Таван нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээд байна
 

Улс төрийн намууд  ирэх аравдугаар сарын 07-ны өдөр явагдах УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухайгаа Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжилж байна.

Өнөөдрийн байдлаар:
 

  1. Монгол Ардын Хувьсгалт Нам,
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам,
  3. Ардчилсан Нам,
  4. Дэлхийн Монголчууд Нам,
  5. Үнэн ба Зөв Намууд Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.
 

Нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм. Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.





Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-08-07 00:23:50
    ард түмний амьдралд хэрэгтэй зүйл хийх мэт хушуураад л өрөө яая гэж байж мөнгө зараад л энэ мэт сэдвээр хасагдсан эрхмийг нөхөн сонгохгүй хууль гаргачих болоо