үүрэг болгов.

 
Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга ажлын өрөөндөө хутгалуулав
 
Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшингийн ажлын өрөөнд үл таних этгээд дайран орж, биед нь халдсан хэрэг гарсан.

Түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг,  “Шизопрени” өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан 64 настай Б.Идэрчулуун гэгч хутгалсан болох нь тогтоогдсон.
 
Хутгалуулсан Б.Амартүвшинг тухайн өдөр яаралтай түргэн тусламжийнхан эмнэлэг рүү авч явж хагалгаанд оруулсан билээ. Одоогоор биеийн байдал нь хэвийн  байгаа аж.

Жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг шүүх шийтгэв  
 
Өнгөрсөн гурвадугаар сард Дорноговь аймгийн Замын-үүд суманд ой 8 сартай бяцхан хүүг хүчирхийлсэн аймшигт хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. 

Тус хэргийг үйлдсэн гэх Цэрэн-Очирт холбогдох хэргийг Сум дундын шүүх шүүх шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгч М.Цэрэн-Очирт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон байна.
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-08-05 22:52:17
    Яагаад 100% төрийн өмчит ЭТТ-н төмөр замыг бус, Шенхуа-МАК-ийн төмөр замыг барьж өгч байгаам бэ?
    27.123.214.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-05 08:08:30
    7 honog bolgon l huralddag biz dee. Uund chin ontslood baih yum yu bna setguulch ee. Soooo stupid
    202.1.199.194
    Мэдэгдсэн Хариулах