Даншиг наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ
Даншиг наадам Хүрээ цам 2018” наадам Хүй долоон худагт болж байна. Сүсэгтэн олондоо зориулж Богд Очирваань бурханаа залсан байгаа бөгөөд сүсэгтэн олныг мөргөж залбирч, заяа буянаа даатгаж болох юм байна шүү.
 
Харин яг одоо Даншиг наадамд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлж байна.
 
Зүүн талын жигүүр магнайд Даншигийн даян аварга Р.Пүрэвдагва магнайлан гарсан бол баруун талын жигүүрийн магнайд Даншигийн начин Э.Энхбат гарч учраа бөхтэйгээ барилдаж эхэллээ.
 
Дашрамд сонирхуулахад, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва энэ наадамд гурван жил дараалан түрүүлсэн Даншигийн даян аварга цол хүртээсэн билээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-08-04 09:24:13
    Har haluund alialagchiin huvtsas shig yum umsuud yavaa garuud tsetsuud ni yum bhdaa huurhii.