Д.Амарбаясгалан: Хэнтий аймгийн нөхөн сонгуульд манай нам ялах боломж бий
МАН-ын II Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр боллоо.

Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Энэ удаагийн Бага хуралд 300 гаруй төлөөлөгч оролцох ёстойгоос 200 гаруй хүрэлцэн иржээ.

Тэрбээр “МАН-ын хоёрдугаар ээлжит Бага хурал болж байна. Энэ удаагийн хурал 200 гаруй гишүүн хүрэлцэн ирээд байна. Улмаар 53.5 хувийн ирцтэй эхэллээ. Бага хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг шийднэ.

Түүнчлэн нэр дэвшүүлэх журмыг Сонгуулийн тухай хуульд нийцүүлж шинээр батална. Бага хурал болон нөхөн сонгууль болохтой холбоотойгоор Үндсэн хуулийн Цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газартай холбогдож, маргаан болон бусад асуудалтай холбогдуулан сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, цэц дээр үүссэн маргааны талаар тайлбарыг гаргуулж авсан. Энэ дагуу намын Бага хурал болж байна” хэмээн онцлов.

Ингээд түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших асуудлаа танилцууллаа гэлээ. Танай намаас ямар ямар хүний нэрийг дэвшүүлэхээр ярилцсан бэ?

-Сая МАН-ын дарга УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвших асуудлыг танилцуулсан. Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүлэх, оролцох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Хуульд зааснаар нэр дэвшүүлэх үйл явц ирэх есдүгээр сарын 4-ний дотор хуралдаж, батлах ёстой. Маргаашнаас эхлээд Сонгуулийн ерөнхий хороонд бичиг өгч, сонгуульд оролцохоо илэрхийлээд явна. Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой асуудлыг бид анхааралтай ажиглаж байна. Үндсэн хуулийн цэц дээр үүссэн асуудлыг нэг мөр цэгцэлтэл манай нам сонгуульд оролцох бэлтгэлээ хангаад явна.

-Намын дарга У.Хүрэлсүх нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн. Энэ үнэн үү?

-УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээгүй.

-Ямар хүнийг нэр дэвшүүлэх бодолтой байгаа вэ?

-Нөхөн сонгууль зарласан цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл олон төрлийн судалгааг хийж ажиллаж байна. Манай намын тухайд гэвэл энэ тойрогт ялах бүрэн бололцоо байгаа. Намаас нэр дэвших боломжтой төр болон орон нутагт ажиллаж байгаа хэд хэдэн хүний нэр судалгаагаар гарч ирсэн. Гэхдээ нэр дэвшилт ирэх сарын 04-нд болно. Тэрнээс өмнө удаа дараагийн судалгаа хийж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж 42 дугаар тойргийг төлөөлөх боломжтой нөхрийг нэр дэвшүүлнэ гэж үзэж байгаа.

-Улиг болтлоо яригдаж байгаа 60 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцох ёстой юу. А.Ганбаатар, Ц.Сандуй хоёрыг намаасаа хөөнө гэсэн шийдвэр гаргасан гэсэн үнэн үү?

-Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн баасан гарагт хуралдсан. Гаргасан шийдвэрийнхээ албажуулсан тогтоолыг яг одоогийн байдлаар намын Удирдах зөвлөл дээр хараахан ирүүлээгүй байна. Өнөөдөртөө албажаад ирэх байх. Бидний зүгээс энэ шийдвэрийг гар дээрээ авсны дараа УЗ Бага хурлаа хийх асуудлыг нам дотроо шийдэж, шийдвэрлээд явна. Тэр 60 тэрбумын асуудлын тухайд хариуцлага хүлээлгэх ёстой. Гэхдээ ерөнхий нарийн бичгийн дарга дангаараа ганцаараа шийдэх асуудал биш.
Ганц 60 тэрбумтай асуудал гэхгүйгээр ер нь намын хариуцлага, нэр хүндээ алдаж байгаа, ёсзүйгээ ухамсарлахгүй байгаа нөхдүүдтэй шат шатандаа хариуцлага тооцох нь намын зорилго юм.

-Намын дүрмээр ямар тохиолдолд бага хурлын гишүүдийг хөөх ёстой вэ?

-Намын дүрмээр бага хурлаас гарсан тооцогдох хэд хэдэн заалт бий. Дүрмээр хүлээсэн үүргээгээр бол хамгийн түрүүнд бага хуралд идэвхтэй оролцох ёстой асуудал. Бага хурлын гишүүний татварыг хугацаандаа төлөх, намынхаа нэр хүндийг өндөрт өргөж, хариуцлагатай ажиллах ёстой гэсэн шаардлага тавигдаж байдаг.

-Нам дотроо эв нэгдэлгүй болж эвдрэлцэж эхэллээ гэсэн мэдээлэл их гарах боллоо. Намын генсекийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Улстөрийн намын гишүүн болж, энэ намыг төлөөлж аливаа шатны сонгуульд нэр дэвшсэн сонгуульт албан тушаал хашиж байгаа этгээдүүд тодорхой хэмжээнд өөрийнхөө эрхийг хязгаарлуулж явдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Намынхаа дотоод эв нэгдлийг хангахын тулд бид нар зарим алдаа дутагдлыг хараад хэлэхгүйгээр хэлээ хазаад өнгөрч болохгүй. Нийгэм бухимдал үүсгэж, олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа намын гишүүдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа дутагдлыг засч явна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мягмардорж 2018-08-07 05:39:05
    Миеэгомбын Энхболдыг Ардын Намаас зайлуулаагүй цагт Ард түмэн Ардын намд итгэж саналаа өгөхгүй.
  • НОВШНУУД 2018-08-07 03:49:11
    ЯМАР НҮҮРЭЭРЭЭ Ч СОНГУУЛЬД ОРОХ ЮМ БАЙГААМ ....
  • Монголчууд 2018-08-07 02:49:51
    МАН-д ард түмэн итгэнэ. Гэхдээ эхлээд МАФ-н тэргүүн М.Энхболд болон түүний бөгсийг долоогч мөнгөний шуналтай, эх орноосоо урвагч нараас салаад, тэднийг шийтгээч...
  • Луминь 2018-08-07 01:30:08
    Энэ сэтгэцийн өвчтэй хүн гэж би боддог шдээ
  • kkk 2018-08-06 12:32:16
    MAN 7 uuliin tsaaguur dald or
  • Иргэн 2018-08-06 12:28:17
    Ялах боломж бий гэж ярьдаг генсек-тэй нам ялах уу айн. Манай нам ялна гэж итгэл дүүрэн хэлж байгаач тэгж байж л өрсөлдөнө. Ялж магадгүй гэж барилддаг бөх байхгү...
  • zochin 2018-08-06 09:07:07
    Авилгал хэзээд ч байсаар байх болно хэрэвзээ
  • zochin 2018-08-06 08:31:48
    Урваг ч байхдаа ч яах вэ дээ. Юунаас урвасан юм. Урвагч л гэнэ.
  • zochin 2018-08-06 08:31:27
    MANAN ofshor, awilgaliin asuudliig shiideegui tsagt 2020 oni soguulid ylah tuhai goridoh ch hereg bhgui.
  • зочин 2018-08-06 08:20:16
    энэ нэг царай алдсан юм чинь еерее жаран тэрбумтай холбогддог биш бил уу тэр доржзодов гэдэг урвагчийг буудвал таарна аль ч нам урвагчаасаа салах хэрэгтэй
  • zochin 2018-08-06 07:55:08
    Эрх бриагч нам юм чинь ... заавал ялна гэж мэдэгдэх хэрэгтэй. Ялах боломжтой гэдэг нь ерөнхий утгаа ихэд сулруулсан хэллэг болжээ.
  • ганаа 2018-08-06 07:42:05
    Чи зайлаач өөрөө