МАН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлэв

Монгол Ардын Намын бага хурлын II хуралдаан өчигдөр Тугаар тогтнолын ордонд  хуралдаж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар МАН Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн юм.

 


Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн заалттай.

Өнөөдөр 11 цаг 40 минутад Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Я.Содбаатар МАН-ын гишүүн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Хууль Эрх Зүйн газрын дарга Р.Саруул нар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд гардуулан өглөө.  
 

 

Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тэднийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-08-10 07:35:06
    Ene suudaltai suudalgui olonhi heveeree bgaa. Songuulid zartsuulah hurunguu neg tsetserleg barihad zartsuulbal zugeersen de
  •  2018-08-08 09:23:46
    бялуу идэх захилага их байгаа юм байна даа. БИД ямар бэлэн хоол юм уу. тэмцэж 76 30 гэр бүлийг хүйс тэмтрэх болжээ.
  • Зочин 2018-08-07 08:59:30
    АРД ТҮМЭН ЭНЭ НАМД 2 УДАА МУУ ГЭСЭН ҮНЭЛГЭЭ ӨГСӨН ОДОО ДАХИАД ӨГӨХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ЯАСАН МЭДРЭМЖГҮЙ АМЬСГААНУУД - МАН БЭ . ??????????
  • Баярхүү 2018-08-07 06:41:16
    Ямар нүүрээрээ орох гэж байгаа юм бол?!