Манай улс 1990-ээд оноос өмнөх тогтолцооны үед олон хүүхэдтэй эхчүүдэд жилд нэг удаа хүүхдийн мөнгө өгдөг байсан билээ. Түүнчлэн 2005 он хүртэл Нийгмийн халамжийн тухай хуулиар дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эхэд жилд нэг удаа хүүхэд тус бүрт 6000 төгрөгийн тэтгэмж олгодог байсан. Энэ нь тухайн өрхийг хүүхдийнхээ хөгжилд анхаарах, наад зах нь хүүхэддээ гутал, хувцас авахад бага боловч нэмэр болдог байсан ч мөнгөний ханшны уналтаас шалтгаалан бодит хэмжээний хувьд багасч, жилд нэг удаа олгодог байсан нь айл өрхийн амьжиргаанд нэмэр болохооргүй байсан юм.
Иймд хүүхдийн мөнгө олгох арга хэмжээг Ардчилсан намаас санаачлан мөрийн хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлсэн билээ. Хүүхдийн мөнгө хөтөлбөр бол хүүхдийн эрхийг хангах, хүүхдийг хөгжүүлэх, хүн амаа өсгөхөд ихээхэн үр дүнтэй арга хэмжээ юм. Айл өрх бүр, хүүхэд болгонд хүрсэн сайн арга хэмжээ учраас Шинэчлэлийн Засгийн газраас энэ арга хэмжээг үргэлжлүүлж, 2012 оны аравдугаар сарын 01-ээс хүүхэд бүрт 20000 төгрөг олгож эхэлсэн.
Улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгжлийг дэмжиж чадварлаг иргэн бэлтгэхийн тулд гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын тогтолцоог сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний оролцоог дээшлүүлэх замаар төрийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн нь айл өрхийн амьжиргаанд ч нэмэр болж эхэлсэн юм.
Гэхдээ зарим хүмүүсийн хувьд бэлнээр тараасан мөнгө үнэ хөөрөгдөх, иргэдийг ажил хийх сонирхолгүй болгох, бэлэнчлэх, сэтгэлгээний ядууралд оруулах зэргээр улсын хөгжилд, эдийн засагт ашиггүй гэж байсан ч зарим иргэд үүнийг үр дүнтэй хэрэглэж байгаа жишээ байна.
Үүний нэгэн тод жишээ бол нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн Н.Мөнхтайвангийнх юм. Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн албаны дарга М.Амгаланбаатар тэднийхийг хүүхдүүдийнхээ мөнгийг хуримтлуулж, өөрийн гэсэн байшинтай болсон хэмээн ярьсаар дагуулж очсон юм. Манай сурвалжлах хэсэг Н.Мөнхтайвангийнд очиход хашаагаа цэцэрлэгжүүлж, тохижуулсан цэвэрхэн айл угтлаа.
Тэднийх таван хүүхэдтэй бөгөөд ууган хүү нь энэ жил 15 нас хүрч байгаа аж. 2002 онд Дорнод аймгаас шилжиж ирсэн Н.Мөнхтайвангийнх тухайн үед газар ч үгүй, байшин ч байхгүй байжээ. Шинэ байшингийнх нь урд байгаа жижиг амбаарыг гэрийн эзэн лааз цуглуулж, энд тэнд очиж ажиллаж байж босгосон гэнэ. Жижиг амбаарт ам бүл долуулаа арван жил амьдарсан аж.
Биднийг очиход Н.Мөнхтайвангийн эхнэр Л.Ганцэцэг угтан авч, шинэхэн барьсан байшингаа үзүүлэхийн зэрэгцээ “Энэ жил манай том хүү оюутан болно. Нөхөр бид хоёр хүүгээ саяхан коллежид бүртгүүлсэн. Хамгийн бага охин маань хоёр настай. Тэгээд тав, найм, арван настай таван хүүхэдтэй дээ. Хоёр бага маань цэцэрлэгт явдаггүй болохоор би гэртээ хардаг юм. Нөхөр маань хөгжлийн бэрхшээлтэй болохоор сардаа хэдэн төгрөг авдаг.
Тэр мөнгө нь хоол хүнс, хүүхдүүдэд маань зарцуулагддаг” гэв. Тэднийх төрөөс сар бүр олгодог хүүхдийн мөнгөө хуримтлуулаад 3х4 харьцаатай өвлийн байшин барьсан гэнэ. Гэр бүлийн хоёр хүүхдийн мөнгөө цуглуулаад барилгын материалаа бага багаар авсаар байгаад байшинтай болсон гэж байв. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч Н.Мөнхтайван өөрөө байшингаа барьжээ. Ямар ч байсан амьдрах орчноо сайжруулж, төрөөс олгож байгаа мөнгийг хий дэмий үрэлгүй юм болгох санааг Н.Мөнхтайван гаргасан байна.
Түүний эхнэр Л.Ганцэцэг “Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг өгдөг байхад бид хоол хүнсэндээ зарцуулаад л дуусдаг байсан. Харин хүүхдийн мөнгө олгож эхлэх үед нөхөр маань хоёулаа мөнгөө ингэж хий дэмий үрж байхаар бага гэлтгүй цааш нь хийж байгаад шинэ байшин баръя гэсэн. Тэгээд л хурааж эхэлсэн дээ. Ер нь мөнгө багаддаггүй юм байна билээ. Байшингаа барихад нэлээд хөрөнгө зарцуулсан шүү.
Хүүхдийн мөнгөө цуглуулж байгаад барилгынхаа материалуудыг бага багаар нь авсан. Энэ байшинг барьж дуусахад бараг нэг жил зарцуулсан. Хаана л хямд материал юу байна тэр бүгдийг худалдаж авч байсан. Хүүхдийн 20 мянган төгрөгийг анх олгож эхлэх тэр үеэс л хурааж эхэлсэн.
Мөнгөндөө тааруулж материалаа аваад тэр үеэс байшингийнхаа суурийг тавьсан. 2012 оны аравдугаар сараас эхлээд 2013 оны найман сард байшингаа дуусгаж байсан юм. Нөхөр маань ундааны сав, лааз цуглуулаад, тэднийгээ тушааж олсон мөнгийг нь хоол хүнсэндээ зарцуулаад хүүхдийнхээ мөнгийг цэвэр барилгын материал болгож байсан. Ер нь хүн мөнгөө хуримтлуулаад сайн тооцоо хийвэл болдог л юм байна.
Бага гэж голохгүй хуримтлуулбал ямар ч гэсэн өөрийн гэсэн орох оронтой болж болох л юм байна” хэмээсэн юм. Амьдрал хүнд байна, амьдрахад хэцүү байна гэж ярих хүн олон байдаг. Харин өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгодоо сэтгэл зүрхнээсээ хандаж, ашиг орлогоо бага гэж чамлалгүй тууштай байж чадвал үр өгөөжөө өгч бусдаас илүү гарахгүй ч дутуугүй амьдарч болохыг харуулсан энгийн нэгэн айлын өнгө ийм байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Б.Даваахүү