А.Ганбаатар: Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хэтэрхий их зүйлд шуналтаж байна

60 тэрбумын асуудалд нэр холбогдсон МАН-ын гишүүн А.Ганбаатартай өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн асуудлын талаар товч ярилцлаа. 

 -Өнгөрсөн баасан гарагт МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж М.Энхболд, Ц.Сандуй болон танд ёс зүйн хариуцлага хүлээлгэх болсноо мэдэгдсэн. Тухайлбал, олон нийт Ц.Сандуй гэдэг хүнийг энэ асуудлаасаа үүдэж ажил албаа өөрийн хүсэлтээр өгсөн гэж ойлгож байгаа. Тэгэхээр танай намын дүрэмд нэг хүнд хоёр удаа ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг юм уу?

 -Хэрвээ манай нам ёс зүй ярих гэж байгаа бол үүнийгээ алагчилалгүй үнэн бодитоор ярих ёстой. Өөрөөр хэлбэл, хүний ярьсан зүйлийг сонссоны төлөө, харсаны төлөө, хүнээр гүтгүүлсэний төлөө бид нарт хариуцлага тооцох гээд байгаа нь үнэнд нийцэхгүй. Угтаа бол Ц.Сандуйд хоёр удаа хариуцлага тооцох гээд байна л даа. Энэ хүн ёс зүйгээ ухамсарлаж бүхий л сонгуульт ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн гэдгийг манай намынхан бүгд мэднэ. Гэтэл нэг хүнд хэдэн удаа хариуцлага тооцох гээд байгаа юм гэж асуумаар байна. Дээр нь өнөөдөр Монгол Улсын хууль хяналтын бүхий л байгууллага энэ асуудлыг бүтэн гурван жил шалгасны эцэст гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Энэ асуудлыг хийгээгүй юм байна гээд тогтоочихсон шүү дээ.

Гэтэл эд нар хүнийг хилсдүүлээд дахин, дахин хариуцлага тооцох гээд улайраад байгааг нь шударга бус гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй нэг удаа хариуцлага хүлээхдээ хоёр албан тушаалаа зэрэг өгсөн гэсэн үг. Тэрбээр тэр үед зөвхөн Нийслэлийн намын хорооны даргын ажлаа өгчихөөд НИТХ-ын даргаа хийх боломж байсан. Ц.Сандуй намын эв нэгдлийг бодолцож бүх бурууг өөртөө үүрч гарсан хүн шүү дээ. Хэрвээ тэд хариуцлага ярих гэж байгаа бол өөрсдийнхөө гэм буруутай үйлдэлд бас хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг эхнэр найз нөхдөө дагуулан улсын мөнгөөр гадаад руу МИАТ-аар үнэгүй зорчиж явсан мэдээлэл өнгөрсөн хоногуудад хэвлэлээр баримттайгаа гарлаа. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөндөө л олон хэрэгт холбогдож байсан. Үүний нэг жишээ тэрбээр 2007 онд Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон гээд хэвлэл мэдээлэлээр зөндөө гарч бас л намын нэр хүндийг унагаж ял авах хэмжээнд хүрч байсан ш тэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон гээд Монгол даяар гарч намын нэр хүндийг гутаасан зөндөө мэдээлэлүүд гарлаа. Өөрсдөө намынхаа нэр хүндийг зөндөө унагаж сонин хэвлэлээр бичигдэж байсан хэрнээ яагаад одоо ёс зүй гэж яриад байгаа. Хэрвээ эд нар үнэхээр ёс зүй яривал ярихаар асуудлууд зөндөө байгаа биз дээ. Яагаад заавал Ц.Сандуй, М. Энхболд, А.Ганбаатар нартай ёс зүйн хариуцлага ярих гээд байгаа юм бэ. Тиймээс л энэ үйлдийг шударга бус гээд байгаа юм. Бид зөвхөн сонссоныхоо төлөө ингэж чичлүүлж байгаа бол намын нэр хүнд унагаасан шоронд ороод гараад ирсэн, ял сонссон зөндөө хүмүүс яагаад өнөөдөр намд байгаа юм бэ. Энэ хүмүүстэйгээ бас хариуцлага тооцож ёс зүйгээ ярь л даа.

-МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар та бүхнийг Бага хурлын гишүүнээс хасах тухай асуудлыг ярина гэж мэдэгдсэн. Энэ байж болох асуудал уу? 

-Би Бага хурлын гишүүн биш. Дээр хэлсэнчлэн нэг хүнд гурван удаа хариуцлага ярих гээд байна аа гэж. Өөрөөр хэлбэл, дээрээс нэг хүн ямар нэгэн аргаар Ц.Сандуйд заавал хариуцлага тооцоо гэж заавар өгөөд байна. Тиймээс л тэдний гар хөл болсон Д.Батбаатар байн, байн энэ асуудлаа яриад байна шүү дээ. Та бүхэн манай намын жирийн нэг гишүүнээс асуугаад үзээрэй. Нэг хүнд гурван удаа хариуцлага тооцдог уу гээд.

 -60 тэрбум яригдаж байх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг та цуг байсан гэж өнгөрсөн гуравдугаар сард хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдэж байсан. Үнэхээр тантай цуг байсан юм уу?

 -Үнэн ш тэ. Би тэр үед зургийг нь үзүүлж тодорхой ярьсан. Би тэр үед хэвлэлийн хурлыг яагаад хийсэн бэ гэвэл У.Хүрэлсүх дарга, Л.Оюун-Эрдэнэ,  Д.Амарбаясгалан нар болсон процессийг мэдэж байгаа хэрнээ намынхаа эсрэг өөр намынхантай нийлж худлаа гүтгэх, намын нэр хүнд унагаад байсан учраас би үнэнийг ярьсан. Бид нар бүгдээрээ уулзсан. Тэгэхдээ намынхаа үйл ажиллагааг яаж сайжруулах вэ гээд намтай холбоотой бүхий л санхүүжилтийн ажлыг ярьснаа хэлээд өгөөчээ гэж л хэвлэлийн хурал хийсэн ш тэ. Энэ гурван хүн яагаад бодит үнэнийг мэдэж буй хэрнээ өнөөдөр намын нэр хүнд унагалаа гэж яриад байгаа юм бэ. Үүнийг чинь л үнэнд нийцэхгүй байна гэж хэлээд байгаа шүү дээ.

-Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүс 60 тэрбумын асуудлыг хамгийн сайн мэдэх хүмүүс хэрнээ яагаад бодит үнэнийг олонд дэлгэхгүй байгаа юм бол. Таны бодлоор?

-Би энэ асуултад хариулахаасаа өмнө нь нэг зүйлийг хэлье. Энэ хүмүүсийг бодвол муу хэлэгдээд байгаа хүмүүс чинь энэ намын төлөө чөмгөө дундартал явж зовлон жаргалаа хамтдаа хуваалцаж байсан хүмүүс. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ,У.Хүрэлсүх дарга, Д.Амарбаясгалан эд нар 2014, 2015 онд ирсэн хүмүүс л дээ. Ц.Сандуй дарга 2012 онд нам ялагдаад маш хүнд хэцүү байх үед Нийслэлийн МАН-ын хороог намын байргүй, сохор зоос ч үгүй хүлээж авч байсан. Энэ үед бид нар Нийслэлийн намын хороог хөл дээр нь босгох гэж бүтэн дөрвөн жил маш их зовсон. Энэ бүх хүнд хэцүү үеийг манай намынхан бүгд мэдэж байгаа. Ямархуу байдалтай ямар намыг Ц.Сандуй гэж хүн хүлээж аваад өнөөдрийн УИХ, НИТХ-д хэдэн суудал авчирсан бэ гэдгийг одоо  хүртэл манай намынхан бахдан ярьдаг. Энэ бүх зовлонгоо бид хоорондоо ярилцаж ах дүү болж явж байсан үе саяхан шүү дээ.

Бүр нэг сонин юм ярихад Л. Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ц.Сандуй бид дөрөв манай ажил дээр байнга л уулзаж цугладаг байсан. Бид тэр үед жаргал зовлонгоо хуваалцаж энэ намын төлөө их зүйл хийе гэсэн тийм л мөрөөдлийг тээж явсан. Би эд нараас ах л даа. Тийм ч учраас намайг Ганбаа ах аа гэж дууддаг байсан. Ер нь бүгдээрээ залуу хүмүүс намынхаа төлөө эв нэгдлийг эрхэмлэхийн төлөө нэгдэж явая гэж тангараг өргөж байсан. Тэр үед бид дөрөв бие биенийхээ алдаа оноог засч хазайхад нь тэгшилж, муудахын бол хэн нэг нь эвлэрүүлж, зөвлөж байхын тулд энэ дөрвөн хүний тангараг тавьсан эв нэгдэл найз нөхдийн ахлахаар ахмадаар нь таныг тавилаа шүү гээд Л.Оюун-Эрдэнэ надад Чингис хааны барималыг бэлэглэж байсан түүхтэй. Ингэж л ах дүү улс болж явсан хүмүүс өнөөдөр ийм муухай шударга бус зан гаргаж байгаад харамсч байна. Би 2016, 2017 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёртой уулзаж гаргаж буй үйлдэл чинь хэрээс хэтэрч байгаа тухайг нь хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ надад "Уучлаарай" гэж хэлж байсан. Мэдээж энэ хоёртой уулзсан шалтгаан гэвэл ийм асуудал болоогүйг мэдсээр байж яагаад энийг хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Одоо хоёр дүү маань найз нөхдөө гутаагаад бүхэл бүтэн намынхаа  нэр хүндийг унагаж байгаад маш их харамсч байна.

 -Тэгвэл тэдэнд энэ асуудлын үнэнийг ил гаргахгүй байх ямар ашиг сонирхол байна гэж та харж байна вэ?

 -Нэгдүгээрт эдгээр хүмүүст улстөрийн албан тушаалын сонирхол байх шиг байна. Энэ нь хувь хүний үерхэл нөхөрлөлөөс илүү үнэ цэнэтэй юм байна. Мөн дөрвөн найзын цуг суугаад тангараг өргөж байснаас намын хариуцлагатай албан тушаал хаших, дарга болох түүгээр дамжуулаад улстөрд дарга болох гээл олон хүчин зүйлүүд тэдэнд илүү үнэ цэнэтэй байжээ. Ийм сонирхолоор л энэ хүмүүс гүтгэлэгийг өөр намынхантай нийлж хийж байгаад харамсч байна. Хүний амьдрал гэдэг цаг хугацаатай, хүний үерхэл нөхөрлөл дурсамж хүний амьдралд түүх болж үлддэг. Тэгэхэд ингэж урваж, шарваж дээр нь урьд нь үерхэж явсан, уулзаж явсан, хүндэлж явсан, тангараг өргөж явсан улсууд руугаа хүйтэн ус цацах сайхан байдаг юм болов уу гэж бодож байна.

 -Та хоёр дүүдээ буруу зүйл хийж, тавьсан саналыг нь хүлээж аваагүй болоод тэд ийм хударгагүй зан гаргаад байна уу?

 -Би үүнийг маш олон талаас нь бодож байгаа. Нэгдүгээрт тэд надад ямар ч санал тавиагүй. Намайг ч тийм хүн биш гэдгийг тэд мэднэ. Хоёрдугаарт бид нар хоорондоо нэг ч муудаагүй. Өөрөөр хэлбэл, би Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх даргатай ганц удаа ам зөрж үзээгүй гэсэн үг. Би бол ямарваа нэгэн зүйлийг эвлэрүүлж нэгтгэхийн төлөө явдаг. Эд нар ч үүнийг мэднэ. Ямарваа нэгэн зүйл цаг хугацаатай байдаг. Миний харж байгаагаар Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёрыг дэндүү залуу хэтэрхий их зүйлд шунаад байна уу гэж харж байгаа. Шунал бол хүнийг ухаан муутай болгодог. Энэ зандаа хөтлөгдөж ийм увайгүй зан гаргаж байгаад харамсаад ч барахгүй байна даа. Хүний амьдрал сонин ш тэ. Унаж босох үе зөндөө л байна. Эргэж уулзахгүй биш дээ. Түүнээс Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Сандуй, Ганбаатар, Амарбаясгалан гэсэн таван хүний дунд ямар нэгэн хувийн зөрчил байхгүй.

 -Ямарваа нэгэн том ажил эхлүүлэхээс өмнө 60 тэрбумын асуудлыг дахин дахин сөхөөд байна уу даа гэсэн бодол төрж байна. Энэ тал дээр та?

-Тантай 100 хувь санал нэг байна. Дээр нэр нь дурдагдсан хүмүүс өөрсдийнхөө хийх гэж буй том ажлыг хийхийнхээ өмнө 60 тэрбумаар халхавч хийж хамгийн том зэвсгээ болгон ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, Нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь эргүүлж хууль бус үйлдлүүдээ гүйцэлдүүлээд байна. Дээр нь албан тушаалд очих, нэгнийгээ нухчин дарахын тулд 60 тэрбумыг гаргаж ирдэг болоод байна. Ингэсний хүчинд У.Хүрэлсүх дарга өөрийнхөө санасандаа хүрлээ шүү дээ. 

 -Ц.Сандуй гэдэг хүн өнөөдрийн Засгийн газрын олонх байх нөхцлийг бүрдүүлсэн хүн. Энэ хүнийг ингэж дээрэлхэж, бөөрөлхөж байгаа нь хэр шударга юм бэ?

-Хэрвээ Ц.Сандуй УИХ-ын сонгуулийн үеэр намын эв нэгдлээ хангаагүй бол, иргэдтэй тулж ажиллаагүй бол өнөөдөр Хүрэлсүх Ерөнхий сайд болохгүй байсан. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд бүх эрх мэдэл АН-ын гарт байсан. Тэгэхэд манай намынхан нийслэлд ялалт авчирхад тун хэцүү. Учир нь бид Э.Бат-Үүл баатраас айж, эмээж байсан. Гэтэл яаав Ц.Сандуй, энэ мундаг хүнийг дарж УИХ, НИТХ-д хэчнээн суудал авчирч өнөөдрийн энэ их ялалтын бий болгосон. Тэд түүний амжилтан дээр бүжиг хийж шуналдаа автагдаад байгаа биз дээ. Гэтэл өнөөдөр өөрсдийг нь ийм хэмжээний албан тушаалтай болгоход гол нөлөө үзүүлсэн хүндээ ёс зүйн хариуцлага тооцно гэж ярьж байгаа Хүрэлсүх, Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ нар өөрсдөөсөө ичих хэрэгтэй.

Б.Учрал

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-29 21:15:37
    Хамгийн муухай сэдэлтэй гэмт хэрэг өршөөл байж болохгүй цаазынял өг
    108.196.5.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Sss 2018-08-08 02:22:26
    Итгэх л байгаадаа таминь
    202.179.24.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Өлзий 2018-08-07 06:34:49
    Муу эр А.Ганбаатар
    27.123.214.105
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-07 02:59:33
    Ardchilsan namiin ued ch ene asyydal baidag l bsan shdee archaagui yrvagch hylgaich nariin gaigaar l il garch bgaa bolohoos ANhan bol zangaragtai er humuus
    202.179.2.106
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-07 01:10:53
    Голтой л юм ярьж.Тэр Оюунэрдэнэ гэдэг нөхөр яав ч олигтой хүн биш юм.Ах Баатар нь Женкотой нийлснийг бодоход л тодорхой.Ми овогт л гэх юм бүгдээрээ л А,Ба,Цэ,На...
    103.26.194.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-06 19:30:54
    "Э.Бат-Үүл баатраас айж, эмээж байсан. Гэтэл яаав Ц.Сандуй, энэ мундаг хүнийг дарж ..." гэнэ үү? Ямар долигнуур нөхөр вэ. Тэгвэл тэр Бат-үүлийгээ шүтээд яв л ...
    27.123.214.124
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-06 16:19:33
    хуцнаа 60 тэрбумаа өмөөрөөд байхгүй шүү лалараа
    122.201.19.99
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2018-08-06 15:04:43
    60/700 ali ni ih we M.ENHBOLD., H.BATTULGA!!! TEGEED ULSIIN TUSWUUS GARGUULJ BELNEER AWSAN 700 TERBUM TUGRUGIIN TALAAR MUNGUU BUTSAAJ TULUU...
    103.10.22.176
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-08-06 13:24:35
    УЛС ТӨР ГЭЖ ХАМГИЙН БОХИР ЗҮЙЛ ??? БҮГД МЭДНЭ ??? НӨХРИЙНХӨӨ АРААС ХУТГА ШААГААД Ч ХАМААГҮЙ ЯЛСАН НЬ ХӨГЖМӨӨ ЗАХИАЛДАГ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ ҮЙЛЧИЛНЭ ???
    202.9.42.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Тонил 2018-08-06 13:12:18
    Хуцана тээ муу хөдө царайлсан, юм үзээгүй гуйлгачин
    202.179.26.176
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-08-06 11:27:33
    MAN GISHUUNEE SHIITGEH ESEH N NAMIIN DOTOOD ASUUDAL.ODOO MONGOL ULSIIN HUULIAR SHUUHED YLIIG CHINI UNSHIH GEED HULEEJIINE MAL AA...
    106.68.41.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Nam bus irgen 2018-08-06 10:35:02
    Buzriin alban tushaaliin naimaachid ih hutsaldahnee. Ichih bulchirhai gej baihaa bolichihson yum ene nam dagasan doldoi bertegchin lalaruudad.
    66.181.183.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2018-08-06 09:31:09
    Тэнэг хар хог Сандуй мундагаараа АН -ыг нийслэлд ялаагүй.Монгол хүний дотор бдг ядарсандаа өөд татдаг сэтгэлээр МАН гэдэг нэрийг сонгосон юм.Малаа
    27.123.212.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-06 09:30:41
    Би охиноо ажилд оруулах гээд чадахгүй байна чухамдаа ажлын ханш тодорхой болчихвол дээр бус уу би энэ 60 тербумын санааг дэмждэг нэгэн
    202.9.42.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-06 08:43:27
    Uls orny erh ashig yarij bgaa bolohoos Ganbaatar shig garuudyyn erh ashgiig yariagui bailgui dee. Ganbaatar bolon tuunii nuhduudees uls oron salsan tsagt uls h...
    46.14.247.165
    Мэдэгдсэн Хариулах
  • бсүх 2018-08-06 08:35:24
    Энд нэг сонин юм ажиглагдаад байх юм.ЗА ТЭР 60 ТЭРБУМЫГ ЯРЬЖЭЭ СУУХАД ОЮУН ЭРДЭНЭ. ХҮРЭЛ СҮХ 2 ХАМТ СУУЖЭЭ БАЙСАН БАЙХ ЮМ ТЭГЭЭД ЯАГААД МИЕЭ. САНДУЙН ГАНБААТАР ...
    66.181.182.222
    Мэдэгдсэн Хариулах
  • нүд чих 2018-08-06 07:57:31
    Энэ Ганбаатар гэдэг нөхөр нам нам л гээд байх юм.Нам шударга бус, эвтэй найртай байж өөрсдөө баяжиж болж байвал ард түмэн иргэд хамаагүй бололтой.
    103.57.92.253
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-08-06 07:14:19
    Залуучууд Үнэнг хэлээд та нар мэлзэгч мэлрээ Ми овогттойгоо нууж чадахгүй байгаа бол аваачаад буудчихаач,, танай нам ямар чадахгүй биш,...
    64.119.17.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2018-08-06 06:15:25
    Yag uhehdee bugdiig n chir.adilhan. Hurelsukh 14 terbum deer gargaj ireh heregtei.Ah n ulsiin mongoor so d casinod ihenhiig n aldaa bizdee
    71.202.179.200
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2018-08-06 06:11:07
    Ганбаатар дуугvй байгаад гэмээ ухаарч байна гэсэн чинь улам зевтгеж ярьдаг байна шvv. Улс орны эрх ашиг намыг эрх ашиг, хувь хvний сонирхлоос дор гээд байна уу?...
    66.181.185.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Пизду 2018-08-06 06:08:20
    Урвагч дүлзэн Хүрэлсүх өдөр шөнөгүй Женкогийн бомбоог долоогоод янхан царайлаад их маадгар хэвтэж байна! Нэг л өдөр эзэн нь зайл муу гичий гээд айн....
    37.120.78.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-06 05:19:04
    Төрийн эрх авахыг завдсан гээд кино хийсэн Бадам хэн ч билээ нэг залууг шийтгээд шоронд хийсэн. Төр худалдаж авахаар схем хийсэн хулгайч нарыг яахыг харж л байя...
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • ыбө ы ө ы 2018-08-06 04:43:43
    сэтгүүлч нь үнэн пялдага наасан
    202.179.26.233
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-06 04:35:15
    Ганбаатараа өөрөө ичээч улс төр, эдийн засгийн луйврын бүлэглэл энэ улс орныг ямар болгож байгааг ард иргэдийн олонхи нь ойлгоод байна.Энэ хуйвалдаанаа болиочээ...
    202.9.44.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Хорхо 2018-08-06 04:34:03
    Ганбаатарын компани юу хийдэг охин компани хэд байна ах дүү найз нөхөд нь ямар аргаар амьдралаа залгуулахыг нь шалгаж үзэхэд гэмгүй. Том том тендэр ярьдаг хүн
    202.70.37.2
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-08-06 04:31:59
    нам, нам, намын төлөө л гэх юм улс, эх орныхоо төлөө ажиллаач хүүр үү дээ
    124.41.67.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2018-08-06 04:29:37
    Авилгал бол улс орныг ядууруулж, ард иргэдийг ажилгүй, архинд живүүлдэг хүчин зүйл. Тийм схем зохиосон хүмүүс шийтгэл хүлээх ёстой.
    202.9.40.160
    Мэдэгдсэн Хариулах
  • дорж 2018-08-06 04:23:47
    энэ Энхболд хөлсний бичээч нартаа овоо юм амлажээ. Нөгөөдүүл нь ёстой боргож өгч байна даа. Оллоо .мн чинь угаасаа тэдний сайт. Их л сандарч байгаа юм байна...
    202.21.124.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-08-06 03:26:45
    60 тэрбум байдаг л асуудал , ямар ч нам ингэж мөнгө босгодог. Яахав ардын нам нэг муу урвагчаас болж бичлэг задарсан болохоос, ер нь монгол урвагчдаар дүүрч
    139.5.216.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-08-06 03:12:32
    Шинэ Монголын Хаад-ын нэг нь болохыг хүссэн Ганбаатар гуай хөлсөөр юм бичүүлэхээ болиорой! Чиний бузрын үг хэллэгтэй бичлэгийг сонсоод ой гутсан шүү, новшоо
    103.229.177.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-08-06 03:10:58
    Энхболдын Хөлсний хүн. Танай намын залуучууд нэг хэсэг та нөхдийг харсан, хүлээсэн байх. Алив юманд хэмжээ хязгаар гэж байдаг шүү.
    103.206.195.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-06 03:03:51
    Ene huuhen shig iim hog shaarnuudaar mongol uls duursen baina.Baastai hoshnogo unerlegch Saruulmunhag
    103.212.117.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-06 02:57:27
    Etsegtee haygdaagui etseg bolsnoo medeegui yvaad ogoo biz
    43.242.243.51
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-06 02:54:37
    saruul gedxeg durak enkhboldyn bugsiig dolooji dee , gashuun bish bayna uu? muu buruu zuyliig ilruulekh gekheer durguytsdeg durakuudyg o...
    64.119.18.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Ммс 2018-08-06 02:51:58
    Юун эргүү юм бичээд солиороод байгаа юм бэ ми овогтын бууны нохой чинь аргаа барсан гөлрөө хужаа
    66.181.161.93
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-06 02:51:43
    Эцэгтээ гомдсон уураа Энхболдод гаргах нь ч юу юм бол.Ер нь бол Оюунэрдэнэ гэх энэ залуу хүний мөн чанараар ёстой НОЙЛ амьтан юм байна лдаа.
    66.181.178.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-08-06 02:48:30
    KKK sonin "logik" bn shyy
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2018-08-06 02:47:10
    ЭЭ ЗАЙЛУУЛДАА. 60- Н ТЭР БУМ ЧИНЬ ЭЦЭГ ЭХИЙН АСУУДЛААС ТЭС ӨӨР АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ МУУ МАН-РАА НУУДАА.. МИЕ ОВОГТОО ХАМГААЛАХ ГЭЖ ҮХЛЭЭ ЮУ? УДАХГҮЙ ДЭЭЛЭ.НӨМӨРНӨ ...
    182.160.35.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2018-08-06 02:40:43
    Oyun-Erdene ichij uheesei. Uuriinhuu carreeriig uuruu alj baina doo
    103.26.193.33
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2018-08-06 03:14:21
      Оюун-Эрдэнэ хэнээс ичнэ гэж...Ганбаатар Сандуй 2 л харин бузар шингэсэн ярилцлагаасаа ичмээр юм
      103.229.177.50
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-06 02:40:42
    хэхэхэ юун инээдмийн юм бична вэ, эцэг хүүхдүүд учраа олоод ах дүү болсон, эцэгтээ уурлахаар энхболдыг айлгана гэж юу байх вэ
    202.179.24.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-06 02:36:53
    Enhboldiin holsnii bicheech teneg novsh baina daa mongo l avaa biz
    66.181.161.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Batbaatar 2018-08-06 02:27:50
    olloo.mn ochij ochij iim yum niitleed baihdaa ch yaahavdee.unchin uruusun ussun humuusiig doromjilj bgaa yumuu
    202.9.40.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Z 2018-08-06 02:26:42
    Та нар битий ингэж М.Энболдын бөгсийг долоож байгаа ч. Оюун-Эрдэнийн тэмцэж байгаа нь зөв шүү дээ
    49.0.135.2
    Мэдэгдсэн Хариулах
  • kvkv 2018-08-06 02:24:40
    xuts
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Oyunerdenee bitgii buuj ogoorei 2018-08-06 02:21:18
    Oyunerden bol shudraga chadwartai zaluu gej ard tumen harj l b na ene gazriin naimaachdiin, huiwaldagchidiin esreg ene zaluugaas oor hen temzsen yum be er ni !!...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2018-08-06 02:10:07
    Энхболдын хөлсний бичээч нарын нэг байна
    59.153.112.14
    Мэдэгдсэн Хариулах
  • НАРА 2018-08-06 02:07:11
    САРУУЛ ГЭЖ ХУЦДАГ ПИЗДА ВЭ ХӨЛСНИЙ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ЮМ НУУД СОЛИОРОХ АЖЭЭ АЛБАН ТУШААЛЫГ ХУДАЛДАХ НЬ ЯМАР АЮУЛ ТАРЬЖ БАЙГААГ ХРД ТҮМЭН ОЙЛГОЖ БАЙНА ...
    64.119.19.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganbold 2018-08-06 02:04:56
    Ene saruul gedeg gichiii chini harin yostoi hoorondooo uyaldaaa holbooguu yum bichdeg gichiii yu uguu
    174.229.135.70
    Мэдэгдсэн Хариулах