БНХАУ-д суралцах виз мэдүүлэх иргэдийн анхааралд
Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцахаар Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн наймдугаар сард огцом өсдөг. Улмаар ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг тул БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр аль болох эртнээс визээ мэдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

БНХАУ-ын ЭСЯ нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.