“Баргажин” олон улсын наадам Дорнод аймагт болж байна

Барга түмний уламжлалт соёлын санг баяжуулах, Барга зан үйлийн давтагдашгүй өвийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Баргажин-IV” олон улсын наадам өчигдөр/08.04/ Дорнод аймгийн Чойбалсан хотод эхэллээ.

Уг наадамд ОХУ-ын Буриад улсын Курумкан, Баргужин аймаг, ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошуу, Шинэ барга зүүн хошуу, Хуучин барга хошууны барга угсаатнууд, зочид  төлөөлөгчид урилгаар оролцож  байна.

Зүүн бүсийн Зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн:  “Дорнод Монголын уудам тал нутагт амьдарч ирсэн Халх, Барга, Буриад, Үзэмчин, Хамниган зэрэг угсаатны бүлгүүд өөр өөрийн ахуйн соёл, зан үйлийн  өвөрмөц онцлогоо он цагийн уртад тээсээр өнөөг хүрч ирлээ. Энэ  XXI  зуунд үндэсний уламжлалт  түүх, соёл урлаг, зан заншлын баялаг өв сангаа  сэргээх, хадгалах, хойч үедээ өвлүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Тиймээс  анх  2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд “Баргажин” наадмыг зохион байгуулсан бөгөөд өдгөө дөрөв дэх удаагаа  Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулсандаа талархаж буйгаа илэрхийлж, Барга түмэн бол Монгол Улсынхаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Монгол угсаатан юм” хэмээн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зориулан хэлсэн үгэндээ онцлон дурьдлаа.
 


Наадмын эхний өдөр буюу өчигдөр/08.04/  Их нас, соёолон насны морьдын уралдаан, Түнх сурын харваа болон Толиот бөхийн барилдаан Барга ардын дуу, Барга түмний сэдэвт зохиолын дууны уралдаан, “Баргажин-2018” хувцас загварын уралдаан тус тус зохион байгуулагдсан. Тэгвэл сүүлийн өдөр  буюу өнөөдөр “Барга судлалд орчин үеийн тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Баргажин-I, II, III” фото зургийн уралдаан, хүндэтгэлийн тоглолт тус тус болно.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.