Хичээл сургууль орох үеэр ажил хаяна гэж айлгаж байна уу
Хичээл сургууль орох цаг болж байгаа энэ үед багш нар ажил хаяна гэж айлгав. Учир нь цалингаа нэмүүлэхийг хүсч байгаа боловсролын салбарын ажилтнууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, жилийн өмнөөс цалингаа нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж эхэлсэн байгаа юм. Э

нэ хүрээнд олон удаагийн суулт, ажил хаялт зарласан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэрт хүрч чадаагүй учир дахиад ажил хаяна гэдгээ мэдэгдэж байгаа нь энэ бололтой.
 
Цалин нэмэгдүүлэх багш нарын түр хорооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард дахин Засгийн газарт шаардлага хүргүүлж, цалинг нэмэгдүүлээгүй тохиолдолд 2018-2019 оны хичээлийн жилийг эхлүүлэхгүй байх хүртэлх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн удаатай. Тэгвэл өнөөдөр тус хорооноос дахин мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Монгол Улсад нийт 70 мянга орчим багш ажилладаг. Олон улсад багшийн дундаж цалин 3.500-5.000 ам.доллар байдаг бол манай улсад тухайн багшийн ажилласан жилээс шалтгаалж 350-450 мянган төгрөгт хэлбэлзэж байна.
Бид жилийн хугацаанд цалингийн хэмжээг 30, 50 хувиар нэмэгдүүлэх тодорхой шаардлагыг тавьж тохиролцоо хийж явсан. Гэхдээ үүнээс биелсэн зүйл алга. Харин сурагч нарын амралтаар хасдаг байсан багш нарын нэмэгдэл урамшууллыг олгодог өөрчлөлт гарсан.

Мөн төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгосон. Үүнийг бид тэмцлийн үр дүн гэж харж байгаа. Гэхдээ бид цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа учраас дахин тэмцэнэ, ажил хаяна” гэв.

Одоогоор ажил хаях эсэх нь бүр тодорхойгүй байгаа ч энэ сарын 8-нд болох хорооныхоо Удирдах зөвлийн хурлаараа уг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүргэнэ гэдгээ хэвлэлийн бага хурал хийгчид онцолж байв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochun Ganga 2018-08-07 12:20:55
    Zovhon bagsh nar bushshuudee huvuun hevshulluunhan bas bna shuu dee
  • зочин 2018-08-07 03:56:21
    Ёс зүйгүй багш нараас ичиж бна
  • Багш 2018-08-06 19:12:36
    Хүүхдүүд гэмт хэрэг, хар тамхинд орж сургууль завсардаж, охидууд биеэ үнэлж байна. Эхлээд үүргээ биелүүлээд дараа нь мөнгө нэх.
  • Brl 2018-08-06 13:49:18
    Oo zuv zuv dandaa derelhuulz bhaa zogsoo boscgoo ard bid nar demzin ee
  • Хариу 2018-08-06 09:08:15
    Энд их олон асуудал байнаа. Дарга сайд нар төсвийн мөнгө идэж уухаа болих хэрэгтэй. Ухамсраараа болихгүй учир хяналтын механизм хэрэгтэй. Энэ бол нэгд.
  • Irgen 2018-08-06 08:46:09
    Багш нарын зөв шүү дээ. Бас эмч, сувилагч, цагдаа, онцгойгийнхон гээд байна.
  • irgen 2018-08-06 08:37:00
    ard tumniig shuldag bankuudad 500 terbumiig ugj baihaar bagsh, emch, suvilagch nariinhaa tsaling nemeechee.
  • Зочин 2018-08-06 07:26:57
    зөв ш дээ. ялангуяа цэцэрлэгийн багш улсад 28 жил ажиллаад 500-г л авч байна. сургуулийн багш нар элдэв нэмэгдэл аваад гайгүй авдаг. юмны үнэ улам өсөөд л.
  • Иргэн 2018-08-06 07:20:25
    Багш нарыг дэмжиж байна.Дарга нар нь тарган ,ажилчид ийм ядуу байхад ажил хаях нь естой.