Улиастайн гол орчмын 32200 тонн хог хаягдлыг цэвэрлэв
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд долоо хоног бүр хог хаягдлын цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байна.  Тухайлбал, тус дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын бааз, Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ хамтран үерийн үед үүссэн болон урсаж ирсэн Улиастайн гол дагуух хур хогны цэвэрлэгээг зохион байгуулжээ.

Цэвэрлэгээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1,2,3-ын ажилчид болон хээрийн сургалтын төвийн оюутан цэргүүд оролцож Улиастайн гол орчмын 32.200 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-09 00:02:53
    Гучин хоёр мянга хоёр зуун тонн хог гэдэг чинь 5 тонны машинаар тооцоход 6440 машин хог болж байна.
  •  2018-08-08 09:07:24
    32200 тонн хог түүжээ дээ? газар тариалангын жилийн ургацын хэмжээнээс давсан их тоо юу?