Олны анхааралд байгаа хавтаст хэргүүд хаана явна
 
Олны анхааралд байгаа ялангуяа төрийн алба хашиж байсан томчууд буюу цагаан захтнуудад холбогдох эрүү, авлига, албан тушаалын хэрэг яагаад эцэслэн шийдэгддэггүй юм бэ гэдэгт их учир байгаа юм.

Уг нь илэрдэггүй хэрэг, эзэнгүй хэрэг гэж байдаггүй гэж хуулийнхан өөрсдөө ярьдаг хэрнээ хууль бус үйлдэл гаргасан, хийсэн, улсын өмч хөрөнгөөс хулгайлсан, хумсалсан, завшсан, улсаа худалдсан этгээдүүдэд яагаад хатуухан хариуцлага тооцож чаддаггүй юм бол.

Ер нь албан тушаал хашиж байгаад авлига хээл хахуулын хэрэгт шалгуулж байгаад хэрэг нь замхарч, ор үндэсгүй алга болдог нь үнэн. Эсвэл мөрдөн байцаах ажиллагаа явуулж дуусаад дараа нь прокурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгодог гэх.

Анх сүр дуулиантай хууль хяналтын байгууллагаас баривчилж, хорьж, цагдаж байгаад сураг нь бүдгэрсэн өчнөөн олон хавтаст хэрэг бий. Тэгвэл он удаан жил шалгагдаж байгаа хэргүүд, өнгөрсөн зун хоморголон цагдан хорьсон экс Ерөнхий сайдууд, Сангийн сайд асанд холбогдох хавтаст хэргүүд хаана явна бэ.

АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч эрхэм, ЗГХЭГ-ын дарга асан, Татварын ерөнхий газрын дарга асан гэх мэт улс төрийн хүрээллийн “томчууд”-ыг сүр дуулиантайгаар баривчилсан билээ. Гэтэл өдгөө тэднийг бүгдийг сулласан. Өөрөөр хэлбэл батлан даалтад гарч, сураг алдарлаа.
 
Анх тэднийг баривчлах үед л олон нийтийн зүгээс нэг зүйлийг хүсч байсан. Хамгийн гол нь хэргийг шалгаж байгаа нэрийдлээр замхруулаад, хэрэгсэхгүй болгоод, зүгээр тавиад явуулчихгүй байхыг хүсч байв. Үнэхээр улс эх орныг минь их өрөнд оруулж, Монголд ашиггүйгээр гэрээ хийж, ирээдүй хойчийг баллах шийдвэрт гарын үсэг зурсан юм бол хариуцлагатайгаар хатуу шийтгэл оногдуулахыг хүссэн. Тэд батлан даалтад гараад хоёр сар болжээ. Холбогдсон хэрэг юу болов. Дахиад замхрах уу.
 
Ерөнхий сайд асан С.Баяртай ажлын байрандаа үдийн зоог барив
 
 
Сэжигтэн, ялтантай АТГ-ын дарга, удирдлагууд хамтдаа үдийн зоог барихыг хуулиараа зөвшөөрч болно гэсэн тайлбарыг хийсэн билээ. Тэгвэл ямар ч албан тушаалтан хэрэгт холбогдсоныхоо дараа хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай хүссэн үедээ уулзаж болох юм байна гэсэн ойлголтыг олон нийт авав. Гэхдээ энэ байдал амьдрал дээрээ худлаа зүйл, боломжгүй  гэдгийг зарим нэг нь гадарлах байх.

Төрийн том албан тушаалтан, Ерөнхий сайд байсан хүнийг хүлээж авч ярилцаад, хүндэтгээд үдийн зоог хамтдаа зооглож болдог АТГ-ын даргатай ард түмэн юм чинь. Жирийн нэгэн иргэн даргын өрөөнд уулзаж хоол зооглоё гэхэд хүлээж авч харагдаач, ёстой хүртээлгүй боломж л доо.
 
Тэгвэл экс Ерөнхий сайдууд болон Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга Н.Ариунсан нарын хэрэг сураг чимээгүй болов. Шалгаж байгаа, мөрдөж байгаа нэрээр битгий л замхаруулаасай билээ. Олон нийт нүдтэй, чихтэй, мэдээлэлтэй гэдгийг мэднэ биз дээ. Ямартаа ч эд нарт холбогдох хэргийг АТГ-аас прокурорын газар руу шилжүүлээгүй байгаа юм.
 
З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ



Багагүй хугацаанд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгууллалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон иргэн М.Болортуяа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлосон байсан.

Гэвч шүүх хурал тодорхой хугацаагүйгээр хойшилжээ. Тодруулбал, шүүгдэгч З.Баянсэлэнгэ шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэгээс татгалзсан байна.

Тэрбээр сайдаар ажиллаж байхдаа “Хангай” хотхоны орон сууцнаас 123 байрыг ямаг ч тендер зарлалгүй, шууд худалдан авч улсын төсөвт 972,4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдан холбогдсон байгаа юм.
 
Д.Мурат, Д.Гантулга нарыг шүүх хурлын тов гарав

 
Хүүхэн, хүчингийн хэрэгт холбогдоод удаж буй “алдарт” гишүүн Д.Мурат, гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох хавтаст хэрэг шүүхийн шатанд очсон байгаа. Өнгөрсөн сард шүүх хурлын анхны хэлэлцүүлгээр орсон бөгөөд шүүгдэх нь тов нь тодорхой болсон байгаа юм. Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн гэх Д.Муратыг маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Харин хүүхэн хүчиндсэн хэрэгт холбогдсон гишүүн асан Д.Гантулгыг энэ сарын 17-нд шүүхээр болжээ.  
 
60 тэрбумын хэрэг асуудал дагуулсаар байна
 
 
Хоёр сонгууль дамнан яригдаж байгаа алдарт 60 тэрбумын асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Төрийн алба наймаалцахыг санаархсан хүмүүст яагаад хариуцлага тооцож болдоггүй юм бэ.

Хийсэн үйлдэл нь илт, хууль нь тодорхой байгаад байхад тэднийг улаан цээжээрээ хамгаалж байгаа АТГ-ын удирдлагуудыг яалтай билээ. 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлаж, намынхаа нэр хүндийг хөөдөж сэвтээсэн удирдлагуудад хатуухан хариуцлага тооцъя гэсэн ч тоохгүй байгаа бололтой.

Зарим гишүүд нь хариуцлага тооцохыг дэмжиж байгаа ч зарим нь огт тоохгүй байгаа юм. Харин намын Хяналтын хорооны зүгээс хариуцлага тооцно гэж мэдэгдсэн.

Гэвч АТГ-аас бол энэ гомдол, мэдээллийг хуучин хуулийн дагуу шалгаад, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлж байсан. Учир нь нотлох баримт нь эх хувиараа байх ёстой гэдэг шаардлага хангаагүй, бүрэн хэрэгжсэн нь тогтоогдоогүй учраас бид эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэдэг.

 
Д.Сугар мэдүүлэг өгсөн, өгөөгүй
 
 

Монгол Улсын хуулийн дээр гараад суусан нэг том толгой бий. “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгт холбогдож олон жил хуулийнхны хараанд байсан түүнийг энэ зунаас эхэлж шалгах эрх нь нээгдсэн гэж ойлгож болно. Яагаад гэвэл тэрбээр ҮХЦ-ийн гишүүнээсээ бүрэн чөлөөлөгдсөн юм. Албан тушаалаараа өөрийнхөө арьсыг хамгаалж байсан түүнийг одоо л шалгаж, хариуцлага тооцох боломжтой юм.

Түүнийг цэцийн гишүүн байх үед Прокурорын байгууллагаас “МИАТ” ТӨХК-ийн “Дайны эрсдэлийн сан”-гаас алга болсон гэгддэг 700 сая ам.долларын асуудалтай нь холбогдуулан ҮХЦ-ийн цэцийн гишүүнээс нь чөлөөлж, шалгах хүсэлт гаргасан байдаг. Гэвч ҮХЦ бүрэн эрхийнхээ хүрээнд Прокурорын байгууллагын саналыг хүлээж аваагүй юм.

Улмаар "Жаст"-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан өмнөд африкийн “Стандарт” банкнаас нийт 109 сая ам.долларын зээл авсан асуудалд гэрээний зарим хэсэгт Д.Сугар гарын зурсан нь тогтоогдсон  гэдэг.  Үүнтэй холбогдуулан тухайн үед Төрийн өмчийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарыг шалгаж, хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэл явдаг билээ. Гэвч түүнийг шалгах асуудал цэцийн гишүүний бүрэн эрхээр хаалт тавигдаж, өнөөг хүрсэн билээ.

Тиймээс ч Д.Сугарыг цэцийн гишүүнээс чөлөөлөнгүүт АТГ-аас шалгаж эхэлсэн.

Энэ талаар  Д.Сугар “Би цэцийн гишүүн байхдаа ч шалгуулахад бэлэн гэдгээ хэлж байсан. Намайг бүрэн бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөс хойш АТГ-аас мэдүүлэг аваагүй. Хууль, шүүхийн байгууллагаас ямар нэгэн байдлаар шалгасан зүйл байхгүй.

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал дээр гарын үсэг нь хуурамч гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоочихсон. Одоо энгийн иргэн болсон тул амар тайван амьдармаар байна” гэсэн юм. Тэгвэл АТГ-аас Д.Сугараас хэд хэдэн удаа мэдүүлэг авсан гэдэг ч тэрбээр энэ мэдээллийг үгүйсгэсээр өдий хүрэв.
 
МИАТ-ийн дэд захирлыг баривчлав
 


МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн хахуулийн хэргээр баривчилсан хэрэг бас сураг алдрах уу.

АТГ-аас бол МИАТ компанийн дэд захирлын тухайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг 600 сая төгрөгийн хахууль авсан, үйлдэл дээр нь барьсан гэсэн асуудал байхгүй. Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж  байгаа.

Хойшлуулшгүй баривчилгааг хийсэн. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авсан. Ямар үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй гэж ам “тагласан” удаатай.        

                                   
Оюутолгойн гэрээний талаар шалгасан дүгнэлт эцэслэн гараагүй


Олон улсын хараанд байгаа Оюутолгойд ч өчнөөн хууль бус асуудал “нүүрлэсэн” бий. УИХ дахь ажлын хэсгээс Оюутолгойн гэрээний асуудлаар шалгалт хийж дууссан талаар мэдээлсэн. Харин хэргийг шалгасан АТГ-аас мөрдөн шалгаж буй хэрэгт дүгнэлт гардаггүй.Мөрдөн шалгалтын хэрэгт авагдсан нотлох баримт, тогтоогдож буй нөхцөл байдлын талаар прокурорын зөвшөөрлийн дагуу шаардлагатай бол УИХ-д холбогдох мэдээллийг хүргүүлнэ гээд таг чиг болов.

Таван толгой” ХК нь хууль бусаар нүүрс олборлосон гэх мэдээлэлд хэрэг нээв
 
 
“Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой олон хардлага сэрдлэг их байдаг. Мөргөцгөөс хууль бусаар нүүрс олборлосон, нүүрсний тендер, халаа сэлгээ гээд олон асуудал яригдсаар байгаа.

Сүүлийн үед тус компанийн лицензтэй талбайгаас “Тавантолгой” ХК нь хууль бусаар нүүрс олборлосон гэх мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа гэдгийг АТГ-аас дуулгасан. Тэгвэл энэ хэрэг бас замхраад алга болох вий дээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2018-08-08 04:43:12
    За яах вэ бишкулец Энхжаргалаа тэгэж жинхжнэ авилгач,луйварчид, хуйвалдагчидыг толгойг нь элэхгй шуу! Тэгэхээр за яахав биш шуу
  • Du 2018-08-08 04:25:51
    Za yahwee. Erdenedt darga asan Ganzorigiig shalgaahd l bolno doo
  • Ah 2018-08-07 14:26:52
    Hudlaa naaduul chini yahchuigui boon sinsaast shuu
  • Зочин 2018-08-07 14:01:28
    Ц.Элбэгдоржийн гар хөл болсон хууль хүчний байгууллагын удирдлагуудын багийг хуулж сэнтийгээс нь татан буулгаагүй цагт монголд шударга ёс тогтож чадахгүй.
  • Зочин 2018-08-07 10:40:18
    АТГ-ыг татан буулгах хэрэгтэй. Томчуудын гар, хөлийн үзүүрийн барлаг гэж ойлгож болхоор бна. Үндэсний эрх ашиг, шударга ёс алга ....
  • zochin 2018-08-07 09:11:23
    ATG n bj bga tsarai heleh ug ch alga
  • За яах вэ та нарыг нэг чанглаад өгнөө 2018-08-07 06:23:23
    За яах вэ, АТГ энэ нөхдүүдийг гошгируулж байгаад шийдэнэ ш дээ за яах вэ яахав, бүгд шийдүүлхийг хүсээд байгаа ш дээ за яах вэ яахав гэхгүй ш дээ
  • Ard niiteeree temzene shuu !!!!! 2018-08-07 06:18:23
    Za deerhi humuus bugd gemt hereg ,zalilan awilga geed er muu muuhai yu l b na buged ni holbogdson ulsuud zuragtaigaa ner ustaigaa baisaar baital darui shiideh e...
  • Цахиур Төмөр 2018-08-07 05:48:22
    Бэлэн хавтаст хэрэг баЙХАД ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ шҮҮХ ЗАСАГЛАЛтай болсон юм бол, хавтаст хэргийг нь олон нийтэд нээлттэй интернетэд тавьчих.Олон түмэн шүүгээд өгнө.
  • Бат 2018-08-07 04:07:20
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм