Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нарт мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна

БНСУ-ын “Green teachers” төрийн бус байгууллага нь Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2017 онд Улаанбаатар хотод “Тусгай боловсролыг дэмжих төв”-ийг байгуулан  ажиллуулж  байна. Түүнчлэн тус төрийн бус байгууллага 2018 оноос БСШУСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд тусгай боловсролын багш нарыг чадваржуулах сургалтыг жил бүр БНСУ-ын тусгай боловсролын их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, тусгай боловсролын зөвлөх  багш нараас бүрдсэн мэргэжлийн сургалтын багийнхан  зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн сургалтыг наймдугаар сарын 06-наас 14-ний хооронд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг багш нарт зохион байгуулж байна. Тус сургалтын нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гарди, Тэгш хамруулан суралцуулах боловсролын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, Нийслэлийн боловсролын газрын тусгай боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Амарсанаа, МУБИС-ийн Тусгай боловсролын тэнхимийн эрхлэгч Ц.Батцэнгэл нар оролцлоо.

Сургалтад  116-р сургуулийн 25 багш, 29-р сургуулийн 25 багш, Өмнөговь аймгаас 1 багш, МУБИС-ийн тусгай боловсролоор суралцаж байгаа 5 оюутан нийт 56 хүн хамрагдаж байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй хамрагдаж байгаа 3 багшид сургалтын гарын авлагыг брайлаар хэвлэж, сонсголын бэрхшээлтэй 5 багшид дохионы орчуулагчаар дамжуулан сургалтыг дэмжлэг үзүүлж байна. Сургалтанд хамрагдсан 56 багш 2019 оны нэгдүгээр сард хоёр дахь шатны буюу ахисан түвшиний сургалтад хамрагдаж батламжаа гардан авах юм.
 



Эх сурвалж: БСШУС
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.