МАН, АН-ынхан нөхөн сонгуульд оролцохоо шийдвэрлэлээ
МАН-ын Бага хурлын II хуралдаан өнөөдөр 200 гишүүн буюу 53.5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
 
Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. 
 
Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Ардын Нам УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэлээ.
 
Хуулийн дагуу маргааш Сонгуулийн Ерөнхий Хороонд оролцох хүсэлтээ гаргах юм. Сонгуулийн Ерөнхий Хороо тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.


 
Харин өнөөдөр үүнтэй зэрэгцээд АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан Төрийн ордонд болов.

Хуралдааны эхэнд АН-аас Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвших эсэх асуудлыг хэлэлцэв. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхийн саналаар Хэнтий аймгийн 42-р тойрогт АН нэр дэвшигчээ өрсөлдүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
 
 
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
 
Тэрбээр “Манай намын ҮБХ-ны хуралдаанаар 12 асуудал хэлэлцэнэ. Хамгийн гол нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд оролцох эсэхээ СЕХ-д илэрхийлнэ.

Сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дүрмээ мөн хэлэлцэж байна. Манай нам өнөөдөр УИХ-ын хүчин төгөлдөр байгаа УИХ-ын шийдвэр, СЕХ-ны зөвлөмжийг мөрдөж цаг хугацаатай асуудлаа хэлэлцэж байна.

Өөрөөр хэлбэл наймдугаар сарын 08-наас өмнө намын эрх барих дээд байгууллагаараа хэлэлцэж, СЕХ-д хүргүүлсэн байх заалттай. Нөхөн сонгуульд нэр дэвшихэд намын дотоод журмын дагуу шалгуур байна. Мөн Сонгуулийн төв байгууллагын хуулийг бүрэн хангасан нэр дэвшигчийг тодруулах ёстой” гэв.
 
Ийнхүү хоёр намын зүгээс Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд оролцох болсноо албан ёсоор дуулгав. Одоогоор намаас хэн хэнийг нэр дэвшүүлж өрсөлдүүлэх асуудлаа нам дотроо ярилцана гэлээ.

О.Сайхан
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-06 07:26:11
    махн ююу бодож бна сонгуулийн хуулиа уншсан уу солиот баасанхуугийн солио нь хавар биш намар хеделчихсен бна лээдээ энхбаяр хиншуу юу бодож бна